Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2024/04795

 

 

 

 

 

 

 

 

 

2024 11 27

181/ШШ2024/04795

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоотод байрлах, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: ******* эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа оролцов. Нэхэмжлэгч талын хүсэлтээр эзгүйд хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Зээлдэгч нь манай ******* ХХК-тай 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулан сарын 2.9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай 1.999.900 төгрөгийг зээлж авсан боловч өнөөдрийг хүртэл зээлээ бүрэн төлөхгүй зугтааж, манай байгууллагаас удаа дараа хаягаар очиход бүртгэлтэй хаяг дээрээ оршин суудаггүй болох нь тогтоогдсон.

Иймд Амаржаргалын Тэлмэнг эрэн сурвалжлуулж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгчээс баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар, 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 1661016361 тоот зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн*******ны Засаг даргын тодорхойлолт зэргийг ирүүлжээ. /хх 2-12/

Шүүхийн журмаар: хаяг шалгасан мэдэгдэх хуудас бүрдүүлжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ******* ХХК нь ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

2.Нэг талаас ******* ХХК, нөгөө талаас А.Тэлмэн нар тохиролцож 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гэрээг байгуулсан байх тул түүнийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзнэ.

3.Дээрх гэрээ болон түүний иргэний үнэмлэхний хуулбарт оршин суух хаягийг *******,*******,, тоот гэж тусгажээ.

4.Сонгинохайрхан дүүргийн*******ны Засаг даргаас 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 448 дугаар тодорхойлолтоор А.Тэлмэн нь тус хорооны тоотод бүртгэлтэй боловч хаягтаа амьдардаггүй болохыг тодорхойлжээ.

5.Шүүхээс уг хаягийн дагуу мэдэгдэх хуудас хүргүүлэхэд дээрх хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэж харьяалах хорооны Засаг даргаас тодорхойлж, шуудангийн байгууллагаас хаягт ийм хүн байхгүй гэж тэмдэглэн мэдэгдэх хуудсыг буцаан ирүүлжээ.

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ийн оршин суугаа газар тодорхойгүй болсон гэж үзэн эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй.

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу хэргийг шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Боржигин овогт Амаржаргалын Тэлмэн /РД:/-г эрэн сурвалжилсугай.

2.А.Тэлмэн /бүртгэлтэй хаяг: *******,*******,, 12 дугаар байр, 112 тоот/-г эрэн сурвалжилж, оршин суух газрыг тогтоохыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

3.Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч /итгэмжлэгдсэн төлөөлөгч , утас:/ талд мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад мэдэгдсүгэй.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2. 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4. 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ