| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2016/00064/И |
| Дугаар | 155/ШШ2016/00267 |
| Огноо | 2016-02-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 155/ШШ2016/00267
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн **************
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 155/2016/0064/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, хүсэлт гаргагч ***** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ***** шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ************ Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдэлд 1973 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс адуучнаар элсэн орж нэгдэлдээ ажиллаж байгаад 1974 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж, 1977 оны 6 дугаар сарын 20-ны өдөр цэргээс халагдаж ирээд нэгдэлдээ 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал буюу нэгдэл тартал адуучнаар ажиллаж ирсэн юм. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацаанд хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу хагас бичигдсэн, зарим тамга тэмдэг нь дарагдаагүй зэргээс миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм. Иймд ***** миний бие Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдэлд 1973 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1974 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл, 1977 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал адуучнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
***** нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч ***** Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдэлд 1973 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1974 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл, 1978 оны 1 дүгээр сарын 1-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд адуучнаар ажиллаж байсан болох нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлээс 1988 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ************* нэрээр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын Тамгын газрын архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Дэмбэрэл овогтой Гал-Эрдэнийн нэгдэлд ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөдөлмөр хөлсний лавлагаа, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 10/457 дугаартай албан бичиг, Хөвсгөл аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1991 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 68 дугаартай Дэлгэрмөрөн нэгдлийг хувьчлах тухай тогтоолын хуулбар, Батлан хамгаалахын төв архивын 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 8265 дугаартай архивын лавлагаа, гэрч Б.Наранчулууны ...***** Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн Туяа бригадад 1973-1994 оныг дуустал адуучнаар ажиллаж байсан. ***** нь 1974-1977 онд манай ахтай хамт цэрэгт явсан. Цэрэгт явснаас бусад хугацаанд тасралтгүй ажиллаж байсан. Би тус нэгдлийн Туяа бригадад 1973-1976 онд хоньчноор, 1978-1990 оныг хүртэл ахтайгаа тэмээ хариулдаг байсан. гэх мэдүүлэг, гэрч Д.Төрбадрахын ...***** Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн Туяа бригадад 1973-1994 оныг дуустал адуучнаар тасралтгүй ажиллаж байсан. Би 1979-1983 онд цэргийн алба хааж ирээд 1983-1998 оныг хүртэл Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд хувиараа мал малладаг байсан. Би багаасаа нэг нутагт нутагладаг байсан учраас ******** сайн мэднэ. гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч ***** Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдэлд 1973 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1974 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл, 1978 оны 1 дүгээр сарын 1-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд адуучнаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Харин хүсэлт гаргагчийн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдэлд 1993 оны 1 дүгээр сарын 01-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд адуучнаар ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул хангаж шийдвэрлэх боломжгүй байна гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******** Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдэлд 1973 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1974 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл, 1978 оны 1 дүгээр сарын 1-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд адуучнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдэлд 1993 оны 1 дүгээр сарын 01-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ий өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсныг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч ********* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ