Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2024/05513

 

 

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2024/05513

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг,*дугаар хороо, Үйлдвэрийн тойруу 75, *тоотод байрлах * ХХК /рд:*

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Дэлгэрзаяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн * нь манай компаниас бараа бүтээгдэхүүн зээлээр авдаг байсан бөгөөд талуудын 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 2498 дугаартай "Тооцоо нийлэх гэрээ"-гээр хариуцагч * нь манайд 1,184,613 төгрөгийн өртэй гасан. Үүнээс одоо үлдэгдэл 984,613 төгрөгийн үлдэгдэлтэй боловч одоог хүртэл уг бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байгаа тул бид уг асуудлаар 2024 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр *д холбогдуулж Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн * тоот захирамжаар хариуцагч * хаяг тодорхойгүй, нэхэмжлэлд дурдсан хаягт хариуцагч нь оршин суудаггүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Бид * иргэний үнэмлэхний хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч уг хаяг дээрээ байхгүйгээс нэхэмжлэл буцаж байгаа болно. Хариуцагч * нь манай компанид 984,613 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд Тооцооны үлдэгдлийн баталгаагаар хариуцагч * нь өр төлбөрөө төлөхөө баталж гарын үсгээ зурсан байдаг болно. ИХШХШТХ-ийн 155 дугаар зүйлийн 155.1-т "Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно." гэж заасан. Иймд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч *ын албан ёсоор оршин суугаа газрын хаягыг олж тогтоох боломжгүй байгаа тул дээрх хуульд зааснаар хариуцагч * эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрын хаягийг олж тогтоож өгөхийг хүсье гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас нэхэмжлэл /хх 1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 4/, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн * дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх 5/, 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Тооцоо нийлэх гэрээ /хх 6-8/, итгэмжлэл /хх 9/-ийг гаргаж өгсөн.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч * ХХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

* ХХК нь *д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн * дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

* ХХКиргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангах нь зүйтэй.

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоон баримтжуулан, хаягийн талаарх мэдээллийг хүсэлт гаргагч * ХХКмэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст даалгав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овогт * Батаа /рд:ти67030661/-г эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан * эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч * ХХКмэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, *дугаар хороо, Үйлдвэрийн тойруу 75, * тоотод байрлах * ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * утас: *

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд *ийн оршин сууж байсан хаяг: Дархан-Уул аймаг, Дархан сум, * дүгээр баг, Цахир* гудамж, * тоот

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН