Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2024/04797

 

 

 

 

Баримтууддаа зуруулах

 

 

 

 

 

2024 11 27

181/ШШ2024/04797

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: ******* эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа оролцов. Нэхэмжлэгч талын хүсэлтээр эзгүйд хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах шаардлага гаргасан. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Зээлдэгч Ц.Анх-Уянга нь 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 2.9 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай, 1.999.900 төгрөгийн зээл авч өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй зугтааж, манай байгууллагаас удаа дараа хаягаар очиход бүртгэлтэй хаяг дээрээ оршин суудаггүй нь тогтоогдсон.

Иймд хариуцагч ******* эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгчээс баримтаар: Төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Баянзүрх дүүргийн*******ны Засаг даргын тодорхойлолт, 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, иргэний үнэмлэхийн лавлагаа, хур системийн лавлагааны маягт зэргийг ирүүлжээ. /хх2-12/

Шүүхээс хаяг шалгасан мэдэгдэх хуудсыг бүрдүүлжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч******* ХХК нь ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

2.Нэг талаас******* ХХК, нөгөө талаас Ц.Анх-Уянга нар тохиролцож, 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан байх тул түүнийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзнэ.

3.Дээрх гэрээ болон түүний иргэний үнэмлэхний хуулбарт оршин суух хаягийг Баянзүрх дүүрэг,*******,******* тоот гэж тусгажээ.

4.Баянзүрх дүүргийн*******ны Засаг даргаас 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 893 дугаар тодорхойлолтоор Ц.Анх-Уянга нь тус хорооны 16 дугаар байрны тоот хаягт ХАӨМС-д бүртгэлтэй ч хаягандаа амьдардаггүй болохыг тодорхойлжээ.

5.Шүүхээс дээрх хаягийн дагуу 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр мэдэгдэх хуудас хүргүүлэхэд дээрх хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэж харьяалах хорооны Засаг даргаас тодорхойлж, шуудангийн байгууллагаас хаягт ийм хүн байхгүй гэж тэмдэглэн мэдэгдэх хуудсыг буцаан ирүүлжээ.

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Анх-Уянгын оршин суугаа газар тодорхойгүй болсон байх тул эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй.

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу хэргийг шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ******* овогт /Регистрийн дугаар: /-г эрэн сурвалжилсугай.

2.Ц.Анх-Уянга /сүүлийн хаяг: Баянзүрх дүүрэг,*******, 12 дугаар хороолол, 16-р байр, тоот/-г эрэн сурвалжилж, оршин суух газрыг тогтоохыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

3.Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч /итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дэжидмаа, холбоо барих утас: 95956962/ талд мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад мэдэгдсүгэй.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ