| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/000254/И |
| Дугаар | 155/ШШ2016/00269 |
| Огноо | 2016-02-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 155/ШШ2016/00269
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат би *-******** нэхэмжлэлтэй, ********* оршин суух, ************* холбогдох
Машиний үлдэгдэл төлбөр 860.000 /найман зуун жаран мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч ***** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ***** нь 2013 оны 1-р сард 3035 ХӨА улсын дугаартай УАЗ пургон маркийн авто машиныг иргэн *****өд 5.2 сая төгрөгөөр зарахаар тохиролцож үлдсэн төлбөр болох 5.2 сая төгрөгнөөс 4.240.000 төгрөгийг авсан. Үлдсэн 960.000 төгрөгнөөс 2013 оны 5-р сард 100.000 төгрөгийг банкаар шилжүүлсэн. Үүнээс үлдсэн 860.000 төгрөгийг Баянмөнхийг төлхийг удаа дараа шаардсан боловч өнөөг хүртэл өгөөгүй байна.
Иймд 860.000 төгрөгийг ****** гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ***** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би Эрдэнэхуягт өгөх 860.000 төгрөгний 500.000 төгрөгийг одоо өгнө үлдсэн 360.000 төгрөгийг намар мал таргалахаар өгөхөөр тохирлоо.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ***** нь хариуцагч *****өөс машиний үлдэгдэл төлбөр 860.000 /найман зуун жаран мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ***** нь ....860.000 төгрөгний 500.000 төгрөгийг одоо өгнө үлдсэн 360.000 төгрөгийг намар мал таргалахаар өгөхөөр тохирлоо..... гэх тайлбараа шүүхэд ирүүлсэн ба нэхэмжлэгч нь хариуцагчийн ирүүлсэн хариу тайлбартай танилцсан энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч *****аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25.190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******** 12.595 төгрөг, улсын орлогоос буцаан 12.595 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч *****т буцаан олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь ЗАХИРАМЖЛАХ нь
1. Нэхэмжлэгч *****ийн нэхэмжлэлийн шаардлага машиний үлдэгдэл төлбөр 860.000 /найман зуун жаран мянга/ төгрөгийг хариуцагч ***** төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *****аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25.190 /хорин таван мянга нэг зуун эрэн/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *****өөс 12.595 /арван хоёр мянга таван зуун ерэн тав/ төгрөг, Голомт банкны Хөвсгөл салбар Татварын хэлтсийн 4901000149 тоотод данснаас буцаан 12.595 /арван хоёр мянга таван зуун ерэн тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *****т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ