| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/06682/И |
| Дугаар | 102/ШШ2024/05514 |
| Огноо | 2024-11-27 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2024/05514
| 2024 оны 11 сарын 27 өдөр | Дугаар 102/ШШ2024/05514 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, ДСАА-2, 3 тоотод оршин суух * овогт * * /рд:*/
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Дэлгэрзаяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь * 2021 онд танилцаж 2021 оны 4 сараас хамтран амьдарч эхэлсэн энэ хугацаанд 2022 оны 11 сарын 16-ны өдөр охин * мэндэлсэн. Бид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан юм. * нь намайг жирэмсэн 2 сар гарантай байх үед орхиж явсан юм. Явсан цагаас нь хойш * холбогдох гэж хичээсэн боловч холбоо барих ямарч боломжгүй. Хаана байгаа нь мэдэгдэхгүй сураггүй болсон юм. Дараа нь би охиноо төрсний дараа * холбогдох дугаарын арай гэж хүнээс олоод 2023 онд нэг удаа холбогдож охиндоо тусламж, дэмжлэг үзүүлхийг хүсэхэд утсаа тасдан холбоо тасарсан. Би *эцэг хүний хуульд заасан үүрэг хариуцлагыг нь хүлээлгүүлэхийн тулд шүүхээр хүүхдийн тэтгэлэг тогтоолгох гэтэл оршин суугаа хаяг нь мэдэгдэхгүй байгаа тул шүүхэд хандах боломжгүй болоод байгаа юм. Иймд *эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас нэхэмжлэл /хх 1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 2/, хүсэлт гаргагчийн оршин суугаа газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар /хх 3-4/, *гийн төрсний гэрчилгээний хуулбар, өрхийн эрүүл мэндийн тодорхойлолт /хх 5-6/-ийг гаргаж өгсөн.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Э.* нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Э.* нь *ад холбогдуулан шүүхэд хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргах шаардлага үүссэн боловч *ын оршин суугаа хаяг тодорхойгүй нөхцөл байдал бий болсон байна.
Э.*д иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангах нь зүйтэй.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоон баримтжуулан, хаягийн талаарх мэдээллийг хүсэлт гаргагч Э.*д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст даалгав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Эрдэнийн Олонбат /рд:ей88030616/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан *эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч Э.*д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, ДСАА-2, * тоотод оршин суух Э.* утас:*
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН