| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/01257/И |
| Дугаар | 155/ШШ2016/00270 |
| Огноо | 2016-02-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 155/ШШ2016/00270
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат би Хөвсгөл аймгийн **********д холбогдох
Зээл болон *********** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч ***** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ***** тус сумын 14 дүгээр байрны 3-21 тоотод барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2015 оны 01 дүгээр сарын 18-нд миний сайн таньдаг ***** нь өөрийн эзэмшлийн 13-88 ХӨВ дугаартай СЕРЕС маркийн ачааны машины бичиг баримт барьцаалан 150.000 төгрөг зээлж авсан бөгөөд зээлсэн мөнгөө төлөхгүй явсаар 2015 оны 5 дугаар сарын 10-нд манай ломбарданд надтай ирж уулзахдаа барилгын ажил хийж байгаа удахгүй зээлсэн мөнгөө төлнө гэж яриад манай ломбарданд зарагдаж байсан DELL брэндийн суурийн компьютерийг сонирхон хүүдээ авч өгье надад зараач гэж гуйгаад бид 2 DELL брэндийн суурин компьютерийг 400.000 төгрөгөөр зарж ***** урьд зээлсэн мөнгөн дээрээ нэмж төлөхөөр тохиролцож 2015 оны 6 дугаар сарын 01-нд мөнгөө өгч авалцахаар тохирсон. ***** нь өнөөдрийг хүртэл зээлсэн 150.000 төгрөг, 30 хоногийн хүү 15.000 төгрөг, алданги болох /0.5 хувиар бодсон/ 60.000 төгрөг, зээлээр авсан DELL брэндийн суурин компьютерийн үнэ 400.000 төгрөг, нийт 625.000 төгрөгийг төлөхгүй явлаа.
Иймд иргэн ***** миний хохирол болох 625.000 төгрөгийн хохиролыг барагдуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ***** шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* 625.000 төгрөг өгөх нь үнэн болно. Барилгын ажил эхлэхээр өгнө гэж байна. Барилга 4-5 сард эхэлнэ. Тэгээд төлж барагдуулна гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ***** нь хариуцагч *****аас зээл болон ******** брэндийн комьпютерийн үнэ нийт 625.000 /зургаан зуун хорин таван мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ***** нь ....625.000 төгрөг өгөх нь үнэн болно..... гэх тайлбараа шүүхэд ирүүлсэн ба нэхэмжлэгч нь хариуцагчийн ирүүлсэн хариу тайлбартай танилцсан энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч *****гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *****аас 9.700 төгрөг, улсын орлогоос буцаан 9.700 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч *****д буцаан олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь ЗАХИРАМЖЛАХ нь
1. Нэхэмжлэгч *****гийн нэхэмжлэлийн шаардлага зээл болон DELL брэндийн комьпютерийн үнэ нийт 625.000 /зургаан зуун хорин таван мянга/ төгрөгийг хариуцагч ***** төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *****гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19.400 /арван есөн мянга дөрвөн зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *****аас 9.700 /есөн мянга долоон зуу/ төгрөг, Голомт банкны Хөвсгөл салбар Татварын хэлтсийн 4901000149 тоотод данснаас буцаан 9.700 /есөн мянга долоон зуу/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *****ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ