Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 155/ШШ2016/00271

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн *********нэхэмжлэлтэй, *************** холбогдох

Зээлийн төлбөр 2.000.000 /хоёр сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 12 дугаар сарын 24ий өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч ***** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ****** зээлийн гэрээ байгуулан 2.000.000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл бүрэн төлж дуусгахаар харилцан тохиролцсон боловч удаа дараа гуйсан боловч төлөхгүй байгаа тул 2.000.000 төгрөгийг *****гээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ***** шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би ***** нөхөр ******** хашаа байшингийн гэрээ гэрчилгээ барьцаанд тавьж 2.000.000 төгрөг зээлсэн. Зээлээ төлөхийн тулд би банкнаас зээл авч өгөх гэсэн боловч эхнэр ****** нь гэрээ гэрчилгээг авч алга болж байгаад ирэхдээ надад хүчээр тулган зээлийн гэрээ хийлгэж байж гэрээ гэрчилгээг өгсөн. Би иргэн Наранчулуунаас мөнгө зээлж аваагүй. ***** авсан мөнгөө 2016 оны 4 дүгээр сарын 01-нээс өмнө төлж барагдуулна гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ***** нь хариуцагч *****гээс зээлийн төлбөр 2.000.000 /хоёр сая / төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч ***** нь ....2016 оны 4 дүгээр сарын 01-нээс өмнө төлж барагдуулна.... гэх тайлбараа шүүхэд ирүүлсэн ба нэхэмжлэгч нь хариуцагчийн ирүүлсэн хариу тайлбартай танилцсан, хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч *****ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *****гээс 23.475 төгрөгийг гаргуулж, улсын орлогоос 23.475 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч *****д олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь

1. Нэхэмжлэгч *****ы нэхэмжлэлийн шаардлага 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг хариуцагч ***** төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *****ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46.950 /дөчин зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *****гээс 23.475 /хорин гурван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөг, Голомт банкны Хөвсгөл салбар Татварын хэлтсийн 4901000149 тоотод данснаас буцаан 23.475 /хорин гурван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *****д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ