| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2016/00056/И |
| Дугаар | 155/ШШ2016/00272 |
| Огноо | 2016-02-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 155/ШШ2016/00272
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн ********
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 155/2016/00056/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, хүсэлт гаргагч ***** нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ***** шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай аавын бие муудаад би 1980 онд 7 дугаар ангид суралцаж байгаад сургуулиас гарч эцэг, эхийн хамт амьдарч байсан. Тэгээд Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн ундрал нэгдлийн 5 дугаар бригадад 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс монгол үнээний фермд сааль сааж эхэлсэн бөгөөд 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байгаад тус нэгдлийн туслах үйлдвэрийн бригадын чихрийн цехэд 1987 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилчнаар ажиллаж байсан. Чихрийн цехэд 3-4 хүн ажилладаг байсан ба элсэн чихрээр сармай дээлт гэдэг чихэр хийдэг байсан. Нэгдэл тараад бүгд ажилгүй болсон. Одоо би өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл зарим бичиг баримтанд миний нэрийг ***** гэж бичсэн байх бөгөөд нутгийн хүмүүс намайг ***** ч гэж дууддаг юм. Иймд намайг Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн ундрал нэгдэлд 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар, 1987 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд чихрийн цехийн ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
***** нь нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч *****гийн шүүхэд ирүүлсэн Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар дансны хуулбаруудад түүний нэр Д.***** нэрээр бичигдсэн болох нь Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын ******** өдрийн Тус аймгийн Жаргалант сумын 1965 оны төрөлтийн бүртгэлийн дэвтэрт 1965 оны 12 сарын 30-ны өдөр ********** нь төрсөн байх ба тухайн үед **** ***** гэсэн нэртэй бүртгэл бүртгэгдээгүй байна гэх бичилттэй 1/113 дугаартай тодорхойлолт, түүний иргэний үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч ****** гэдэг юм. Буруу бичсэн байх. Эхээсээ тавуулаа. Тэрэн дотор ***** нэртэй хүүхэд байхгүй...манай фермд ч ***** нэртэй хүн байгаагүй... гэх мэдүүлэг, гэрч М.Амарбаясгалангийн ...нэрийг нь ****** гэдэг...***** нэртэй эгч, дүүс байхгүй... гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байх тул тус нотлох баримтыг үнэлсэн болно.
Хүсэлт гаргагч ***** Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн ундрал нэгдэлд 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчин, Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн ундрал нэгдлийн туслах үйлдвэрийн бригадын чихрийн цехэд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажилчнаар тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн *****гийн 1980 оны 10 дугаар сараас 1989 оныг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, гэрч Б.Бүжинлхамын ***** нь Галт сумын Идэрийн ундрал нэгдлийн 5 дугаар бригадад 1980 оны намраас үхрийн фермд саальчнаар 1986 оныг дуустал ажиллаж байгаад 1987 оны 01 дүгээр сараас чихрийн цехэд ажилтнаар орж 1989 оныг дуустал ажилласан юм. Бид нэгдэлд хамт ажиллаж байсан...тасралтгүй ажиллаж байсан...чихрийн цехэд тэр үеийн сармай дээлт гэдэг чихэр хийдэг байсан... гэх мэдүүлэг, гэрч М.Амарбаясгалангийн Би цэргийн албанд яваад 1984 оны 6 сард ирж Галт сумын Идэрийн ундрал нэгдлийн 5 дугаар бригадын фермд үхэрчнээр ажилласан. ***** нь саальчнаар ажиллаж байсан. ***** нь 1987 оноос нэгдлийн чихрийн цехэд ажиллаж эхэлсэн ба тэндээ нэгдэл тартал ажилласан. Нэгдлийн чихрийн цех, ферм хоёр нэг бригад буюу Галт сумын төв бригад байсан...би фермийн үхэр маллаж 5 дугаар бригадад ажиллаж байхад 1980 оны 10 сард хадлангийн дараа ***** нь фермийн саальчнаар орж ажиллаж байсан... гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээр хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
*****гийн ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Тус аймгийн Галт сумын Идэрийн ундрал нэгдлийн даргын тушаалд малчдыг томилж чөлөөлсөн тушаал байхгүй тул *****д холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 10/469 тоот тодорхойлолт, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр нотлогдлоо.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ****** Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн ундрал нэгдэлд 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчин, Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн ундрал нэгдлийн туслах үйлдвэрийн бригадын чихрийн цехэд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА