| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2016/00096/И |
| Дугаар | 155/ШШ2016/00273 |
| Огноо | 2016-02-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 155/ШШ2016/00273
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн **************
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 155/2016/00096/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, хүсэлт гаргагч ***** нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ***** шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1984 онд 10 дугаар ангиа төгсөөд 1 жил Мөрөн суманд амьдарч байгаад 1985 онд хөдөө гарч Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдэлд хонь маллаж байгаад 1986 оны сүүлээр 3 сарын малын бага эмчийн курст суралцаж байгаад 1987 оны 03 сарын эхээр төгсч ирээд тус нэгдэлдээ малын эмчээр ажилд орж, 1989 оны 12 сарыг дуустал ажиллаж байгаад орон тооны цомхотголд орж ажлаасаа гарч байсан. Тэгээд дараа нь Шудаг мал эмнэлгийн хязгаарлагдмал хариуцлагатай компанид 2011 оны 01 сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 сарын 30-ны өдрийг дуустал гэрээт малын эмчээр ажиллаж байсан. Одоо би өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэж байгаа юм. Миний ажиллаж байсан хугацаа 1986 оны цалингийн 70 дугаар дансны баримт байхгүй, мөн Шудаг мал эмнэлгийн хязгаарлагдмал хариуцлагатай компани нь миний ажиллаж байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй байна. Иймд намайг Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, малын эмч, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Шудаг мал эмнэлгийн хязгаарлагдмал хариуцлагатай компанид 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд малын эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
***** нь нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй.
Шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч ***** Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдэлд 1986 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, малын бага эмч, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Шудаг мал эмнэлгийн хязгаарлагдмал хариуцлагатай компанид 2011 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд малын эмчээр ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлээс 1987 оны 6 дугаар сарын 25-ны өдөр олгосон 1987 оны 03 сарын 05-ны өдөр малын бага эмч нарыг бэлтгэх курс төгсөж ирсэн тул Баянэрхэтийн хэсэгт малын бага эмчээр томилов гэх бичилттэй №220636 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооноос 1982 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр олгосон 1982 оны 9 дүгээр сараас 1988 оны 6 дугаар сарыг дуустал татвар төлсөн бичилттэй №254484 дугаартай Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүний бат илэрхийлэх, Дугаржав овогтой Буяннэмэх нь тус курст малын эмч мэргэжлээр 90 хоног суралцаж төгссөн тул малын бага эмчийн үнэмлэх олгов гэх бичилттэй 46 дугаартай малын бага эмчийн үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн *****ийн 1987 оны 3 дугаар сараас 1989 оныг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн даргын 1988 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 1. Нэгдлийн үйлдвэрлэлд ажиллаж байгаа нэр бүхий 23 хүнд ээлжийн амралт олгосон 1-р хавсралтаар баталсугай... гэх бичилттэй 20 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, тус тушаалын ...19. н.Буяннэмэх, албан тушаал малын эмч, амрах хоног үндсэн 15, нэмэгдэл 11, бүгд амрах 26, эхлэх хугацаа он 88, сар 6, өдөр 15, дуусах хугацаа сар 7, өдөр 16... гэх бичилттэй 1 дүгээр хавсралтын хуулбар, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Шудаг мал эмнэлгийн хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирлын 2011 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн ...1. Түнэл сумын Баян-Эрхэт баг малын эмчгүй байгааг харгалзан Дугаржав овогтой Буяннэмэхийг 2011 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн малын эмчээр томилон ажиллуулсугай... гэх бичилттэй Ажилд томилох тухай тушаал, 2012 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ...1. Баян-Эрхэт багийн малын эмч ***** Хөвсгөл тэнгэр мал эмнэлэг байгуулан ажиллах болсон тул 2012 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалж үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй... гэх бичилттэй Ажлаас чөлөөлөх тухай тушаал, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Шудаг мал эмнэлгийн захирлын 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн Дугаржав овогтой малын эмч Буяннэмэх нь Түнэл суман дахь Шудаг хязгаарлагдмал хариуцлагатай компанийн мал эмнэлэгт 2011, 2012 онд гэрээт малын эмчээр Баян-Эрхэт буюу 3 дугаар багт мал эмнэлгийн үйл ажиллагааг явуулж байсан нь үнэн болно гэх тодорхойлолт, Түнэл Шудаг мал эмнэлгийн 2011, 2012 оны малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний үйлчилгээний хөлсний тооцооны баримтууд, 1986 онд төлчдийн семинарт очихдоо авахуулсан гэрэл зураг, 1987 онд малын эмч нарын курст суралцаж байх үеийн гэрэл зургууд, 2012 онд мал аж ахуйн мэргэжилтний зөвлөгөөнд авахуулсан гэрэл зураг, гэрч Б.Цэцэгмаагийн ...***** нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдэлд 1986 оноос малчнаар ажиллаж байгаад малын эмчийн курст явж төгсөж ирээд 1987 оны хавраас малын эмчээр ажилласан. 1989 оныг дуустал ажилласан...Түнэл сумын архив шатсан гээд зарим оны баримт гарч ирдэггүй юм билээ. Миний бас 1986 оны 70 дугаар данс гарч ирээгүй. Малын эмчээр тасралтгүй ажиллаж байсан...нэгдэл тарснаас хойш сум орон нутагтаа мөн малын эмчээр ажиллаж байсан. Одоо ч малын эмч хийдэг...би тус сумын Ялалт нэгдэлд 1976 оноос нэгдэл тарах хүртэл хоньчин, саальчнаар ажиллаж байсан... гэх мэдүүлэг, гэрч С.Дашнямын ...***** нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдэлд 1986 оны 01 дүгээр сараас эхлэн төллөх мал маллаж байгаад 1986 оны 11 сард малын эмчийн курст явж, суралцаж ирээд 1987 оны 3 дугаар сараас нэгдэлд мөн малын эмчээр ажилласан. 1989 оныг дуустал ажиллаж байсан. Зах зээлийн үед ажилгүй байсан ба харин сүүлд 1997 оноос 3 дугаар багийн малын эмч хийж байгаад 1999 онд гарсан. 2011 оноос 2012 онд Түнэл сумын Шудаг мал эмнэлэгт малын эмчээр ажилласан. 2013-2015 онд Хөвсгөл хөх тэнгэр мал эмнэлэгт малын эмчээр ажилласан. 2016 оны 01 сард чөлөөлөгдсөн...2011 оны 01 сараас 2012 оныг дуустал Шудаг мал эмнэлэгт...тасралтгүй ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Д.Буянэмэхийн ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Тус аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн даргын 1985-1987 оны тушаал манай архивт шилжиж ирээгүй тул *****эд холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 10/44 тоот тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын тамгын газрын 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн ***** /РМ66012001/нь 1986-1989 онуудад Ялалт нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан. Тус сумын Засаг даргын тамгын газарт хадгалагдаж байгаа 70 дугаар дансанд Ялалт нэгдлийн 3 дугаар бригадын 1986 оны цалингийн цэс байхгүй гэх 02 тоот тодорхойлолт, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр нотлогдлоо.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ************** Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдэлд 1986 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, малын бага эмч, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Шудаг мал эмнэлгийн хязгаарлагдмал хариуцлагатай компанид 2011 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд малын эмчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА