Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2024/04807

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 11 27

181/ШШ2024/04807

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******,*******,******* давхарт байрлах, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: ******* эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа оролцов. Нэхэмжлэгч талын эзгүйд хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Зээлдэгч С.Лхагвасүрэн нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр ******* тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 5.000.000 төгрөгийн зээлийг 2.15 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай, 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ******* тоот Цахим зээлийн гэрээ байгуулж 1.000.000 төгрөгийг 2.15 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай, 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 7104805058 тоот Цахим зээлийн гэрээ байгуулж 450.000 төгрөгийн зээлийг 2.15 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай, 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр ******* тоот Цахим зээлийн гэрээ байгуулж 1.000.000 төгрөгийг 2.15 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай, 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 7104710680 тоот Цахим зээлийн гэрээ байгуулж 1.010.000 төгрөгийг 2.15 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай тус тус зээлдэн авсан.

Зээлийн гэрээний үүрэгт төлбөр шаардаж харьяа дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШЗ2024/00881 тоот захирамжаар хариуцагч нь хаягтаа оршин суудаггүй болох нь Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон тул хэргийг хэрэгсэхгүй болгон захирамжилсан.

Иймд ******* эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгчээс баримтаар: Төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, 2024 оны 01 өдрийн сарын 15-ны өдрийн гүйцэтгэх захирлын тушаал, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШЗ2024/00881 тоот шүүгчийн захирамж, үйлчилгээ авах хүсэлт, 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хэрэглээний зээлийн эрхийн гэрээ, 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн, 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн, 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн хэрэглээний зээлийн эрхийн гэрээ, зээлийн хүүгийн тооцоолол зэргийг ирүүлжээ. /хх3-23/

Шүүхээс хур системийн лавлагаа, хаяг шалгасан мэдэгдэх хуудас зэргийг бүрдүүлжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ******* ХХК нь ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

2.Нэг талаас ******* ХХК, нөгөө талаас С.Лхагвасүрэн нар тохиролцож, 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр гэрээ байгуулсан байх тул түүнийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзнэ.

3.Дээрх гэрээ болон үйлчилгээ авах хүсэлтэд үндсэн хаяг орон нутагт бол Улаанбаатар хотод оршин суух хаягийг Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, ******* тоот гэж тусгажээ.

4.Нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлт шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШЗ2024/00881 дүгээр шүүгчийн захирамж Баянзүрх дүүрэг, 25, Мичид алтай 62, 24 тоот хаягт С.Лхагвасүрэн бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй, улмаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

5.Шүүхээс бүртгэх байгууллагын Хур системээс гаргуулсан лавлагаагаар 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар түүний албан ёсны бүртгэлтэй хаяг Архангай аймаг, Эрдэнэбулган сум, ,, тоот байна. Шүүхээс дээрх хаягийн дагуу мэдэгдэх хуудас хүргүүлэхэд шуудангийн байгууллагаас мэдэгдэх хуудсыг буцаан ирүүлээгүй байна.

Зээлдэгч анх үйлчилгээг авахдаа бүртгэлтэй хаяг орон нутаг боловч Улаанбаатар хотод оршин суух хаягийг тодорхойлсон, тухайн хаягтаа байхгүй нь тогтоогджээ.

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ийн оршин суугаа газар тодорхойгүй болсон байх тул эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д заасны дагуу хэргийг шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар овогт /Регистрийн дугаар: /-ыг эрэн сурвалжилсугай.

 

2.С.Лхагвасүрэн /бүртгэлтэй хаяг: Архангай аймаг, Эрдэнэбулган сум, , Бор толгой 7 дугаар гудамж, тоот/-г эрэн сурвалжилж, оршин суух газрыг тогтоохыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

 

3.Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч /итгэмжлэгдсэн төлөөлөгч , , , холбоо барих утас: , , / талд мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад мэдэгдсүгэй.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ