| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/07147/И |
| Дугаар | 102/ШШ2024/05517 |
| Огноо | 2024-11-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2024/05517
| 2024 оны 11 сарын 27 өдөр | Дугаар 102/ШШ2024/05517 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, *дугаар хороолол, * байр, *тоотод оршин суух * овогт * */рд: */
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Дэлгэрзаяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: * * *овогтой *регистрийн дугаартай халх Хэнтий аймгийн Өндөрхаанд төрсөн. Энэ эмэгтэй анх 2013 онд манайд бэр болон ирсэн. Миний хүү * * 2019 он хүртэл бидэнтэй хамт амьдран 2013, 2018 онд тус тус хоёр хүү төрүүлсэн. Гэр бүлийн харилцаа таарч тохироогүйн улмаас 2019 оны 8-р сард 2 хүүгээ орхин явсан. Хүүхдүүдийг эргэж тойрч асууж сурагладаггүй, залгахаар утсаа авдаггүй. Хүүхдүүдийнхээ өмнө ямар ч үүрэг хариуцлагагүй 5 жил боллоо. УБ хотод амьдардаг сурагтай ч оршин суугаа хаягаа нууцалдаг. Хүүхдүүд өсөж томорч байгаа болон цаг үеийн шаардлагаас үүдэн *аас хүүхдийн нэхэмжлэх гэсэн боловч хаяг тодорхойгүй улмаас шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй байна. Иймд оршин суугаа хаяг нь тодорхойгүй * *ыг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг нь тогтоохыг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас нэхэмжлэл /хх 1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 2/, итгэмжлэл /хх 3/, хүсэлт гаргагчийн оршин суугаа газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар /хх 4-6/, *ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 7/-ийг гаргаж өгсөн.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч З.*нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *ыг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
З.*нь *д холбогдуулан шүүхэд хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргах шаардлага үүссэн боловч *ын оршин суугаа хаяг тодорхойгүй нөхцөл байдал бий болсон байна.
* иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *ыг эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангах нь зүйтэй.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *ыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоон баримтжуулан, хаягийн талаарх мэдээллийг хүсэлт гаргагч * мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст даалгав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *овогт * * /рд:сэ94021905/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан *ыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч * мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
Хүсэлт гаргагч З.Чинзоригийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * утас: *, *
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд *ын оршин сууж байсан хаяг: Баянгол дүүрэг, *дугаар хороо, * дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, * байр, * тоот
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН