| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/00165/И |
| Дугаар | 155/ШШ2016/00276 |
| Огноо | 2016-02-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 155/ШШ2016/00276
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шїїхийн шїїх хуралдааныг Ерөнхий шїїгч Л.Эрдэнэбат даргалж тус шїїхийн шїїх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: Хєвсгєл аймгийн ***********
Хариуцагч: Хөвсгөл аймгийн **************
Зээл 2.018.000 /хоёр сая арван найман мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.
Шїїх хуралдаанд: Нэхэмжлэгч *****, шїїх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ***** шїїхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Сувд-Эрдэний гуйлтаар 2014 оны 6 дугаар сарын 30-нд банкны зээл төлөх гэсэн юм гэж хэлээд надаас 1.900.000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын үед 40.000 төгрөг авсан мөн манай бичиг хэргийн дэлгүүрээс 13 боодол фото цаас авсан үүний үнэ 78.000 төгрөг болсон.Уулзах болгонд өгнө гэж явсаар өдий хүрсэн тул шүүхэд хандсан.
Иймд *****************нийт 2.018.000 төгрөг гаргуулж өндөр настай иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ***** нь хариуцагч ************ 2.018.000 /хоёр сая арван найман мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шїїх хариуцагч ************* нэхэмжлэгч *****ын нэхэмжлэлийн 1 хувийг 2016 оны 01 дүгээр сарын 06-ны єдєр гардуулан єгч Иргэний хэрэг шїїхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зїйлийн 72.2-т заасан хугацааны дотор нэхэмжлэлийн шаардлагыг зєвшєєрсєн, эсхїл татгалзсан їндэслэл тїїнтэй холбоотой нотлох баримт, хариу тайлбарын хамт ирїїлэх їїрэгтэйг тайлбарлаж энэ тухайгаа баримтанд гарын үсэг зуруулан баримтжуулсан байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хувийг хїлээн авсан боловч Иргэний хэрэг шїїхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зїйлийн 72.2-т заасан їїргээ биелїїлээгїй тїїнчлэн хуульд заасан хугацаанд шїїхэд ирж тайлбар єгєєгїй байх тул хариуцагч ************, нэхэмжлэгч *****ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хїлээн зєвшєєрсєнд тооцож 2.018.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Мєн хариуцагчид шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдсэн, нэхэмжлэлд дурьдсан хаягаар дуудуулсан боловч гэртээ байхгүй байсан ба нэхэмжлэгч нь хэргийг тїїний эзгїйд хянан шийдвэрлїїлэхээр хїсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шїїхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72,3, 100 дугаар зїйлийн 100.3-т зааснаар ********* эзгїйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зїйтэй байна.
Нэхэмжлэгч *****ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 47.238 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ******** 47.238 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72,3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь;
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч *************2.018.000 /хоёр сая арван найман мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч *****ад олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 47.238 /дөчин долоон мянга хоёр зуун гучин найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ************ /дөчин долоон мянга хоёр зуун гучин найм/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *****ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ