Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чинбатын Мөнхболор |
Хэргийн индекс | 126/2024/0035/З |
Дугаар | 126/ШШ2024/0035 |
Огноо | 2024-03-07 |
Маргааны төрөл | Бусад, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 126/ШШ2024/0035
Хариуцагч прокурорын дүгнэлтийг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхболор би, Хөвсгөл аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор С.Б***********-ийн дүгнэлттэй, Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн Татварын улсын байцаагч Б.Д***********-д холбогдох зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн Татварын улсын байцаагч Б.Д*********** 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн Татварын улсын байцаагч Б.Д*********** би Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг өөрчлүүлэх тухай 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 474 дугаартай прокурорын дүгнэлт, 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 0063954 дугаартай шийтгэлийн хуудсыг тус тус хүлээн авч танилцсан бөгөөд шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ... гэж, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэжээ.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн Татварын улсын байцаагч Б.Д*********** нь ...2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 0063954 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах шаардлага бүхий прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Түүнчлэн шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталснаар Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн Татварын улсын байцаагч Б.Д***********-ын 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 0063954 дугаартай шийтгэлийн хуудсанд прокурорын дүгнэлтэд бичсэний дагуу өөрчлөлт орно гэж ойлгох бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасан бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашиг хөндөхөөр болон хуульд харшлах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.
Мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасныг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хөвсгөл аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор С.Б***********-ийн гаргасан Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн Татварын улсын байцаагч Б.Д***********-ын 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 0063954 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах шаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар прокурор улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах болон уг захирамжид гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Ч.МӨНХБОЛОР