Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 145/ШШ2024/00587

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 145/ШШ2024/00587

Арвайхээр сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн .................... сумын .................дүгээр баг, ..................тоотод оршин суух, Б..................н Т....................н хүсэлттэй,

 

“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Б.Т, нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Хүсэлт гаргагч  Б.Т шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын хүн эмнэлэгт 1987 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тасралтгүй асрагчаар ажилласан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй гээд улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрч байна. Иймд намайг Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын хүн эмнэлэгт 1987 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл асрагчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Би 8 хүүхэд төрүүлсэн. 1989 онд том охин, 1991, 1993, 1996, 1999, 2005 онуудад мөн 2010 онд ихэр хүүхэд төрүүлсэн. Баруунбаян-Улаан сумын эмнэлгээс өөр газар ажиллаж байгаагүй гэжээ.

 

Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Сумын Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1/141 дугаартай архивын лавлагаанд: Б.................н Т.................... Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын хүн эмнэлэгт 1987 оны 8 дугаар сараас 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1993 оны 01 дүгээр сараас 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртлэх хугацааны цалингийн тодорхойлолт бичигдсэн,

№................... дугаартай хөдөлмөрийн дэвтэрт: 1987 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Баруунбаян-Улаан сумын хүн эмнэлэгт асрагчаар ажиллуулсугай гэсэн,

Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын хүн их эмчийн салбарын эрхлэгчийн 1987 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 14 дугаартай тушаалд:  1987 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Баруунбаян-Улаан сумын хүн эмнэлэгт асрагчаар ажиллуулсугай гэсэн,

Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын хүн эмнэлэгийн 1987,1988, 1989, 1990, 1991 1994 оны цалин тооцооны хүснэгтүүдэд: Б.Т...................-асрагч гэсэн,

 Гэрч П.Б /РД:..................../-ийн мэдүүлэгт: Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Хүн эмнэлэгт намайг 1992 онд ажилд ороход асрагчаар ажиллаж байсан. Мөн намайг 2004 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын БОЭт-д шилжиж иртэл хамт ажиллаж байсан. Т.Т тэндээ ажиллаад үлдсэн. Хэдэн он хүртэл ажиллаж байсныг нь сайн мэдэхгүй байна  гэсэн,

          Гэрч Ц.М /РД:............................./-ын мэдүүлэгт: Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Хүн эмнэлэгт намайг 1991 онд ажилд ороход асрагчаар ажиллаж байсан. Т.Т 2023 он хүртэл Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Хүн эмнэлэгт асрагчаар ажиллаж байна гэсэн,

     Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

    1. Хүсэлт гаргагч  Б.Т нь “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай хүсэлт гаргажээ.

    2. Хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

     3. Хүсэлт гаргагч нь дээрх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй, өндөр настны тэтгэвэр тогтоолгоход ажилласан байдлаа тогтоолгох зайлшгүй шаардлагатай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасны дагуу түүний хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой байна.

     4. Г................. овгийн Б................н Т................ /РД:................../ нь Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын хүн эмнэлэгт 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл асрагчаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Сумын Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1/141 дугаартай архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын хүн их эмчийн салбарын эрхлэгчийн 1987 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 14 дугаартай тушаал, гэрч П.Б /РД:................../, гэрч Ц.М /РД:.........................../ нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.

       5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

    1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар Г.................. овгийн Б..................н Т................н /РД:...................../-г  Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын хүн эмнэлэгт 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл асрагчаар ажиллаж байсныг тогтоосугай.

    2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

    3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            А.ҮҮРИЙНТУЯА