Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 145/ШШ2024/00574

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 145/ШШ2024/00574

Өвөрхангай аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн ................... сумын ................. дугаар баг, “..................” гэх газар оршин суух, Г.................н Ч....................н хүсэлттэй,

“Ажиллаж байсан байдлыг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Л, нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Л шүүхэд гаргасан хүсэлтдээ: Г.Ч нь Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Алдар нэгдэлд 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл саниторчоор ажиллаж байсан. Гэхдээ Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын “Алдар” нэгдлийн даргын 1987 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 27 дугаартай тушаалд Г.Чулуунтулгыг 1987 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн ажиллуулсугай гэсэн байх тул хүсэлт гаргач Г.Ч.....................г 1987 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл саниторчоор ажиллаж байсан болохыг тогтоолгох хүсэлт гаргаж байна гэв.

 

Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 73 дугаартай архивын лавлагаанд: Г.................н Ч..................... Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын “Алдар” нэгдэлд 1987 оны 12 дугаар сараас 1988 оны 6 сар, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарыг хүртлэх хугацааны цалингийн тодорхойлолт бичигдсэн,

Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын “Алдар” нэгдлийн даргын 1987 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 27 дугаартай тушаалд: ЭТЦ-ийн саниторчоор Г.Ч................г томилон ажиллуулсугай гэсэн,

 Г.Ч................н Хөдөлмөрийн дэвтрийн дэвтэрт: Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын “Алдар” нэгдэл Г..............н Ч.................., 1968 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэсэн,

Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын “Алдар” нэгдлийн 1987 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн цалингийн тооцооны хүснэгтэнд: Г.Ч.................... гэсэн,

Батлан хамгаалах яамны Батлан хамгаалах төв архивын 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 08/375 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаанд: Г................н Ч....................... БХЯ-ны сайдын 1986 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн н/309 дүгээр тушаалаар Өвөрхангай аймгаас 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 107 дугаар ангид алба хааж байгаад Цэргийн госпиталийн эмч нарын комиссын 1987 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 166 дугаар магадлагааг үндэслэн ЗХЖШ-ын 4 дүгээр газрын 1987 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 5/1260 дугаар албан бичгээр өвчний учир албанаас халагдсан гэсэн,

.................. дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,

Гэрч М.У /РД:..................../-ийн мэдүүлэгт: 1986 онд цэрэгт яваад 1987 онд цэргээс ирээд 1991 он хүртэл Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын “Алдар”  нэгдэлд саниторчоор ажиллаж байсан гэсэн,

Гэрч Л.Э  /РД:...................../-ын мэдүүлэгт: 1986 онд цэрэгт яваад 1987 онд цэргээс ирээд 1987 оноос 1991 он хүртэл Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын “Алдар”  нэгдэлд саниторчоор ажиллаж байсан гэсэн,

     Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

    1. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Л нь “Г.Ч..................н ажиллаж байсан байдлыг тогтоолгох” тухай хүсэлт гаргажээ.

    2. Хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

     3. Хүсэлт гаргагч нь дээрх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй, өндөр настны тэтгэвэр тогтоолгоход ажилласан байдлаа тогтоолгох зайлшгүй шаардлагатай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасны дагуу түүний хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой байна.

     4.  Ш.................. овгийн Г...............н Ч............... /РД:................../ нь Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Алдар нэгдэлд 1987 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл саниторчоор ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 73 дугаартай архивын лавлагаа,  Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын “Алдар” нэгдлийн даргын 1987 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 27 дугаартай тушаал,  Г.Ч....................н Хөдөлмөрийн дэвтрийн дэвтэр,  Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын “Алдар” нэгдлийн 1987 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн цалингийн тооцооны хүснэгт, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалах төв архивын 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 08/375 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа,  гэрч М.У /РД................../, Л.Э  /РД:..................../ нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.

       5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

    1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар Ш.............. овгийн Г...............н Ч............... /РД:................./-г  Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Алдар нэгдэлд 1987 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл саниторчоор ажиллаж байсныг тогтоосугай.

    2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

    3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            А.ҮҮРИЙНТУЯА