Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 145/ШШ2024/00595

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 145/ШШ2024/00595

Өвөрхангай аймаг

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

              Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ..................... дүүрэг, ..................-р хороо, Ажилчдын гудамж “..................” ТӨХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн .............. сумын ............. дүгээр баг, ............тоотод байрлах “..................” ХХК-д холбогдох

“Худалдах худалдан авах гэрээний үүрэг болох 122,921,500 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах” тухай иргэний хэргийг хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “.................” ТӨХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “.................” ТӨХХК нь Хөдөө аж ахуйн дэмжих сан нэрээр үйл ажиллагаа явуулж байхад 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр “.................” ХХК- ийн Захирал Ц.Ц' нь 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр “бурадская остистия сортын’ 90 тн улаан буудайн үр олгож өгнө үү гэх хүсэлтийг хүлээн авч, 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ............. дугаар бүхий “Улаан буудайн үр худалдах, худалдан авах" гэрээг байгуулсан. Хэрэв зээлдэгч гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд Өвөрхангай, ................ сум, ................. дугаар баг, Шинэ Арвайхээрийн гудамж, .............. тоот хаягг байрлалтай ............. мкв үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ..............Б тоот дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулсан. Худалдагч нь худалдан авах гэрээний үүрэгт нийтдээ 83.250.000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлөх байснаас 24,975,000 төфөгийгтөлж, үлдэгдэл 58,275,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөлгүй үүргээ зөрчсөн. Мөн талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний 5.2-т “Төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд Сан төлөгдөөгүй үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувийн алданги тооцож авна” гэж тохиролцсон бөгөөд иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-ийг баримтлан алданги 29.125.000 төгрөг болж байна. “...................” ХХК-ийн Захирал Ц.Ц 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Алтайская-75 сортын 34 тн үрийн улаан буудайн дэмжлэгт хамруулж өгөх хүсэлтийг дахин гаргасныг хүлээн авч, улмаар 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр № Үр/ХХ/22-13 дугаартай “Улаан буудайн үр худадцах, худалдан авах" гэрээг байгуулсан. Хэрэв худалдан авагч гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд Өвөрхангай, Арвайхээр сум, 5 дугаар баг, Шинэ Арвайхээрийн гудамж, 605а тоот хаягт байрлалтай 7200 мкв үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар № Үр/ХХ/22-13 тоот бэрьцааны гэрээг тус тус байгуулсан. Дээрх гэрээний төлбөрт нийт 33,830,000 төфөгийг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлөх байснаас 10,149,000 төгрөгийг төлж, одоогийн байдлаар 23,681,000 төгрөгийг үлдэгдэлтэй байна. Мөн гэрээний 5.2-т “Төпбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд Сан төпөгдөөгүй үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувийн алданги тооцож авна" гэж тохиролцсон бөгөөд иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-ийг баримтлан тооцвол 11,840,500 төгрөг болж байна. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагад 81,956,000 төгрөг, аддангид 40,965,500 төгрөг нийт 122,921,500 төгрөгийг төлөх үүрэгтэй байх тул, хариуцагчаас гаргуулж өгнө үү. Хэрэв үүргээ биелүүлээгүй тохиоддолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Зохигч эвлэрлийн гэрээндээ:  Энэхүү гэрээг нэг талаас нэхэмжлэгч “...................ТӨХХК” түүнийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н (.................), нөгөө талаас хариуцагч “.......................” ХХК түүнийг төлөөлөн захирал Ц.Ц нар харилцан тохиролцож, дараах нөхцөлөөр байгуулсан. Нэхэмжлэгч нь гэрээний үүрэгт нийт 122,921,500 төгрөг гаргуулах шаардлагаас алдангийн 36,868,950 төгрөгт холбогдох хэсгийг татгалзсан болно. Хариуцагч нь нийт 86,052,550 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн болно. Хариуцагч “.................” ХХК 86,052,550 төгрөгөө 2024 оны 12 сарын 25-ны дотор “...............” ТӨХХК -ийн Худалдаа хөгжлийн банкны .................. тоот дансанд шилжүүлнэ. Хариуцагч нь энэхүү гэрээний гуравдугаар зүйлд заасан хуваарийг зөрчсөн тохиолдолд төлбөрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гаргуулах болно. Талууд энэхүү гэрээг эвийн журмаар, харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр эвлэрлийн гэрээ байгуулсан болно гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “..................” ТӨХХК нь хариуцагч “...................” ХХК-д холбогдуулан “Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 181,209,000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах” тухай нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 01-02 дугаар тал/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч  “..................” ХХК-ийн захирал Ц.Ц, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н....................тэй харилцан тохиролцож “Худалдах худалдан авах гэрээний үүрэг болох 122,921,500 төгрөг гаргуулах шаардлагаас алдангийн 36,868,950 төгрөгт холбогдох хэсгийг татгалзаж,  86,052,550 төгрөгийг 2024 оны 12 сарын 25-ны дотор “......................” ТӨХХК-д төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь Эвлэрлийн гэрээ-ээр тогтоогдож байна.

            Нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн 181,209,000 төгрөг гэж нэхэмжлэлд бичигдсэн байгаа боловч талууд  эвлэрлийн гэрээнд нэхэмжлэлийн үнийн дүнгээ 122,921,500 төгрөг тодорхойлон эвлэрсэн болохыг дурдах нь зүйтэй

Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч Ц.Ц  “өөрийнхөө эзгүйд хэргийг шийдвэрлэх” тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн. 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллагыг Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж, хариуцагчаас 82,052,550 төгрөгт тооцогдох улсын тэмдэгтийн хураамж 568,213 төгрөгийн 50 хувь болох 284,106 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулах нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.  “....................” ТӨХХК-ийн нэхэмжлэлтэй, “...................” ХХК-д холбогдох “Худалдах худалдан авах гэрээний үүрэг болох 122,921,500 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах” тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллагыг Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж, хариуцагч “......................”ХХК-аас 284,106 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                            А.ҮҮРИЙНТУЯА