Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2023/ДШМ/55

 

 

 

 

 

 

    2023          1               11                                       2023/ДШМ/55 

 

 

О.Н, А.Д, И.Мнарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай            

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Ц.Оч, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Сувданчимэг,

хохирогч Д.Сарантуяа,

            шүүгдэгч О.Н, А.Д, И.Мнарын өмгөөлөгч О.Даваажаргал,           

           нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 1649 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Сийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч О.Н, А.Д, И.Мнарт холбогдох эрүүгийн                   2108025731652 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигин овгийн И.М, 2002 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ................ тоотод түр оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /............./;

2. Боржигин овгийн А.Д, 1999 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ..................тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:........................./;

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 2020/ШЦТ/1044 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан,

            3. Гэпил овгийн О.Н, 1998 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, байгаль орчны мэргэжилтэн мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, ах, эгч, дүү нарын хамт ............... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:............................./;

            Шүүгдэгч И.Мнь А.Д, О.Ннар нь бүлэглэн үнэгүй.мн зарын сайт болон фейсбүүк цахим орчинд “хажуу өрөө түрээслүүлэх” талаар зар байршуулан цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч:

            1. 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр үнэгүй.мн зарын сайтад 80168027 дугаараас “Их Монгол хорооллын 905 дугаар байранд хажуу өрөө сарын 300.000 төгрөгт хөлслүүлнэ” гэх зар байршуулан зарын дагуу холбогдсон А.Оыг Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Хүннүгийн гудамжинд явж байх үед 5131082682 дугаарын данснаас нь 600.000 төгрөгийг “91119014 Отгонбаяр” гэх утгаар өөрийн эзэмшлийн 5301223497 дугаартай данс руу шилжүүлэн авсны улмаас А.От 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2. 2021 оны 10 дугаар сарын 3-ны өдөр үнэгүй.мн сайтад “хажуу өрөө түрээслүүлнэ” гэж хуурамч зар байршуулан зарын дагуу холбогдсон О.Бгийн эзэмшлийн, ХААН банк дахь 5219238849 дугаартай данснаас Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах АТМ-ээр 300.000 төгрөгийг О.Н эзэмшлийн 5131077230 дугаартай данс руу шилжүүлэн авсны улмаас О.Бд 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

            3. 2021 оны 10 дугаар сарын 5-ны өдөр unegui.mn зарын сайтад “Хажуу өрөө 300.000 төгрөг” гэх утга бүхий зар байршуулан зарын дагуу холбогдсон Ц.Цийн эзэмшлийн 5075517403 дугаартай данснаас “bair turees”гэх утгаар 580.000 төгрөгийг ХААН банк дахь өөрийн эзэмшлийн 5005902032 дугаартай дансаар шилжүүлэн авсны улмаас Ц.Цид 580.000 төгрөгийн хохирол учруулсан,

            4. 2021 оны 10 дугаар сарын 5-ны өдөр үнэгүй.мн зарын сайтад “хажуу өрөө түрээслүүлнэ, утас-96210247” гэх зар байршуулан зарын дагуу холбогдсон Б.Мг Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийтийн байранд байхад нь 5959158303 дугаартай данснаас “uridchilgaa”гэх утгаар 300.000 төгрөгийг ХААН банк дахь өөрийн эзэмшлийн 5005902032 дугаартай дансаар шилжүүлэн авсны улмаас Б.Мд 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

            5. 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 51а-37 тоотод байхдаа Unegvi.mn сайтад Баянгол дүүргийн 1 дүгээр хороо "Нарны хороолол"-ын 17 дугаар байранд хажуу өрөө түрээсэлнэ гэж зар байршуулан зарын дагуу холбогдсон Н.УСонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь 2021 оны 10 дугаар сарын 7-ны өдөр 5007280507 дугаартай данснаас "Narnii horoolol turees 2 sar" гэх утгаар шилжүүлсэн 600.000 төгрөгийг ХААН банк дахь А.Дын эзэмшлийн 5561241894 дугаартай дансаар Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 51а-37 тоотод байхдаа шилжүүлэн авсны улмаас Н.У 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

            6. 2021 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 51А байрны 37 тоотод байхдаа үнэгүй.мн зарын сайт дээр “хажуу өрөө түрээслүүлнэ,                   90290499” гэх зар байршуулан зарын дагуу холбогдсон Ө.Сийг Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үед түүний эзэмшлийн 5072048205 дугаартай данснаас 640.000 төгрөгийг “2 сар түрээс 99962916” гэх утгаар ХААН банк дахь А.Дын эзэмшлийн 5561241894 дугаартай данс руу шилжүүлэн авсны улмаас Ө.Ст 640.000 төгрөгийн хохирол учруулсан,

            7. 2021 оны 10 дугаар сарын 7-ны өдөр үнэгүй.мн зарын сайт дээр “Нарны хороололд хажуу өрөө түрээслүүлнэ, 90290499” гэх зар байршуулан зарын дагуу холбогдсон М.Дийг түүний эзэмшлийн 5090757977 дугаартай данснаас 300.000 төгрөгийг “95741030 урьдчилгаа мөнгө” гэх утгаар А.Дын эзэмшлийн 5561241894 дугаартай данс руу шилжүүлэн авсны улмаас М.Дт 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

            8. 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр үнэгүй.мн зарын сайтад “Нарны хороололд байр түрээслүүлнэ, 90290499” гэх зар байршуулан зарын дагуу холбогдсон У.Цыг 5064982917 дугаартай данснаас нь 1.800.000 төгрөгийг байр Цээням гэх утгаар ХААН банк дахь Л.Сэргэлэнгийн эзэмшлийн 5114652599 дугаартай дансаар шилжүүлэн авсны улмаас У.Цд 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

            9. 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр үнэгүй.мн зарын сайтад “11 дүгээр хороололд хажуу өрөө түрээслүүлнэ, 89121607” гэх зар байршуулан зарын дагуу холбогдсон Ж.Тг түүний эзэмшлийн 5800526185 дугаартай данснаас 600.000 төгрөгийг байр түрээс 85050561 гэх утгаар Ж.Тын эзэмшлийн 5019910402 дугаартай дансаар шилжүүлэн авсны улмаас Ж.Тд 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

            10. 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр үнэгүй.мн зарын сайтад “Модны хоёрт нэг өрөө байр түрээслүүлнэ” гэх зар байршуулан зарын дагуу холбогдсон Б.Еыг түүний эзэмшлийн 5197205869 дугаартай данснаас 100.000 төгрөгийг 99627047 гэх утгаар Ж.Тын эзэмшлийн 5019910402 дугаартай дансаар шилжүүлэн авсны улмаас Б.Ет 100.000 төгрөгийн хохирол учруулсан,

            11. 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр үнэгүй.мн зарын сайтад “Модны хоёрт хажуу өрөө, 320.000 төгрөг” түрээслүүлэх талаар зар байршуулан зарын дагуу холбогдсон М.Сг Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Апех” худалдааны төвийн Монос эмийн санд ажил дээрээ байх үед түүний эзэмшлийн 5284183583 дугаартай данснаас 320.000 төгрөгийг байрны түрээс 99203778 гэх утгаар Ж.Тын эзэмшлийн 5019910402 дугаартай дансаар шилжүүлэн авсны улмаас М.Сд 320.000 төгрөгийн хохирол учруулсан,

            12. 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр үнэгүй.мн зарын сайтад “хажуу өрөө түрээслүүлнэ, 9586-7069” гэх зар байршуулан зарын дагуу холбогдсон Л.Нийг Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад түүний эзэмшлийн 5328059504 дугаартай данснаас “89890913 түрээс орой 1 сарыг нь өгнө” гэх утгаар шилжүүлсэн 320.000 төгрөгийг Ж.Тын эзэмшлийн 5019910402 дугаартай дансаар шилжүүлэн авсны улмаас Л.Нт 320.000 төгрөгийн хохирол учруулсан,

            13. 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр үнэгүй.мн зарын сайтад “хажуу өрөө түрээслүүлнэ” гэх зар байршуулан зарын дагуу холбогдсон Г.Гийг Баянгол дүүргийн 25 дугаар хороо, Голден парк хотхоны 106-46 тоот гэртээ байх үед түүний эзэмшлийн 5113085845 дугаартай данснаас 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 21 цаг 35 минутад 320.000 төгрөгийг “байр түрээс 99129477” гэх утгаар ХААН банк дахь Ж.Тын эзэмшлийн 5019910402 дугаартай дансаар дамжуулан шилжүүлэн авсны улмаас Г.Гт 320.000 төгрөгийн хохирол учруулсан,

            14. 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр үнэгүй.мн зарын сайтад 96606209 дугаарын утаснаас “120-д байрлалтай 2 өрөө байрны хажуу өрөө түрээсэлнэ” гэх зарыг байршуулан зарын дагуу холбогдсон Д.Мартыг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Бөхийн өргөөний хажуу талын СU дэлгүүрт үйлчлүүлж байх үед түүний эзэмшлийн 5248054243 дугаартай данснаас 150.000 төгрөгийг 80141191 байрны мөнгө 50% гэх утгаар Ж.Тын эзэмшлийн 5019910402 дугаартай дансаар шилжүүлэн авсны улмаас Д.Мартад 150.000 төгрөгийн хохирол учруулсан,

            15. 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр үнэгүй.мн зарын сайтад “хажуу өрөө түрээслүүлнэ” гэх зар байршуулан зарын дагуу холбогдсон Т.Гыг Баянгол дүүргийн 5 дугаар хороо 45-2-24 тоот гэртээ байхад нь түүний эзэмшлийн 5030250607 дугаартай данснаас 900.000 төгрөгийг “байр 3н сар түрээс 96998799” гэх утгаар Ж.Тын эзэмшлийн 5019910402 дугаартай дансаар шилжүүлэн авсны улмаас Т.Гд 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

            16. 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр үнэгүй.мн зарын сайтад “120-д хажуу өөрөө түрээслүүлнэ, 300.000 төгрөг” гэх зар байршуулан зарын дагуу холбогдсон Ф.Оийг Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байх үед түүний эзэмшлийн 5047092561 дугаартай данснаас 900.000 төгрөгийг “байрны түрээс 3 сараар 94915556” гэх утгаар Ж.Тын эзэмшлийн 5019910402 дугаартай дансаар шилжүүлэн авсны улмаас Ф.От 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

            17. 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр үнэгүй.мн зарын сайтад “Их дэлгүүрийн хойно байрлах 1 дүгээр байрны 3 дугаар орц 33 тоотод хажуу өрөө түрээслүүлнэ” гэх зар байршуулан зарын дагуу холбогдсон О.Аг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Сүхбаатарын талбайн баруун талын хэсэгт явж байх үед 5068303716 дугаартай данснаас  600.000 төгрөгийг  “95591060 их дэлгүүр ар 1-3-33 т түрээс 2 сар” гэх утгаар Ж.Тын эзэмшлийн 5019910402 дугаартай дансаар шилжүүлэн авсны улмаас О.Ад 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

            18. 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр үнэгүй.мн зарын сайтад “хажуу өрөө түрээслүүлнэ” гэх зар байршуулан зарын дагуу холбогдсон Г.Оыг Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Тахилтын 3-288 тоотод байхад түүний эзэмшлийн ХААН банк дахь 5496017070 дугаартай данснаас түрээс гэх утгаар 900.000 төгрөгийг Ж.Тын эзэмшлийн 5019910402 дугаартай дансаар шилжүүлэн авсны улмаас Г.Од 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

            19. 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 9991-7514 дугаараас “Алтай хотхонд хажуу өрөө түрээсэлнэ” гэх зар байршуулан зарын дагуу холбогдсон Б.Сг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 3-31 тоот гэртээ байхад 5916090364 дугаартай данснаас 700.000 төгрөгийг Ж.Тын эзэмшлийн 5019910402 дугаартай дансаар шилжүүлэн авсны улмаас Б.Сд 700.000 төгрөгийн хохирол учруулсан,

            20. 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр үнэгүй.мн сайтад “хажуу өрөө түрээслүүлнэ, 99917514” гэх зар байршуулж зарын дагуу холбогдсон Н.Энхбатыг эхнэр Д.Сийн эзэмшлийн ХААН банк дахь 5411004433 дугаартай данснаас 700.000 төгрөгийг байр гэх утгаар Ж.Тын эзэмшлийн 5019910402 дугаартай дансаар шилжүүлэн авсны улмаас Н.Энхбатад 700.000 төгрөгийн хохирол учруулсан,

            21. 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр үнэгүй.мн зарын сайтад “Алтай хотхоны урд river stone хотхонд хажуу өрөө 350.000 төгрөг түрээслүүлэх” талаар зар байршуулан зарын дагуу холбогдсон А.АСонгинохайрхан дүүргийн 9 хороо Баянхошууны эцсийн автобусны буудал дээр байх үед түүний эзэмшлийн 5031916077 дугаартай данснаас 400.000 төгрөгийг “байрны түрээс 8804” гэх утгаар Ж.Тын эзэмшлийн 5019910402 дугаартай дансаар шилжүүлэн авсны улмаас 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

            22. 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр үнэгүй.мн зарын сайтад “Алтай хотхоны урд river stone хотхонд хажуу өрөө түрээсэлнэ, 350.000” гэх зар байршуулан зарын дагуу холбогдсон Ж.СХан-Уул дүүргийн 3 дугаар хороо Флора цамхаг төвд ажил дээрээ байхад түүний эзэмшлийн 5301467398 данснаас 750.000 төгрөгийг “95569348 10.27 Сансарсайхан байр” гэх утгаар Ж.Тын эзэмшлийн 5019910402 дугаартай дансаар шилжүүлэн авсны улмаас Ж.Сансарсайханд 750.000 төгрөгийн хохирол учруулсан,

            23. 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр үнэгүй.мн зарын сайтад  “Гранд плаза”-гийн урт талд байрлалтай 51 дүгээр байрны 5 давхарт 3 өрөө байрны 1 өрөөг 300.000 төгрөгөөр түрээслүүлнэ” гэх зар байршуулан зарын дагуу холбогдсон Г.ЗЧингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Peace mall худалдааны төвд ажил дээрээ байхад Голомт банк дахь түүний эзэмшлийн 2705144831 дугаартай данснаас “байрны мөнгө 95492525” гэх утгаар 100.000 төгрөгөөр нэг удаа, 400.000 төгрөгөөр нэг удаа нийт 2 удаагийн гүйлгээгээр 500.000 төгрөгийг Ж.Тын эзэмшлийн 5019910402 дугаартай данс руу шилжүүлэн авсны улмаас Г.Золзаяад 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

            24. 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр үнэгүй.мн зарын сайтад “Автобусны буудалтай ойр хажуу өрөө түрээслүүлнэ. Цэвэрч нямбай хоёр хүн оруулна. Интернэт урсгал зардал орсон, төлбөрийг 3 сараар авна, сарын 300.000 төгрөг” гэх зар байршуулан зарын дагуу холбогдсон О.Эрдэнэбатыг Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо8 Жанцангийн орчим ахынхаа гэрт байхад ээж Б.Бямбацэрэнгийн эзэмшлийн 5094212227 дугаартай данснаас 300.000 төгрөгийг “88983442” гэх утгаар Ж.Тын эзэмшлийн 5019910402 дугаартай дансаар шилжүүлэн авсны улмаас О.Эрдэнэбатад 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

            25. 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр үнэгүй.мн зарын сайт дээр “хажуу өрөө түрээслүүлнэ” гэх зар байршуулан зарын дагуу холбогдсон Б.Мг Баянгол дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нарны хорооллын 16 дугаар байрны гадна байхад түүний эзэмшлийн 5645071018 дугаартай данснаас 350.000 төгрөгийг “Turees 94919487”гэх утгаар 5302275933 дугаартай данс руу шилжүүлэн авсны улмаас Б.Мд 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

            26. 2021 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сүлдэт өргөө хотхоны 51А дугаар байр 37 тоотод байхдаа үнэгүй.мн зарын сайтад “хажуу өрөө түрээсэлнэ” гэх зар байршуулан зарын дагуу холбогдсон Б.ЗСонгинохайрхан дүүргийн 11 хороо, Мандал 4-51 тоотод байхад нь 5065247743 дугаартай данснаас 600.000 төгрөгийг “байр түрээс 97174243” гэх утгаар О.Н эзэмшлийн 5560161101 дугаартай данс руу шилжүүлэн авсны улмаас Б.Золжаргалд 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

            27. 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр фейсбүүк пэйж хуудаст А.Дын эзэмшлийн “Баатар Сондор” гэх нэртэй фейсбүүк хаягаар “2 өрөө байр түрээслүүлнэ” гэж зар байршуулан зарын дагуу холбогдсон Б.Хы эзэмшлийн 5866217650 дугаартай данснаас 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Баянхошууны тойрог дээр байрлах ХААН банкны АТМ-ээр “TRF=003624185962-949618XXXXXX7700-ATM728>Ulaanbaat ЧУКА БАЙРНЫ МӨНГӨ” гэх агуулгаар 500.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 5005902032 дугаартай данс руу шилжүүлэн авсны улмаас Б.Хд 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

            28. 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр А.Дтай хамт Архангай аймагт байхдаа түүний эзэмшлийн Самдан.Ш гэх нэртэй фейсбүүк хаягаас Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Жуковт “Сүлдэт Өргөө” хотхонд 51а-37 тоотод хоёр өрөө байр 2 сараар түрээсэлнэ, сарын 600.000 төгрөг гэж зар байршуулан зарын дагуу холбогдсон Н.ГО.Мгаар Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Жуковт “Сүлдэт Өргөө” хотхонд 51а-37 тоот байрыг үзүүлж, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Н.ГСонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ээжийндээ байх үед түүний ээж М.Нандинцэцэгийн эзэмшлийн ХААН банк дахь 5035281961 дугаартай данснаас 80061760 гэх утгаар 1.200.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 5005902032 дугаартай дансаар шилжүүлэн авсны улмаас Н.Г 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

            29. 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Д хамт Архангай аймагт байхдаа өөрийн эзэмшлийн Munkhsuvd Ivanov, А.Дын эзэмшлийн Самдан.Ш гэх фейсбүүк хаягаас “2 өрөө байр Жуковт 2 сараар түрээсэлнэ” гэж зар байршуулсны дагуу холбогдсон Г.Гт яллагдагч О.Н Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Сүлдэт Өргөө хотхоны 51а байрны 37 тоот байрыг үзүүлж, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Г.Г Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх үед 5013202973 дугаартай данснаас нь “Bair turees” гэх утгаар 600.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн, ХААН банк дахь 5005902032 тоот данс руу шилжүүлэн авсны улмаас Г.Г 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

            30. 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Сүлдэт Өргөө хотхоны 51/а байрны зогсоол дээр байхдаа фейсбүүк пэйж хуудаст “Хоёр өрөө байр түрээслүүлнэ, 95925350” гэх зар байршуулан зарын дагуу холбогдсон Д.Сийн хүү О.ББаянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сүлдэт Өргөө хотхоны 51а-37 тоотод байхад нь түүний 5628069929 дугаартай дансаар дамжуулан 6 сарын байрны түрээс болох 3.900.000 төгрөгийг “bair 6 sar tvrees 99291857”гэх утгаар ХААН банк дахь өөрийн эзэмшлийн 5005902032 дугаарын данс руу Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Сүлдэт Өргөө хотхоны 51а байрны 37 тоотод байхдаа шилжүүлэн авсны улмаас Д.С 3.900.000 төгрөгийн хохирол учруулсан,

            31. 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр фейсбүүк пэйж хуудаст “2 өрөө байр түрээслүүлнэ” гэх зар байршуулан зарын дагуу холбогдсон О.М Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо Сансрын цэцгэн буузны хажууд явж байх үед 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдөр түүний эзэмшлийн ХААН банкны 5228062746 дугаартай данснаас нь 1.200.000 төгрөгийг “purevbaatar 51A 6dawhar 37toot turees” гэх утгаар өөрийн эзэмшлийн 5005902032 дугаартай данс руу Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Жулиа зочид буудалд байхдаа шилжүүлэн авсны улмаас О.М 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

            32. 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдөр фейсбүүк цахим орчинд “байр түрээслүүлэх” талаар зар байршуулан зарын дагуу холбогдсон Ч.Х Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 1554б тоот гэртээ байхад нь түүний эзэмшлийн 5042024721 дугаарын данснаас 700.000 төгрөгийг “хангай түрээс 90147678” гэх утгаар Ж.Тын эзэмшлийн 5019929355 дугаартай дансаар шилжүүлэн авсны улмаас Ч.Х 700.000 төгрөгийн хохирол учруулж, бусдад нийт 22.630.000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: А.Д, И.М, О.Ннарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт А.Д, Боржигон овогт И.М, Гэпил овогт О.Н нар хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлын нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д, И.М, О.Ннарыг тус бүр 6 /зургаа/-н сарын хугацаагаар Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй, дүүргээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар А.Д, И.М, О.Ннар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нарт учирсан хохирлыг шүүгдэгч О.Н, А.Д, И.Мнар тус бүрээс 200,000 төгрөг гаргуулж хохирогч А.От, 100,000 төгрөг гаргуулж хохирогч О.Бд, 100,000 төгрөг гаргуулж Б.Мд, 200,000 төгрөг гаргуулж Н.У, 213,333 төгрөг гаргуулж Ө.Ст, 100,000 төгрөг гаргуулж М.Дт, 600,000 төгрөг гаргуулж У.Цд, 200,000 төгрөг гаргуулж Ж.Тд, 33,333 төгрөг гаргуулж Б.Ет, 106,666 төгрөг гаргуулж М.Сд, 106,666 төгрөг гаргуулж Л.Нт, 106,666 төгрөг гаргуулж Г.Гт, 50,000 төгрөг гаргуулж Д.Мартад, 300,000 төгрөг гаргуулж Т.Гд, 300,000 төгрөг гаргуулж Ф.От, 200,000 төгрөг гаргуулж О.Ад, 300,000 төгрөг гаргуулж Г.Од, 233,333 төгрөг гаргуулж Б.Сд, 233,333 төгрөг гаргуулж Н.Энхбатад, 135,000 төгрөг гаргуулж А.Анхзаяад, 250,000 төгрөг гаргуулж Ж.С, 166,666 төгрөг гаргуулж Г.З, 100,000 төгрөг гаргуулж О.Э,  116,666 төгрөг гаргуулж Б.Мд, 400,000 төгрөг гаргуулж Н.Галбадрахад, 150,000 төгрөг гаргуулж Г. 966,667 төгрөг гаргуулж Д.Сарантуяад, 283,333 төгрөг гаргуулж О.М 233,333 төгрөг гаргуулж Ч.Х тус тус олгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч О.Н, И.М, А.Д нарт авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэв.

            Хохирогч Д.Сдавж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр И.М, О.М, А.Д нарт 3.900.000 төгрөг залилуулсан. Үүнээс хойш санамсаргүй байдлаар А.Д, И.Мнартай тааралдаж 2022 оны 3 дугаар сард 1.000.000 төгрөгөө авсан. Түүнээс хойш энэ хүмүүс надтай нэг ч холбоогүй. 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр шүүх хурал болсноос хойш 11 дүгээр сарын 22-нд О.М, О.Д нартай утсаар холбогдсон. 7-10 хоногийн дотор хохирол барагдуулна гэж хэлсэн боловч нэг ч удаа холбоо бариагүй. Өнөөдөр буюу 2022  оны 12 дугаар сарын 6-ны өдөр М холбогдож 12 дугаар сарын 20-ны дотор барагдуулна гэсэн. Тухайн үед холбогдохдоо 200.000 төгрөг өгсөн. Би энэ хүмүүсийн авсан шийтгэлд санал нийлэхгүй байна. Өвлийн хүйтэнд тухайн үедээ нялх хүүхэдтэйгээ гудамжинд гарахад хүргэсэн. Иймд энэ хүмүүст гомдолтой байна. ...” гэв.

            Шүүгдэгч О.Н, А.Д, И.Мнарын өмгөөлөгч О.Даваажаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Шүүгдэгч И.Мнь хэд хоногийн өмнө төрсөн. Шүүгдэгч нар хохирлыг төлөхөө илэрхийлээд боломжоороо хохирлыг барагдуулаад явж байсан. Давж заалдах гомдол гаргасан байхад надаас мөнгө зээлж аваад хохирогчид хохирлыг төлсөн асуудал байгаа. Шүүгдэгч нар ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн учраас өөрсдийнх нь хүсэлтээр анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр нь оролцсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд шүүхийн шийдвэрийг өөрчлөх болон хүчингүй болгох үндэслэлийг заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хэргийн бодит байдалд нийцээгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Хэргийн бодит байдлыг бүрэн тогтоосон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирол төлөхөө илэрхийлсэн. Хуулийг буруу хэрэглэсэн, ноцтой зөрчсөн үйл баримт байхгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ж.Сувданчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн шатанд шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчөөс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Тус хүсэлттэй танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдсон буюу шүүгдэгч нар гэм буруу дээр маргаагүй байдал, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон байдал, хохирол төлбөрийг тодорхой хэмжээгээр барагдуулсан байдал, үлдэгдэл хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг харгалзаад хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг нь хүлээн авах үндэслэлтэй байна гэж үзээд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. ...”  гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч И.Мнь А.Д, О.Ннар нь бүлэглэн үнэгүй.мн зарын сайт болон фейсбүүк цахим орчинд “хажуу өрөө түрээслүүлэх” талаар зар байршуулан цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч:

            1. 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр үнэгүй.мн зарын сайтад 80168027 дугаараас “Их Монгол хорооллын 905-р байранд хажуу өрөө сарын 300.000 төгрөгт хөлслүүлнэ” гэх зар байршуулан зарын дагуу холбогдсон А.Оын эзэмшлийн 5131082682 дугаарын данснаас нь 600.000 төгрөгийг “91119014 Отгонбаяр” гэх утгаар өөрийн эзэмшлийн 5301223497 дугаартай данс руу шилжүүлэн авсан болох нь:

            хохирогч А.Оын “...2021 оны 9 дүгээр сард үнэгүй.мн сайтад “Их Монгол хорооллын 905 дугаар байранд хажуу өрөө сарын 300.000 төгрөгт хөлслүүлнэ” гэх зарыг 80168027 дугаараас оруулсан байхаар нь тэр хүнд 2 сарын байрны түрээс болох 600.000 төгрөгийг шилжүүлье гэтэл зөвшөөрөн надад 5301223497 дугаарын данс өгөхөөр нь өөрийн 5131082682 тоот данснаас интернет банк ашиглан 600.000 төгрөг шилжүүлсэн. ...” /6хх 13-14/,

            шүүгдэгч И.Мын яллагдагчаар өгсөн: “...О.Ннадад үнэгүй.мн бүртгүүлж зар оруулчих гэсэн юм. Өөрийн утсыг хийх гэх код нь ирэхгүй байна, чиний дугаарыг хийчихлээ кодыг нь хэлээд өг гэхээр нь би 6 оронтой код хэлж байсан. Намайг явах гэтэл бүртгүүлсэн дугаараараа зар тавьдаг юм байна, чи дугаараа ашиглах юм уу, дугаараа солиод аваад явчих гэж хэлээд миний утасны дугаар болох 98004656 дугаарыг авч үлдсэн... миний дугаараас О.Нзалгаад найз нь юм зарсан мөнгөө чиний дансаар авчихсан шүү, дансанд чинь мөнгө байгаа битгий үрээрэй гэж хэлсэн. Орой иртэл дансанд мөнгө нь байхгүй болчихсон байсан. Гэртээ ирээд яагаад ийм зүйл болсон талаар нь асуухад өөрийн дансаар мөн авсан, дахин дансаа байрлуулахаар хүмүүс таниад мөнгөө нэхээд байсан тул би чиний дансыг ашигласан гэж хэлж байсан. Тэгээд найз нь чиний дансаар авсан мөнгөнүүдээ бүгдийг нь буцаагаад өгнө, чи цагдаа дээр очихоороо өөрөө хийсэн юм гэж хэлчих ганцаараа гэж хэлээрээ бүлэг болох юм бол хүндэрчихдэг гэж хэлээд гуйгаад байхаар нь зөвшөөрчихсөн юм. Ярьж авсан хүн нь биш дансных нь эзэн баригдаад байна, утасны дугаар данс хоёроор нь цагдаа нар олоод байна, шал өөр хүний дансаар авбал зүгээр яах ч үгүй юм байна, энийг найз нь өөрөө хийнэ, энэ хохирлуудыг өгчихнө гэж хэлсэн. Тэгээд хоёр архи уудаг хүний данс авсан гэж хэлээд өөрийн барьдаг дугаараа уг хүний мэдээлэлд бүртгүүлж өөрийн ашигладаг данс шиг болгосон байсан. Уг хүний нэр нь Сэргэлэн, Төмөрбаатар гэж байсан ба уг данснуудыг олж ирэхдээ мөн баахан операторын дугаарууд авч ирсэн байсан. Хэд хоногийн дараа унтаж байтал О.Нөрөөний хаалга нүдэж нэг хагархай гар утас бариад орж ирснээ Сувдаа эрэгтэй хүн ярихаар хүмүүс итгэхгүй байна, мөнгө хийхгүй байна, нөгөө хохирлуудаа төлж чадахгүй шүү дээ гэж хэлсэн. Дуугарахаар нь аваад ярьчих, би нөхөр хүүхэдтэйгээ амьдардаг гэж хэлээрэй, мөнгөө хийе гэх хүмүүс рүү нь энэ дансыг өгчихөөрэй гээд Төмөрбаатар гэх хүний 5019910402 гэх данс өгүүлж байсан. Зөндөө хүмүүс уг дансыг авч байсан бөгөөд яг хэдэн төгрөг шилжиж орж байсан талаар нь би сайн мэдэхгүй байна. Интернэт банкны эрхээр нь О.Нл ордог байсан. ...” /6хх 33-34/,

            ХААН банк дахь И.Мын эзэмшлийн 5301223497 дугаарын дансны хуулга /6хх 20-21/, О.Н эзэмшлийн 5560161101 дугаарын дансны хуулга /2хх 86/ зэрэг нотлох баримтуудаар,

            2.2021 оны 10 дугаар сарын 3-ны өдөр үнэгүй.мн сайтад “хажуу өрөө түрээслүүлнэ” гэж хуурамч зар байршуулан зарын дагуу холбогдсон О.Бгийн эзэмшлийн 5219238849 дугаартай данснаас АТМ-ээр 300.000 төгрөгийг О.Н эзэмшлийн 5131077230 дугаартай данс руу шилжүүлэн авсан болох нь:

            хохирогч О.Бгийн “...хажуу өрөө түрээслүүлнэ гэх нэртэй 94667867 дугаарын зартай байхаар нь тус дугаар луу мессеж бичиж хажуу өрөө түрээсийн талаар асуухад 5131077230 гэх дугаарын данс надад өгсөн ...1 сарын түрээсийн төлбөр гэж 300.000 төгрөг шилжүүлээд орой 20 цагт ажил тараад ирээрэй гэсний дагуу тухайн данс руу ХААН банкны АТМ-ээр 300.000 төгрөг шилжүүлсэн боловч тухайн орой нь надад лагерь явж байна, маргааш хүрээд ирээрэй гэсэн. Маргааш нь 94667867 дугаартай утас руу залгахад холбогдох боломжгүй байсан. ...”/10хх 43/,

            ХААН банк дахь О.Бгийн эзэмшлийн 5219238849 дугаартай данснаас 2021 оны 10 дугаар сарын 3-ны өдөр О.Н эзэмшлийн 5131077230 дугаартай данс руу байрны түрээс утгаар 300,000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /10хх 46/, ХААН банк дахь О.Н эзэмшлийн 5131077230 дугаарын дансны хуулга /10хх 50/, 94667867 дугаартай харилцсан зурвас /10хх 47/ зэрэг нотлох баримтуудаар,       

            3. 2021 оны 10 дугаар сарын 5-ны өдөр unegui.mn зарын сайтад “Хажуу өрөө 300.000 төгрөг” гэх утга бүхий зар байршуулан зарын дагуу холбогдсон                                   Ц.Цийн эзэмшлийн 5075517403 дугаартай данснаас “bair turees”гэх утгаар 580.000 төгрөгийг ХААН банк дахь өөрийн эзэмшлийн 5005902032 дугаартай дансаар шилжүүлэн авсан болох нь:

хохирогч Ц.Цийн “...ХААН банкны 5005902032 тоот данс байх ба эзэмшигч нь М гэх нэртэй хүн байх ба уг данс руу 580.000 төгрөг шилжүүлсэн. ...М миний мөнгийг буцааж өгсөн. Надад цаашид нэхэмжлэх зүйл байхгүй. ...” /1хх 8, 11/,

            шүүгдэгч И.Мын яллагдагчаар өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 5-ны өдөр “Үнэгүй” сайт дээр хажуу өрөө түрээслэх нэрээр 96210247 гэх дугаараа байршуулаад зар тавьсан ба тэр өдөр 16 цаг өнгөрч байхад үл таних эрэгтэй хүн залгаад хажуу өрөөнд орох зарын дагуу ярьж байна. 2 сарын түрээс болох 580.000 төгрөг шилжүүлье дансаа явуулчих гэхээр нь өөрийн 5005902032 гэх ХААН банкны данс явуулсан ба удалгүй миний дансанд 580.000 төгрөг орж ирсэн. Тэгээд уг залуу утсаар ярихдаа хорооллын “Е” март дэлгүүр дээр ирээд хүлээж байна гэж хэлсэн. Тэгээд утсаа хаагаад дахиж асаагаагүй юм. Уг залуугаас авсан мөнгөө найз Дын данс руу шилжүүлсэн. 2021 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр 550.000 төгрөг, Цэнд-Аюуш гэх хүнд шилжүүлж хийгээд үлдэгдэл 30.000 төгрөгийг маргааш нь шилжүүлсэн юм. Би одоо Цэнд-Аюуш гэх хүнд мөнгөний өр байхгүй, над руу шилжүүлсэн 580.000 төгрөгийг бүрэн өгч дууссан. ...”  /1хх 59-60/,

ХААН банк дахь 5075517403 дугаартай данснаас 2021 оны 10 дугаар сарын 5-ны өдөр 580.000 төгрөгийг 5005902032 дугаартай данс руу шилжүүлсэн баримт /1хх 42/,                

ХААН банк дахь А.Дын эзэмшлийн 5561241894 дугаарын дансны хуулга /2хх 134/,  

            ХААН банк дахь И.Мын эзэмшлийн 5005902032 дугаартай данснаас 2021 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр 500.000 төгрөг, 50.000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр 30.000 төгрөг, нийт 580.000 төгрөгийг тус тус 5075517403 дугаартай данс руу буцаан шилжүүлсэн хуулга /1хх 30/ зэрэг нотлох баримтуудаар,

            4. 2021 оны 10 дугаар сарын 5-ны өдөр үнэгүй.мн зарын сайтад “хажуу өрөө түрээслүүлнэ, 96210247” гэх зар байршуулан зарын дагуу холбогдсон Б.Мгийн эзэмшлийн 5959158303 дугаартай данснаас “uridchilgaa”гэх утгаар 300.000 төгрөгийг ХААН банк дахь өөрийн эзэмшлийн 5005902032 дугаартай дансаар шилжүүлэн авсан болох нь:

            хохирогч Б.Мгийн “... Тэгээд би 2021 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 14 цаг 13 минутын үед өөрийн ХААН банкны 5959158303 тоот данснаас үл таних хүний М гэх нэртэй ХААН банкны 5005902032 тоот данс руу 300.000 төгрөгийг "uridchilgaa" гэх утгатай шилжүүлсэн. Түүнээс хойш тухайн дугаараас дахин холбогдоогүй. Үнэгүй.мн дээр байршуулсан нөгөө байр түрээслүүлнэ гэх зар устсан байсан. ...” /1хх 87-88/,

шүүгдэгч И.Мын яллагдагчаа өгсөн: “...Б.М гэх хүнээс авсан 300.000 төгрөгийг төлж барагдуулсан зүйл байхгүй. Хохирлыг төлж барагдуулах боломжтой. ...”/1хх 108/,

            ХААН банк дахь Б.Мгийн эзэмшлийн 5959158303 дугаартай данснаас 2021 оны 10 дугаар сарын 5-ны өдөр “uridchilgaa”гэх утгаар 300.000 төгрөгийг 5005902032 дугаартай данс руу шилжүүлсэн дансны хуулга /1хх 99/,

            ХААН банк дахь И.Мын эзэмшлийн 5005902032 дугаартай данс руу 2021 оны 10 дугаар сарын 5-ны өдөр 300.000 төгрөгийг 5959158303 дугаартай данснаас “uridchilgaa”гэх утгаар шилжүүлсэн, тус мөнгийг нийт 650.000 төгрөгийн дүнтэйгээр “ss”гэх утгаар 5561241894 /А.Дын/ данс руу шилжүүлсэн /1хх 98/ зэрэг нотлох баримтуудаар,  

            5. 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Unegvi.mn сайтад Баянгол дүүргийн 1 дүгээр хороо "Нарны хороолол"-ын 17 дугаар байранд хажуу өрөө түрээсэлнэ гэж зар байршуулан зарын дагуу холбогдсон Н.Ууганцэцэгийн эзэмшлийн 5007280507 дугаартай данснаас 600.000 төгрөгийг ХААН банк дахь А.Дын эзэмшлийн 5561241894 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

            хохирогч Н.Ууганцэцэгийн “... Би ХААН банкны 5007280507 гэх өөрийн данснаас 600.000 төгрөгийг 5561241894 гэх данс руу шилжүүлсэн. 18 цагийн үед холбогдсон чинь эмэгтэй хүн аваад лагер дээр асуудал үүсэн яаралтай ажил гарсан тул одоо амжихгүй, маргааш өглөө ирээд байраа үзчих гэж хэлсэн. Удалгүй дахиад залгасан чинь эрэгтэй хүнтэй холбогдсон, тэгээд би хаана, ямар байранд орох гэж байгаа талаар асуусан чинь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нарны хороололд 17 дугаар байр байгаа гэж надад хэлсэн. 2021 оны 10 дугаар сарын 8-ны өглөө 90290499 дугаар луу залгасан боловч холбогдохгүй байсан. Орой 18 цагийн үед би Нарны хороолол 17 дугаар байранд очиж үзтэл шал өөр хүмүүс байсан... Би мөнгөө буцааж аваагүй. ...” /3хх 33-34/,

шүүгдэгч И.Мын яллагдагчаар өгсөн “...өөрийнхөө 5561241894 дугаартай ХААН банкны дансаар хоёр сарын түрээс гэж 600.000 төгрөг авсан байсан. Д урьд өмнө бас байр түрээсэлнэ гэж зар оруулаад мөнгө авсан байсан болохоор тухайн мөнгийг өртэй байсан хүндээ өгсөн... Нарны хороололд ямар нэгэн байр байхгүй, худлаа байрны нэр зохиож байгаад зар оруулсан... М, Д бид гурав өмнө байр түрээсэлнэ гэж хүнээс мөнгө авсан байсан тул тэр мөнгөнүүдээ буцааж хүмүүст нь өгдөг байсан. ...” /3хх 58-59/,

шүүгдэгч А.Дын яллагдагчаар өгсөн “...Нэг хүнээс миний 5561241894 тоот данс руу байрны түрээсийн мөнгө гэж 600.000 төгрөг орж ирсэн байсан. Тухайн мөнгийг М бид хоёр тэнцүү хувааж аваад М тухайн мөнгийг мөрийтэй тоглоомондоо хэрэглэсэн. Би 300.000 төгрөгөөр нь бас утсаараа мөрийтэй тоглосон. Миний данс руу Ууганцэцэг гэх хүн байрны түрээсийн мөнгө гэж 600.000 төгрөг хийсэн байсан... Би тухайн мөнгийг буцааж өгөөгүй. ...” /3хх 68-69/,

            ХААН банк дахь Н.Ууганцэцэгийн эзэмшлийн 5007280507 дугаартай данснаас 600.000 төгрөгийг 4narnii horoolol turees 2 sar гэх утгаар 5561241894 /А.Дын данс/ дугаартай данс руу шилжүүлсэн хуулга /3хх 45/ зэрэг нотлох баримтуудаар,

            6. 2021 оны 10 дугаар сарын 7-ны өдөр үнэгүй.мн зарын сайт дээр “хажуу өрөө түрээслүүлнэ, 90290499” гэх зар байршуулан зарын дагуу холбогдсон Ө.Сийн эзэмшлийн 5072048205 дугаартай данснаас 640.000 төгрөгийг “2 сар түрээс 99962916” гэх утгаар ХААН банк дахь А.Дын эзэмшлийн 5561241894 дугаартай данс руу шилжүүлэн авсан болох нь:

            хохирогч Ө.Сийн “...5561241894 гэх дансыг явуулахаар нь би 2 сарын түрээс болгож 640.000 төгрөгийг 2 сар түрээс 99962916 гэх утгатайгаар шилжүүлсэн... Би өөрийн эзэмшлийн 5072048205 тоот данснаас шилжүүлсэн хохирлоо барагдуулж авмаар байна. ...” /3хх 130-131/,

шүүгдэгч А.Дын яллагдагчаар өгсөн “... Би 1 сарын 320.000 төгрөгөөр түрээслүүлнэ гэхэд Саранчимэг 2 сарын түрээсийн мөнгө гээд миний ХААН банкны 5561241894 тоот данс руу шилжүүлсэн... Би хуурамч зар тавьсан. Саранчимэгээс авсан 640.000 төгрөгөөр өмнө бас хуурамч зар тавьж хүмүүсийг залилсан хохирлоо барагдуулсан... Би хүнээс мөнгө зээлээд спорт бооцоонд мөнгө хийчихсэн юм. Тэгээд мөнгөө алдаад өрөнд ороод хүнээс авсан өрөө төлөх гэж хуурамч зар тавьж мөнгө авсан. Би хохирлоо барагдуулаагүй. ...” /3хх 162/,

            ХААН банк дахь Ө.Сийн эзэмшлийн 5072048205 дугаартай данснаас 2021 оны 10 дугаар сарын 7-ны өдөр 640,000 төгрөгийг 2 сар түрээс 99962916 гэх утгаар 5561241894 дугаартай данс руу шилжүүлсэн хуулга /3хх142/ зэрэг нотлох баримтуудаар,

            7. 2021 оны 10 дугаар сарын 7-ны өдөр үнэгүй.мн зарын сайт дээр “Нарны хороололд хажуу өрөө түрээслүүлнэ, 90290499” гэх зар байршуулан зарын дагуу холбогдсон М.Дийн эзэмшлийн 5090757977 дугаартай данснаас 300.000 төгрөгийг “95741030 урьдчилгаа мөнгө” гэх утгаар А.Дын эзэмшлийн 5561241894 дугаартай данс руу шилжүүлэн авсан болох нь:

            хохирогч М.Дийн “...Хажуу өрөө түрээслэх гээд үнэгүй.мн дээрээс манай найз залуу Мөрөн /95741030/ зар үзэж байгаад 90290499 дугаарын утсаар холбогдож Нарны хороололд нэг байр олсон Тэгээд олон хүн орох гээд байгаа учраас мөнгөө шилжүүлээд баталгаажуулчих гэж хэлсэн болохоор 300,000 төгрөгийг өөрийн ХААН банкны 5090757977 гэх дугаарын данснаас тэр хүний ХААН банкны 5561241894 гэх Д гэх хүний данс руу шилжүүлсэн... Эхлээд эмэгтэй хүн яриад дараа нь нөхөр нь ярьсан. ...” /3хх 176/,

Шүүгдэгч А.Дын яллагдагчаар өгсөн “...Миний хийсэн залилангийн гэмт хэрэг болгон дээр олсон ашгийн тал болон түүнээс дээш мөнгийг О.Нгэх найздаа өгдөг байсан. ...” /3хх 191/,

            ХААН банк дахь А.Дын эзэмшлийн 5561241894 дугаартай данс руу 5090757977 дугаартай данснаас 2021 оны 10 дугаар сарын 7-ны өдөр 14.04 цагт 300.000 төгрөгийг “95741030 урьдчилгаа мөнгө” гэх утгаар шилжүүлсэн ба үүнээс 14.07 цагт 50.000 төгрөгийг байр үлдэгдэл гэх утгаар 5381115319 дугаартай данс руу, 68.000 төгрөгийг 99698787 гэх утгаар 5062208999 гэх данс руу, 10.000 төгрөгийг n гэх утгаар 5540634672 дугаартай данс руу, 100.000 төгрөгийг naamiiv99698787 гэх утгаар 5991048710 дугаартай данс руу шилжүүлсэн хуулга /2хх 73/ зэрэг нотлох баримтуудаар,

            8. 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр үнэгүй.мн зарын сайтад “Нарны хороололд байр түрээслүүлнэ, 90290499” гэх зар байршуулан зарын дагуу холбогдсон У.Цын эзэмшлийн 5064982917 дугаартай данснаас нь 1.800.000 төгрөгийг байр Цээням гэх утгаар ХААН банк дахь Л.Сэргэлэнгийн эзэмшлийн 5114652599 дугаартай дансаар дамжуулан А.Дын эзэмшлийн 5561241894 дугаартай данс руу шилжүүлэн авсан болох нь:

            хохирогч У.Цын “.... Тэгээд тухайн дансанд 1.800.000 төгрөг буюу 6 сарын төлбөр гээд хийчихсэн. Тэгээд тухайн дугаар луу залгатал утас нь унтраад холбогдохгүй болсон. ...” /3хх 200/,

Шүүгдэгч А.Дын яллагдагчаар өгсөн “...Хийсэн залилангийн гэмт хэрэг болгон дээр олсон ашгийн тал болон түүнээс дээш мөнгийг О.Нгэх найздаа өгдөг байсан. ...” /3хх 219/

            ХААН банк дахь Л.Сэргэлэнгийн эзэмшлийн 5114652599 дугаартай данс руу 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 1.800.000 төгрөгийг байр Цээням гэх утгаар 5064982917 дугаартай данснаас шилжүүлмэгц тус мөнгийг 5561241894 дугаартай данс руу утгаар шилжүүлсэн хуулга /3хх 213/ зэрэг нотлох баримтуудаар,

            9. 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр үнэгүй.мн зарын сайтад “11 дүгээр хороололд хажуу өрөө түрээслүүлнэ, 89121607” гэх зар байршуулан зарын дагуу холбогдсон Ж.Ты эзэмшлийн 5800526185 дугаартай данснаас 600.000 төгрөгийг байр түрээс 85050561 гэх утгаар Ж.Тын эзэмшлийн 5019910402 дугаартай дансаар дамжуулан өөрийн эзэмшлийн 5005902032 дугаартай данс руу төлбөр гэх утгаар шилжүүлэн авсан болох нь:

            хохирогч Ж.Тгийн “...тухайн байрыг түрээслэхээр болоод 5019910402 дугаарын дансанд 600.000 төгрөг хийсэн. Тэгээд хүлээгээд байсан ирээгүй, буцаагаад 20-30 удаа залгасан боловч утсаа аваагүй сүүлдээ унтраасан. 600,000 төгрөгөө буцааж авмаар байна. ...” /3хх 226/,

Шүүгдэгч А.Дын яллагдагчаар өгсөн “...Хийсэн залилангийн гэмт хэрэг болгон дээр олсон ашгийн тал болон түүнээс дээш мөнгийг О.Нгэх найздаа өгдөг байсан. ...” /3хх 250/,

            ХААН банк дахь 5019910402 дугаартай дансыг Ж.Т эзэмшдэг талаар тус банкны 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 50/11411 дугаартай албан бичиг /3хх 238/,

            ХААН банк дахь Ж.Тын эзэмшлийн 5019910402 дугаартай данс руу 5800526185 дугаартай данснаас 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 600.000 төгрөгийг “байр түрээс 85050561” гэх утгаар шилжүүлж улмаар 5019910402 дугаартай данснаас 599.000 төгрөгийг 5005902032 дугаартай данс руу “төлбөр” гэх утгаар шилжүүлсэн мэдээлэл бүхий 5019910402 дугаартай дансны хуулга /3хх 239/ зэрэг нотлох баримтуудаар,

            10. 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр үнэгүй.мн зарын сайтад “Модны хоёрт нэг өрөө байр түрээслүүлнэ” гэх зар байршуулан зарын дагуу холбогдсон Б.Еыг эзэмшлийн 5197205869 дугаартай данснаас 100.000 төгрөгийг 99627047 гэх утгаар Ж.Тын эзэмшлийн 5019910402 дугаартай дансаар дамжуулан өөрийн эзэмшлийн 5005902032 дугаартай данс руу тогоо гэх утгаар шилжүүлэн авсан болох нь:

            хохирогч Б.Еын “...урьдчилгаа 100.000 төгрөгийг 5019910402 дугаартай данс руу шилжүүлсэн... 95867069 дугаарын утас руу холбогдоход эрэгтэй хүн байсан бөгөөд байр түрээслэх юм бол урьдчилгаа 500.000 төгрөг явуулчих гэж хэлсэн. Тэгэхэд нь 100.000 төгрөгийг нь одоо өгөөд үлдсэн мөнгийг нь орой өгье гэж хэлсэн... бусдад залилуулсан 100.000 төгрөгийг олж өгнө үү. ...” /4хх 54/

            ХААН банк дахь Б.Еын эзэмшлийн 5197205869 дугаартай данснаас 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 100.000 төгрөгийг 99627047 утгаар 5019910402 дугаартай данс руу шилжүүлсэн хуулга /4хх 62/,

            ХААН банк дахь Ж.Тын эзэмшлийн 5019910402 дугаартай данс руу 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шилжиж орж ирсэн дээрх 100.000 төгрөгийг тус өдрөө 5005902032 дугаартай данс руу тогоо гэх утгаар шилжүүлсэн мэдээлэл бүхий 5019910402 дугаартай дансны хуулга /3хх 239/ зэрэг нотлох баримтуудаар,

            11. 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр үнэгүй.мн зарын сайтад “Модны хоёрт хажуу өрөө, 320.000 төгрөг” түрээслүүлэх талаар зар байршуулан зарын дагуу холбогдсон М.Сгийн эзэмшлийн 5284183583 дугаартай данснаас 320.000 төгрөгийг байрны түрээс 99203778 гэх утгаар Ж.Тын эзэмшлийн 5019910402 дугаартай дансаар шилжүүлэн авсан болох нь:

            хохирогч М.Сгийн “...Тэгхээр нь би түрээслэхээр болоод зөвшөөрч байрны урьдчилгаа мөнгөө тухайн эмэгтэйн хэлсэн 5019910402 дугаарын ХААН банкны дансанд өөрийн 5284183583 дугаартай ХААН банкны данснаас 320.000 төгрөг шилжүүлсэн... орой нь залгахад тухайн хүний утас холбогдохоо больсон... Миний хохирлыг барагдуулж тухайн асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. ...” /4хх 108/,

            М.Сайнзаягаас гаргаж өгсөн үнэгүй.мн зарын сайтад байршуулсан байсан зарууд, 320.000 төгрөг шилжүүлсэн баримтын хуулбар, зар байршуулсан байсан               9586-7069 дугаарын утасны эзэмшигчтэй байр түрээслэх асуудлаар харилцсан зурвасын хуулбар /4хх 143-147/,

            ХААН банк дахь М.Сгийн эзэмшлийн 5284183583 дугаартай данснаас 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 16 цаг 47 минутад 320.000 төгрөгийг байрны түрээс 9920-3778 гэх утгаар 5019910402 дугаартай данс руу шилжүүлсэн хуулга /4хх 121/ зэрэг нотлох баримтуудаар,

            12. 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр үнэгүй.мн зарын сайтад “хажуу өрөө түрээслүүлнэ, 9586-7069” гэх зар байршуулан зарын дагуу холбогдсон Л.Нийн эзэмшлийн 5328059504 дугаартай данснаас “89890913 түрээс орой 1 сарыг нь өгнө” гэх утгаар шилжүүлсэн 320.000 төгрөгийг Ж.Тын эзэмшлийн 5019910402 дугаартай дансаар шилжүүлэн авсан болох нь:

            хохирогч Л.Нийн өгсөн: “...ХААН банкны Төмөрбаатар гэх эзэмшигчтэй 5019910402 тоот данс руу байрны урьдчилгаа 320.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд тухайн хүний 95867069 дугаар луу залгахад холбогдох боломжгүй болсон... интернэт банкаар Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн... эмэгтэй хүн байсан надад нэр усаа хэлээгүй. Хохирлоо барагдуулж авмаар байна. ...” /4хх 170-171, 8хх 206/,

Шүүгдэгч И.Мын яллагдагчаар өгсөн: “...Дурдсан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...” /4хх 195/,

            Наранхишигээс гаргаж өгсөн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 5019910402 дугаартай данс руу 320,000 төгрөгийг “89890913 түрээс орой 1 сарыг нь өгнө” гэх утгаар шилжүүлсэн баримтын хуулбар /4хх 181/, Л.Н нь 9586-7069 дугаарын эзэмшигчтэй харилцсан зурвас /4хх 182/ зэрэг нотлох баримтуудаар,

            13. 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр үнэгүй.мн зарын сайтад “хажуу өрөө түрээслүүлнэ” гэх зар байршуулан зарын дагуу холбогдсон Г.Гийн эзэмшлийн 5113085845 дугаартай данснаас 320.000 төгрөгийг “байр түрээс 99129477” гэх утгаар ХААН банк дахь Ж.Тын эзэмшлийн 5019910402 дугаартай дансаар шилжүүлэн авсан болох нь:

            хохирогч Г.Гийн “...ХААН банкны 5019910402 тоот данс руу мөнгө шилжүүлээрэй гэхээр нь 1 сарын түрээсийн мөнгө болох 320.000 төгрөгийг утга дээр нь 99129477 гэж бичээд шилжүүлсэн юм. Би мөнгөө шилжүүлсний дараа эргээд 95867069 дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй байхаар нь эргээд залгах байх гээд хүлээгээд залгахгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан юм. Би тухайн ХААН банкны 5019910402 дугаартай данс руу өөрийн ХААН банкны 5113085845 дугаартай данснаас шилжүүлсэн... Төмөрбаатар гэх данс гарч ирж байсан...” /5хх 18-19/,

            ХААН банк дахь Ж.Тын эзэмшлийн 5019910402 дугаартай данс руу 5113085845 дугаартай данснаас 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 21 цаг 35 минутад 320.000 төгрөгийг “байр түрээс 99129477” гэх утгаар шилжүүлснийг 22 цаг 55 минутад m гэх утгаар 5005902032 дугаартай данс руу шилжүүлсэн 5019910402 дугаартай дансны хуулга /5хх 35/,

            ХААН банк дахь И.Мын эзэмшлийн 5005902032 дугаартай дансанд 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр m гэх утгаар 5019910402 дугаартай данснаас шилжүүлсэн 320.000 төгрөгийг нийт 400.000 төгрөгийн дүнгээор байрны мөнгө гэх утгаар 5937049151 дугаартай данс руу шилжүүлсэн 5005902032 дугаартай дансны хуулга /1хх 29/ зэрэг нотлох баримтуудаар,

            14. 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр үнэгүй.мн зарын сайтад 96606209 дугаарын утаснаас “120-д байрлалтай 2 өрөө байрны хажуу өрөө түрээсэлнэ” гэх зарыг байршуулан зарын дагуу холбогдсон Д.Мартын эзэмшлийн 5248054243 дугаартай данснаас 150.000 төгрөгийг 80141191 байрны мөнгө 50 хувь гэх утгаар Ж.Тын эзэмшлийн 5019910402 дугаартай дансаар шилжүүлэн авсан болох нь:

            хохирогч Д.Мартын “...Тэгэхээр нь уг дансанд 150.000 төгрөгийг тухайн өдөр 19 цаг 15 минутад шилжүүлсэн. Ингээд эргээд холбогдох гэтэл тухайн утас холбогдохгүй, тухайн зар нь хуурамч зар болохыг нь маргааш өглөө нь мэдсэн. Би зарын дагуу холбогдож ярьсан хүн маань залуухан эмэгтэй хүн байсан. Ойролцоогоор 25 орчим насны эмэгтэй хүн байсан... 150.000 төгрөгөө буцааж авмаар байна. ...интернэт банкаар Баянзүрх дүүргийн бөхийн өргөөний хажууд байхдаа шилжүүлсэн... мөнгөө гаргуулж авмаар байна. ...”/4хх 34, 8хх 209/,

Шүүгдэгч А.Дын яллагдагчаар өгсөн “...Хийсэн залилангийн гэмт хэрэг болгон дээр олсон ашгийн тал болон түүнээс дээш мөнгийг О.Нгэх найздаа өгдөг байсан. ...”/4хх 48/,

            Ж.Тын эзэмшлийн ХААН банк дахь 5019910402 дугаартай данс руу 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 150.000 төгрөгийг 5248054243 дугаартай данснаас “80141191 байрны мөнгө 50%” гэх утгаар шилжүүлсэн, тус 150.000 төгрөгийг q гэх утгаар 5005902032 дугаартай данс руу тухайн өдөр шилжүүлсэн мэдээлэл бүхий дансны хуулга /3хх 239/ зэрэг нотлох баримтуудаар,

            15. 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр үнэгүй.мн зарын сайтад “хажуу өрөө түрээслүүлнэ” гэх зар байршуулан зарын дагуу холбогдсон Т.Гын эзэмшлийн 5030250607 дугаартай данснаас 900.000 төгрөгийг “байр 3н сар түрээс 96998799” гэх утгаар Ж.Тын эзэмшлийн 5019910402 дугаартай дансаар шилжүүлэн авсан болох нь:

            хохирогч Т.Гын ... чи яг орно гэвэл 3 сарын 900.000 төгрөг хурдан шилжүүл гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө 5030250607 дугаарын данснаас... 5019910402 гэх Төмөрбаатар гэх хүний данс руу 900.000 төгрөг шилжүүлсэн... хохирлоо барагдуулж авмаар байна. ...” /5хх 64-65/,

            ХААН банк дахь Т.Гын эзэмшлийн 5030250607 дугаартай данснаас 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 900.000 төгрөгийг “байр 3н сар түрээс 96998799” гэх утгаар 5019910402 дугаартай данс руу шилжүүлсэн 5030250607 дугаартай дансны хуулга /5хх 77/,

            ХААН банк дахь Ж.Тын эзэмшлийн 5019910402 дугаартай данс руу 5030250607 дугаартай данснаас 900.000 төгрөгийг “байр 3н сар түрээс 96998799” гэх утгаар 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шилжүүлснийг m гэх утгаар 5005902032 дугаартай данс руу шилжүүлсэн 5019910402 дугаартай дансны хуулга /5хх 76/,

            ХААН банк дахь И.Мын эзэмшлийн 5005902032 дугаартай данс руу  5019910402 дугаартай данснаас 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр m гэх утгаар шилжүүлсэн 900.000 төгрөгөөс 490.000 төгрөгийг b гэх утгаар 5248054243 дугаартай данс руу шилжүүлсэн 5005902032 дугаартай дансны хуулга /1хх 29/ зэрэг нотлох баримтуудаар,

            16. 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр үнэгүй.мн зарын сайтад “120-д хажуу өөрөө түрээслүүлнэ, 300.000 төгрөг” гэх зар байршуулан зарын дагуу холбогдсон Ф.Оийн эзэмшлийн 5047092561 дугаартай данснаас 900,000 төгрөгийг “байрны түрээс 3 сараар 94915556” гэх утгаар Ж.Тын эзэмшлийн 5019910402 дугаартай данс руу шилжүүлэн авсан болох нь:

            хохирогч Ф.Оийн өгсөн: “...Би өөрийн эзэмшлийн ХААН банкны 5047092561 дугаарын данснаас 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 18 цаг 02 минутад ХААН банкны 5019910402 тоот дугаарын данс руу байрны түрээс 3 сараар 94915556 гэх гүйлгээний утгатай 900.000 төгрөг шилжүүлсэн. ...” /7хх 160/,

            гэрч Д.Эрдэнэбилэгийн “...5920086373 дугаарын данс нь миний ХААН банк дахь өөрийн хувийн данс. Миний өөрийн эзэмшилд байдаг Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 51а байрны 37 тоот 2 өрөө байрыг М гэх залуу эхнэр хүүхдийн хамт 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс эхэлж түрээсэлж байсан. Тухайн үед М 11 сарынхаа түрээсийн мөнгийг миний 5920086373 дугаарын данс руу namsrai turees 99698787 11 sar гэх гүйлгээний утгатай 550.000 төгрөгийг шилжүүлж байсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй. Би М гэх хүнийг сайн танихгүй... 2021 оны 11 сард манай байрыг өөр хүнд түрээсэлж мөнгийг нь аваад яваад өгсөн байсан... Би тухайн үед хүн залилж олсон мөнгөө над руу шилжүүлсэн талаар мэдээгүй. Би байрныхаа түрээсийн мөнгийг авсан болохоор тухайн үедээ хэрэглээд дууссан. ...” /7хх 163/,

            гэрч Г.Түвшинтөгсийн “...одоо миний эзэмшлийн дансанд байхгүй, тухайн үед Munkhsuvd гэх нэртэй аккаунтыг 300.000 төгрөгөөр нь цэнэглэж өгч байсан би өөрөө хувьдаа ашигласан асуудал байхгүй. Цэнэглүүлсэн хүмүүсээс ямар нэгэн хувь, татвар, мөнгө авдаггүй. Өөрсдөө цаад сайтаасаа цалинждаг байсан. ...” /7хх 166-167/,

            ХААН банк дахь Ф.Оийн эзэмшлийн 5047092561 дугаартай данснаас 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 900.000 төгрөгийг “Байрны түрээс 3 сараар 94915556” гэх утгаар 5019910402 дугаартай данс руу шилжүүлсэн хуулга /7хх 181/,

            ХААН банк дахь 5019910402 дугаартай дансыг Ж.Т /РД:ХД70102910/ эзэмшдэг, 95925350, 95867069 утасны дугаар бүртгэлтэй... гэх тус банкны 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 5045/21/1148 дугаартай албан бичиг /7хх 185/,

            Жагзмаагийн Төмөрбаатар /РД:ХД70102910/ нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нас барсан тухай нас барсны бүртгэлийн лавлагаа /7хх 200/ зэрэг нотлох баримтуудаар,

            17.2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр үнэгүй.мн зарын сайтад “Их дэлгүүрийн хойно байрлах 1 дүгээр байрны 3 дугаар орц 33 тоотод хажуу өрөө түрээслүүлнэ” гэх зар байршуулан зарын дагуу холбогдсон О.Аий эзэмшлийн 5068303716 дугаартай данснаас  600.000 төгрөгийг  “95591060 их дэлгүүр ар 1-3-33 т түрээс 2 сар” гэх утгаар Ж.Тын эзэмшлийн 5019910402 дугаартай дансаар  шилжүүлэн авсан болох нь:

            хохирогч О.Агийн “...Би уг данс руу нь 600.000 төгрөг шилжүүлээд... утасны цаанаас хоолойг нь сонсох үед 25-28 орчим насны гэмээр шингэн хоолойтой эмэгтэй хүн байсан. ...” /6хх 242/,

Яллагдагч И.Мын “...хүлээн зөвшөөрч байна. ...” /7хх 9/,

            Яллагдагч А.Дын “...хүлээн зөвшөөрч байна. ...” /7хх 19/,

            ХААН бань дахь Ж.Тын эзэмшлийн 5019910402 дугаартай данс руу 5068303716 дугаартай данснаас 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 17 цаг 13 минутад 600,000 төгрөгийг “95591060 их дэлгүүр ар 1-3-33 т түрээс 2 сар” гэх утгаар шилжүүлснийг 17 цаг 45 минутад 5005902032 дугаартай данс руу m гэх утгаар шилжүүлсэн дансны хуулга /3хх 239/ зэрэг нотлох баримтуудаар,

18. 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр үнэгүй.мн зарын сайтад “хажуу өрөө түрээслүүлнэ” гэх зар байршуулан зарын дагуу холбогдсон Г.Оы эзэмшлийн ХААН банк дахь 5496017070 дугаартай данснаас түрээс гэх утгаар 900.000 төгрөгийг Ж.Тын эзэмшлийн 5019910402 дугаартай дансаар шилжүүлэн авсан болох нь:

            хохирогч Г.Оы “...5019910402 дугаарын данс руу 900,000 төгрөг шилжүүлсэн... Миний холбогдсон байр түрээслэгч эмэгтэй 20-24 насны болов уу гэмээр шингэн хоолойтой хүн байсан. Би түрээсийн мөнгөө интернэт банкаар шилжүүлсэн. Надад учирсан хохирлыг барагдуулж өгнө үү. ...” /8хх 105-106/,

            ХААН банк дахь Г.Оы эзэмшлийн 5496017070 дугаартай данснаас 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 17 цаг 29 минутад түрээс гэх утгаар 900,000 төгрөгийг 5019910402 дугаартай данс руу шилжүүлсэн хуулга /8хх 129/,

            ХААН банк дахь Ж.Тын эзэмшлийн 5019910402 дугаартай данс руу хохирогч Г.Оы 5496017070 дугаартай данснаас 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 17 цаг 29 минутад түрээс гэх утгаар шилжүүлсэн 900,000 төгрөгийг 17 цаг 44 минутад m гэх утгаар 5560161101 дугаартай данс руу шилжүүлсэн хуулга /3хх 239/ зэрэг нотлох баримтуудаар,

            19. 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 99917514 дугаараас “Алтай хотхонд хажуу өрөө түрээсэлнэ” гэх зар байршуулан зарын дагуу холбогдсон Б.Сгийн эзэмшлийн 5916090364 дугаартай данснаас 700.000 төгрөгийг Ж.Тын эзэмшлийн 5019910402 дугаартай дансаар шилжүүлэн авсан болох нь:

            хохирогч Б.Сгийн өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байр түрээслэхээр болоод үнэгүй.мн сайтаас хажуу өрөө түрээслүүлэх байр хайхад                   9991-7514 дугаараас Алтай хотхонд хажуу өрөө түрээсэлнэ гэх зарын дагуу холбогдоход үл таних 30 гаруй насны хоолойтой эмэгтэй хүн ярьж байсан... Урьдчилгаа мөнгийг нь ХААН банкны 5019910402 дугаарын данс руу 700.000 төгрөгийг шилжүүлсэн. Би өөрийн гар утсаараа интернэт банкаар шилжүүлсэн. ...” /4хх 10/,

            ХААН банк дахь Ж.Тын эзэмшлийн 5019910402 данс руу 5916090364 дугаартай данснаас 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 13 цаг 11 минутад 700.000 төгрөгийг “ах дүү хоёр 2 сарын төлбөр” утгаар шилжүүлснээс 300.000 төгрөгийг n гэх утгаар, 200.000 төгрөгийг n гэх утгаар тус тус 5560161101 дугаартай данс руу шилжүүлсэн /5хх 76/ зэрэг нотлох баримтуудаар,

            20. 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр үнэгүй.мн сайтад “хажуу өрөө түрээслүүлнэ, 99917514” гэх зар байршуулж зарын дагуу холбогдсон Н.Энхбатын эхнэр Д.Сийн эзэмшлийн ХААН банк дахь 5411004433 дугаартай данснаас 700.000 төгрөгийг байр гэх утгаар Ж.Тын эзэмшлийн 5019910402 дугаартай дансаар шилжүүлэн авсан болох нь:

            хохирогч Н.Энхбатын өгсөн: “...эхнэр Сарантуяагийн 5411004433 дугаартай данснаас 5019910402 дугаартай данс руу 700.000 төгрөг шилжүүлсний дараа тухайн дугаар миний гар утсыг авахгүй болж зараа устгасан. Иймд цагдаагийн байгууллагад хандах болсон. Хохирлоо олж авмаар байна. ...” /4хх 212-213/,

            гэрч Д.Сийн “...нөхөр Энхбатын хамт байр хайхаар гарсан... би өөрийн ХААН банкны 5411004433 дугаартай данснаас 5019910402 дугаартай данс руу 700,000 төгрөг шилжүүлсний дараа тухайн дугаар... авахгүй болж зараа устгасан. ...”                    /4хх 218-219/

            ХААН банк дахь А.Сарантуяагийн эзэмшлийн 5411004435 дугаартай данснаас 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 18 цаг 35 минутад 700,000 төгрөгийг “байрны” гэх утгаар 5019910402 дугаартай данс руу шилжүүлсэн хуулга /4хх 228/,

            ХААН банк дахь Ж.Тын эзэмшлийн 5019910402 дугаартай данс руу 5411004435 дугаартай данснаас 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 18 цаг 35 минутад байрны гэх утгаар орж ирсэн 700.000 төгрөгийг нийт 2.749.000 төгрөгийн дүнгээр И.Мын эзэмшлийн 5005902032 дугаартай данс руу m гэх утгаар шилжүүлсэн хуулга /5хх 75-76/ зэрэг нотлох баримтуудаар,

            21. 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр үнэгүй.мн зарын сайтад “Алтай хотхоны урд river stone хотхонд хажуу өрөө 350.000 төгрөг түрээслүүлэх” талаар зар байршуулан зарын дагуу холбогдсон А.Анхзаяагийн эзэмшлийн 5031916077 дугаартай данснаас 400.000 төгрөгийг “байрны түрээс 8804” гэх утгаар Ж.Тын эзэмшлийн 5019910402 дугаартай дансаар шилжүүлэн авсан болох нь:

            хохирогч А.Анхзаяагийн “...эхний 1 сарын мөнгө болох 400.000 төгрөг 5019910402 гэх ХААН банкны Төмөрбаатар гэх нэртэй данс руу шилжүүлсэн. Тэгэхэд 99917514 гэх дугаар залгаж холбогдоход эмэгтэй хүн ярьж байсан ба байрны байршлыг Алтай хотхоны урд river stone хотхон гэх байр зааж өгсөн юм. ...Тэрнээс хойш уг эмэгтэй хүн дугаараа огт аваагүй ба би дараа нь 2021 оны 10 дүгээр сарын 29-ний өдөр уг данс руу 5000 төгрөг шилжүүлээд цагдаа дээр дуудахаас өмнө мөнгө шилжүүл гээд утга дээр нь бичээд явуулсан боловч миний мөнгийг буцааж шилжүүлээгүй юм... Би өөрийнхөө ХААН банкны 5031916077 гэх дансаар нийт 405.000 төгрөг шилжүүлсэн юм. ...” /5хх 177/,

шүүгдэгч И.Мын яллагдагчаар өгсөн: “...Тэгээд 400.000 төгрөг шилжүүлье гэхээр нь 5019910402 тоот Төмөрбаатар гэх эзэмшигчтэй дансны дугаар өгсөн ба 99917514 гэх дугаараас мөнгө шилжүүлсэн хохирогч А.Анхзаяатай яриад Алтай хотхоны урд байрлах river stone хотхоныг зааж өгсөн. Маргаашнаас нь уг дугаарыг хаагаад дахиж асаагаагүй. ...” /5хх 180-182/,

            шүүгдэгч А.Дын яллагдагчаар өгсөн: “...Анхзаяа гэх хүнээс 400.000 төгрөг Төмөрбаатарын дансаар авсан эсэхийг би сайн мэдэхгүй байна... Хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Учруулсан бүх хохирлоо барагдуулж дуусгана. ...”                  /5хх 185-187/,

            шүүгдэгч О.Н яллагдагчаар өгсөн: “...Д надтай хамт амьдарч байх хугацаандаа байрны түрээс нэрээр 400.000 төгрөгийг ХААН банкны 5560161101 тоот данс руу шилжүүлсэн. Уг 400.000 төгрөгийг би хоол унд өөрийн хувийн хэрэглээнд зарцуулсан. Би Төмөрбаатар гэх хүнийг огт танихгүй. Дтай хамт явж Нарантуул зах дээр нэг удаа харж байсан. ...” /5хх 190-192/,

            ХААН банк дахь А.Анхзаяагийн эзэмшлийн 5031916077 дугаартай данснаас 5019910402 дугаартай данс руу 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 17 цаг 35 минутад 400.000 төгрөгийг “байрны түрээс 8804” гэх утгаар, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 5000 төгрөгийг “цагдаа дээр дуудахаас өмнө шилжүүл 8804” гэх утгаар тус тус шилжүүлсэн дансны хуулга /5хх 203/,

            ХААН банк дахь 5019910402 дугаартай дансыг Жагзмаагийн Төмөрбаатар эзэмшдэг талаар тус банкны 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 50/683 дугаартай албан бичиг болон 5019910402 дугаартай данс руу 5031916077 дугаартай данснаас 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 17 цаг 35 минутад 400.000 төгрөгийг “байрны түрээс 8804” гэх утгаар, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 5000 төгрөгийг “цагдаа дээр дуудахаас өмнө шилжүүл 8804” гэх утгаар шилжүүлсэн, мөн 5019910402 дугаартай данс руу шилжиж орсон 400.000 төгрөгийг m гэх утгаар 5005902032 дугаартай данс руу шилжүүлсэн талаар мэдээлэл бүхий дансны хуулгын хамт /5хх 76/ зэрэг нотлох баримтуудаар,

22. 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр үнэгүй.мн зарын сайтад “Алтай хотхоны урд river stone хотхонд хажуу өрөө түрээсэлнэ, 350.000” гэх зар байршуулан зарын дагуу холбогдсон Ж.Сансарсайханы эзэмшлийн 5301467398 данснаас 750,000 төгрөгийг “95569348 Сансарсайхан байр” гэх утгаар Ж.Тын эзэмшлийн 5019910402 дугаартай дансаар шилжүүлэн авсан болох нь:

            хохирогч Ж.Сансарсайханы “...зарын дагуу ХААН банкны 5019910402 гэх данс руу Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Флора цамхаг төвд ажил дээрээ байх үедээ өөрийн ХААН банкны 5301467398 данснаас 750.000 төгрөг шилжүүлж залилуулсан. ...” /8хх 39-40/,

            ХААН банк дахь 5301467398 дугаартай дансыг Ж.Сансарсайхан эзэмшдэг 95569348 гэх албан бичиг, тус данснаас 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 750.000 төгрөгийг “95569348 Сансарсайхан байр” гэх утгаар 5019910402 дугаартай данс руу шилжүүлсэн хуулга /8хх 42/

            ХААН банк дахь Ж.Тын эзэмшлийн 5019910402 дугаартай данс руу 5301467398 дугаартай данснаас 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 18 цаг 39 минутад 750.000 төгрөгийг “95569348 Сансарсайхан байр” гэх утгаар шилжүүлснийг 18 цаг 45 минутад m гэх утгаар /нийт 2.749.000 төгрөгийн дүнтэйгээр/ 5005902032 дугаартай данс руу шилжүүлсэн хуулга /8хх 50-51/ зэрэг нотлох баримтуудаар,

            23. 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр үнэгүй.мн зарын сайтад  “Гранд плаза”-гийн урт талд байрлалтай 51 дүгээр байрны 5 давхарт 3 өрөө байрны 1 өрөөг 300,000 төгрөгөөр түрээслүүлнэ” гэх зар байршуулан зарын дагуу холбогдсон Г.Золзаяагийн эзэмшлийн 2705144831 дугаартай данснаас “байрны мөнгө 95492525” гэх утгаар 100.000 төгрөгөөр нэг удаа, 400.000 төгрөгөөр нэг удаа нийт 2 удаагийн гүйлгээгээр 500.000 төгрөгийг Ж.Тын эзэмшлийн 5019910402 дугаартай данс руу шилжүүлэн авсан болох нь:

            хохирогч Г.Золзаяагийн “...Ингээд би нийт 500.000 төгрөг шилжүүлсэн байсан.              ...би залилуулсан байна гээд цагдаагийн байгууллагад хандсан 2 удаагийн гүйлгээгээр интернэт банкны үйлчилгээ ашиглаж ажил дээрээ байхдаа буюу Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Peace mall худалдааны төвд байхдаа шилжүүлсэн... 500,000 төгрөгөө гаргуулж авах хүсэлтэй байна. ...” /7хх 39/,

            ХААН банк дахь Ж.Тын эзэмшлийн 5019910402 дугаартай данс руу 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “байрны мөнгө 95492525” гэх утгаар шилжиж орсон 100.000 төгрөгийг m гэх утгаар 5560161101 дугаартай данс руу, “байрны мөнгө 95492525” гэх утгаар шилжиж орсон 400.000 төгрөгийг m гэх утгаар 5560161101 дугаартай данс руу тус тус шилжүүлсэн хуулга /7хх 53/ зэрэг нотлох баримтуудаар,

            24. 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр үнэгүй.мн зарын сайтад “Автобусны буудалтай ойр хажуу өрөө түрээслүүлнэ. Цэвэрч нямбай хоёр хүн оруулна. Интернэт урсгал зардал орсон, төлбөрийг 3 сараар авна, сарын 300,000 төгрөг” гэх зар байршуулан зарын дагуу холбогдсон О.Эрдэнэбатын эх Б.Бямбацэрэнгийн эзэмшлийн 5094212227 дугаартай данснаас 300.000 төгрөгийг “88983442” гэх утгаар Ж.Тын эзэмшлийн 5019910402 дугаартай дансаар шилжүүлэн авсан болох нь:

            хохирогч О.Эрдэнэбатын “...Уг данс руу ээжийнхээ интернэт банкаар ороод уг данс руу 300.000 төгрөг шилжүүлсэн. ...тэгээд орой нь уг дугаарт залгасан ба... огт холбогдохгүй болсон байсан. ...Би өөрийн төрсөн эх болох Бямбасүрэн гэх хүний интернэт банкаар шилжүүлсэн мөнгөө буцааж авах хүсэлтэй байна. ...” /6хх 53/,

Шүүгдэгч И.Мын яллагдагчаар өгсөн:  “...уг дансаар 300.000 төгрөг шилжүүлж авсан. Тухайн үед би өөрөө утсаар ярихдаа хүн орох гэж байгаа болохоор урьдчилгаа болгож 300,000 төгрөг шилжүүл гэх чинь уг залуу 300.000 төгрөг шилжүүлсэн. ...” /6хх 54-55/,

            шүүгдэгч А.Дын яллагдагчаар өгсөн: “...чиний дансанд 300.000 төгрөг байгаа. Чи над шиг хуурамч байрны зар тавиад мөрийтэй тоглоомд тавиад мөнгөө өсгөж аваад наад авсан мөнгөө хүмүүст нь буцааж өгөхөд асуудал гарахгүй гэж анх хэлж байсан... Хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Учруулсан бүх хохирлоо барагдуулж дуусгана. ...” /6хх 56-57/,

            ХААН банк дахь Б.Бямбацэрэнгийн эзэмшлийн 5094212227 дугаартай данснаас 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 11 цаг 16 минутад 300,000 төгрөгийг “88983442 түрээс урьдчилгаа” гэх утгаар 5019910402 дугаартай данс руу шилжүүлсэн хуулга                  /6хх 64/,

            ХААН банк дахь Ж.Тын эзэмшлийн 5019910402 дугаартай данс руу 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 5094212227 дугаартай данснаас “88983442 түрээс урьдчилгаа” гэх утгаар шилжиж орсон 300.000 төгрөгийг j7 гэх утгаар 307,000 төгрөгийн дүнгээр 5560161101 дугаартай данс руу шилжүүлсэн хуулга /5хх 76/ зэрэг нотлох баримтуудаар,

            25. 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр үнэгүй.мн зарын сайт дээр “хажуу өрөө түрээслүүлнэ” гэх зар байршуулан зарын дагуу холбогдсон Б.Мгийн эзэмшлийн 5645071018 дугаартай данснаас 350.000 төгрөгийг “Turees 94919487”гэх утгаар 5302275933 дугаартай данс руу шилжүүлэн авсан болох нь:

            хохирогч Б.Мгийн “...тухайн хүний өгсөн ХААН банкны 5302275933 дугаарын данс руу 350.000 төгрөг шилжүүлсэн. 30 орчим минут хүлээж байгаад залгахад огт утсаа аваагүй, тухайн өдрийн орой утас нь холбогдох боломжгүй болсон. ...Би Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нарны хорооллын 16 дугаар  байрны гадна байх үедээ интернэт банкаар мөнгө шилжүүлсэн... Би утсаар ярихад эмэгтэй хүн байсан. Би мөнгөө буцааж олж авмаар байна. ...” /6хх 175-177/,

            ХААН банк дахь Б.Мгийн эзэмшлийн 5645071018 дугаартай данснаас 5302275933 дугаартай данс руу 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 15 цаг 12 минутад 350,000 төгрөгийг “Turees 94919487”гэх утгаар шилжүүлсэн хуулга /6хх 186/ зэрэг нотлох баримтуудаар,

            26. 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Сүлдэт өргөө хотхоны 51А дугаар байр 37 тоотод байхдаа үнэгүй.мн зарын сайтад “хажуу өрөө түрээсэлнэ” гэх зар байршуулан зарын дагуу холбогдсон Б.Золжаргалын 5065247743 дугаартай данснаас 600,000 төгрөгийг “байр түрээс 97174243” гэх утгаар О.Н эзэмшлийн 5560161101 дугаартай данс руу шилжүүлэн авсан болох нь:

            хохирогч Б.Золжаргалын “...5560161101 дугаартай ХААН банкны М гэх нэртэй данс руу 2 сарын түрээсийн төлбөр болгож 600.000 төгрөг шилжүүлсэн. ...2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр билүү, 10-ны өдөр буцаагаад 600.000 төгрөг миний данс руу шилжүүлсэн байсан. ...Мөнгөө буцааж авсан болохоор санал хүсэлт гэх зүйл байхгүй. ...” /6хх 110-111/,

            2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 5005902032 дугаартай данснаас 600.000 төгрөгийг буцаалт утгаар шилжүүлсэн талаар орлогын баримтын хуулбар /6хх 134/ зэрэг нотлох баримтуудаар,

            27. 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр фейсбүүк пэйж хуудаст А.Дын эзэмшлийн “Баатар Сондор” гэх нэртэй фейсбүүк хаягаар “2 өрөө байр түрээслүүлнэ” гэж зар байршуулан зарын дагуу холбогдсон Б.Хы эзэмшлийн 5866217650 дугаартай данснаас 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 500.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 5005902032 дугаартай данс руу шилжүүлэн авсан болох нь:

            насанд хүрээгүй хохирогч Б.Хы “...урьдчилгаа 5005902032 М гэх данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн. 2021 оны 11 дүгээр сарын 25-нд Байрандаа нүүгээд орчих гэж хэлсэн юм. Тухайн өдөр Мтай 98004656 дугаараар ярихад би Архангай аймагт ирчихсэн байна... 11 дүгээр сарын 29-нд хотод очоод байранд чинь оруулна гэж хэлснээс хойш дахиж холбоо барилгүй алга болсон. 2021 оны 11 дүгээр сарын 29-нд Мтай холбоо бариад байранд орохоо болилоо, мөнгөө буцааж авъя гэтэл хариу өгөлгүй алга болсон юм. Тэгээд утас руу нь залгахад холбогдох боломжгүй байсан. Түүнээс хойш залилуулсан гэдгээ мэдээд цагдаад гомдол гаргасан юм. Байраа очиж үзэх үед л уулзаж байсан. Баянхошууны тойрог дээр байдаг ХААН банкны АТМ-ээр 5005902032 М гэх данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн. Шилжүүлсэн мөнгөө буцааж авах хүсэлтэй байна. ...” /1хх 189-190/,

шүүгдэгч И.Мын яллагдагчаар өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр миний 5005902032 гэх ХААН банкны данс руу 500.000 төгрөг хийсэн. 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нүүж орно гэж байсан. Би хөдөөнөөс ирчихээд байж байсан чинь Б.Чука гэх хаягнаас манайх орохоо болилоо гэж чат бичсэн. Тэгээд мөнгөө буцааж авъя гэхээр нь би мөнгөгүй байна, маргаашнаас буцааж өгнө гэж хэлээд мөнгө олдоогүй. Би тухайн мөнгийг аваад урьд өмнө байр түрээсэлнэ гэж зар оруулж мөнгө авсан байсан хүмүүсийн өрийг дарсан. Түүнээс хувьдаа ашиглаагүй. Миний дансыг М, Д бид гурав л ашигладаг. Хүрэлчулууны мөнгийг одоо хүртэл өгөөгүй. ...”                /1хх 249-250/,

            ХААН банк дахь Б.Хы эзэмшлийн 5866217650 дугаартай данснаас 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 500,000 төгрөгийг 5005902032 дугаартай данс руу шилжүүлсэн хуулга /1хх 206/ зэрэг нотлох баримтуудаар,

            28. 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр А.Дтай хамт Архангай аймагт байхдаа түүний эзэмшлийн Самдан.Ш гэх нэртэй фейсбүүк хаягнаас Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковд “Сүлдэт Өргөө” хотхонд 51а-37 тоотод хоёр өрөө байр 2 сараар түрээсэлнэ, сарын 600.000 төгрөг гэж зар байршуулан зарын дагуу холбогдсон Н.Галбадрахад О.Мгаар байрыг үзүүлж, түүний эх М.Нандинцэцэгийн эзэмшлийн ХААН банк дахь 5035281961 дугаартай дансаар дамжуулан 80061760 гэх утгаар 1.200.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 5005902032 дугаартай данс руу шилжүүлэн авсан болох нь:

            хохирогч Н.Галбадрахын “...ээжийн данснаас 2 сарын мөнгө болох 1.200.000 төгрөг шилжүүлсэн юм. Шилжүүлсэн мөнгөө олж авах хүсэлтэй байна. ...” /2хх 11/,

шүүгдэгч И.Мын яллагдагчаар өгсөн: “...М тухайн гэрт байсан болохоор би үзүүлчих гэж хэлсэн. ...Тухайн хүн байр түрээслэхээр болоод миний өөрийн 5005902032 гэх данс руу 1.200.000 төгрөг 2 сарын түрээсийн мөнгө шилжүүлсэн байсан. Галбадрах гэх хүнд 110.000 төгрөг өгсөн, үлдэгдэл мөнгийг нь одоогоор өгөөгүй. ...” /2хх 156-157/,

            шүүгдэгч О.Н яллагдагчаар өгсөн “...Намайг гэрт байхад Д хоёр хүн очиж байр үзнэ гэж хэлж байсан. Гэхдээ би тухайн хоёр хүний нэрийг мэдэхгүй тул ямар нэртэй хоёр хүн ирж үзсэнийг мэдэхгүй байна. Түүнээс нэг удаа хоёр хүн байр түрээсэлнэ гэх үү гэж ирж байсан. Би 2020 оны 10 дугаар сараас Сүлдэт Өргөө хотхоны 51а-37 тоот хоёр өрөө байрыг сарын 600.000 төгрөгөөр түрээсэлж суудаг. Тухайн байр Эрдэнэбилэг гэх хүний нэр дээр байдаг. Би тухайн байрыг жил гаруй түрээсэлсэн. ...”  /2хх 166-167/,

            шүүгдэгч А.Дын яллагдагчаар өгсөн: “...Тэгсэн тухайн хүн маргааш нь 2 сарын мөнгө гээд 1.200.000 төгрөгийг Мын 5005902032 тоот данс руу шилжүүлсэн байсан. Тухайн мөнгөнөөс би Мгийн 5560161101 тоот данс руу 400.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Үлдэгдэл мөнгийг нь М бид хоёр өмнө байр түрээсэлнэ гээд мөнгө хийсэн байсан хүн рүү 600.000 төгрөг өгсөн. Би тухайн хүнд 110.000 төгрөг буцааж өгсөн, үлдэгдэл мөнгийг бол буцааж өгөөгүй. ...” /2хх 175-176/,

            ХААН банк дахь М.Нандинцэцэгийн эзэмшлийн 5035281961 дугаартай данснаас 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1.200.000 төгрөгийг 80061760 гэх утгаар 5005902032 дугаартай данс руу шилжүүлсэн хуулга /2хх 32/,

            29. 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр И.Мтай хамт Архангай аймагт байхдаа өөрийн эзэмшлийн Самдан.Ш, Мын эзэмшлийн Munkhsuvd Ivanov гэх фэйсбүүк хаягнаас “2 өрөө байр Жуковд 2 сараар түрээсэлнэ” гэж зар байршуулсны дагуу холбогдсон Г.Гт О.Мгаар байрыг үзүүлж, 5013202973 дугаартай данснаас нь “Bair turees” гэх утгаар 600.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн, ХААН банк дахь 5005902032 тоот данс руу шилжүүлэн авсан болох нь:

            хохирогч Г.Гийн “...2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр би Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 25-119 тоот гэртээ амарч байх үедээ цахим хуудас буюу фейсбүүк орж байгаад байр түрээслүүлнэ гэх зарын группээс орж үл таних /Самдан.Ш/ /Munkhsuvd Ivanov/ гэх хаягаар холбогдож маргааш нь буюу 2021 оны 11 сарын 25-ны өдөр тухайн үл таних иргэний хэлсэн 5005902032 дугаартай данс руу Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 124 дүгээр сургуулийн ойролцоо явж байхдаа 13 цаг 47 минутын үед интернэт банкаараа өөрийн 5013202973 тоот дансаараа 600.000 төгрөг шилжүүлж залилуулсан. Одоо харвал танина, махлаг дундаж өндөртэй эмэгтэй байсан. Хэд хоногийн дараа буюу 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдөр уулзахад найдвартай байрандаа орно гэх. 2021 оны 12 дугаар сарын 3-ны өдөр би нэхэж байгаад 150.000 төгрөгийг буцааж авсан. Одоо 450.000 төгрөг авах үлдэгдэлтэй байна. ...” /2хх 187-188/,

шүүгдэгч И.Мын яллагдагчаар өгсөн: “...М 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр байр түрээслэх Ганзориг гэх залуутай уулзаж байрыг үзүүлж харуулсан юм. 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байр түрээс гээд 600.000 төгрөг миний данс руу орж ирсэн юм. М бид хоёрыг хөдөө байхад Ганзориг гэх залууд тухайн хоёр байраа үзүүлж харуулсан байсан. Тэгсэн тухайн өдөр миний данс руу Пүрэвбаатар гэх хүнээс байрны түрээс гэж 1.200.000 төгрөг орж ирсэн. Бид хоёрыг хөдөө байхад М 2021 оны 11 сарын 25-ны өдөр нэг залуугаас 1.000.000 төгрөг байр түрээсэлнэ гэж миний дансаар аваад тухайн өдөртөө өөрийнхөө данс руу 1.000.000 төгрөг шилжүүлэн авсан байсан. Тэгсэн нөгөө 1.000.000 төгрөг өгсөн залуу мөнгөө авъя гээд залгаад байхаар нь М Пүрэвбаатар гэх хүний байрны түрээсийн 1.200.000 төгрөгийн 1.000.000 төгрөгийг тухайн 1.000.000 төгрөг өгсөн хүнд буцааж өгсөн юм. Тухайн фейсбүүк хаяг Дын хуурамч хаяг... М, Д бид гурав цуг ашигладаг юм. Нууц кодыг нь бид гурав мэддэг юм. М миний нууц кодыг надаас асуугаад авчихдаг байсан. Би тухай бүр код солиход мөнгө орсон уу гээд миний дансны кодыг авдаг байсан. Тухайн мөнгийг М, Д бид гурав хувааж авсан М намайг дансаа өгчих мөнгө шилжүүлээд авчихъя гэж хэлээд авдаг. Бид гурав байр түрээсэлнэ гэж зар тавиад миний дансаар түрээсийн мөнгийг авдаг байсан. М Турк улс руу эхнэр лүүгээ явна гээд ээжээсээ 2.000.000 төгрөг авсан байсан. М тэр мөнгөөр тоглоом тоглоод хожигдоод алдсан. Тэгээд М хажуу өрөөнд байр түрээсэлнэ гэж зар тавиад хүмүүсээс мөнгийг нь аваад бооцонд тавьдаг байсан. Тэгсэн нөгөө мөнгө алдаад дахиж байр түрээсэлнэ гэж зар оруулж мөнгө олж болох юм байна гэж бодоод Д тэр хоёр ярилцаад зар тавьдаг байсан. Тэгж явсаар байгаад хүмүүсээс байрны урьдчилгааны мөнгө төгрөг орж ирээд нөгөө мөнгөөрөө урьд нь өгсөн хүмүүсийн өрийг төлж явдаг байсан юм. ...” /2хх 249-250/,

            шүүгдэгч А.Дын яллагдагчаар өгсөн: “...Нөгөө залуу мөнгө шилжүүлье гэхээр нь би Мын 5005902032 гэх ХААН банкны дансыг өгсөн. Тухайн залуу маргааш нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Мын данс руу 600.000 төгрөг хийсэн байсан. Тухайн мөнгийг өмнө байр түрээсэлнэ гэх хүмүүсээс мөнгө авсан байсан болохоор урдныхаа өрийг дарахад ашигласан. М бид хоёр хөдөөнөөс 2021 оны 11 сарын 30-ны өдөр Улаанбаатарт ирээд Баянзүрх дүүргийн Сүлдэт өргөөд гэртээ ирээд байж байсан чинь хаалга нүдээд байсан. Хаалга тайлж өгсөн чинь нэг хүүхэн залуу хоёр орж ирээд энд байсан залуутай уулзсан, бид хоёр орохоор болсон юм... гэж хэлсэн. Тэгээд М бид хоёр байраа суллаж өгөөд Мтай хамт буудалд очиж хоносон. Маргааш нь М бид хоёр эх нялхсын автобусны буудал дээр Ганзориг гэх залуутай уулзаад өнөөдөр орох боломжгүй болчихлоо, ганц өдөр хойшлуулчих гэж гуйсан чинь нэг өдөр хойшлуулж өгсөн. Нөгөө залуу маргааш нь яриад оруулахгүй юм бол мөнгөө буцааж авъя гэхээр нь Мын данснаас Ганзоригийн данс руу 150.000 төгрөг шилжүүлж өгсөн, үлдэгдэл мөнгийг нь одоогоор өгөөгүй байна... Тухайн үед надад мөнгөний хэрэг гараад, би өмнө энэ хаягнаасаа байр түрээсэлнэ гэж хүнээс мөнгө авсан байсан. Тэгсэн нөгөө хүн нь мөнгө нэхээд байхаар нь дахиж мөнгө олох зорилгоор зар оруулж тавьсан. Тухайн мөнгөнөөс М, М хоёр ашиглаагүй, өмнө хүнээс авсан байсан мөнгөө буцааж өгсөн. 2021 оны 9 дүгээр сарын 7-ноос эхлээд байр түрээслэх санааг М бид хоёр гаргаад тухайн өдрөөс авахуулж миний хуурамч фейсбүүк хаягнаас хоёр өрөө байр түрээсэлнэ гэх зар тавиад зарын дагуу хүн чат бичихээр нь хариуг нь бичээд Мын дансыг өгчихдөг байсан. Тэгээд урьдчилгаа гээд мөнгө орж ирэхээр нь нөгөө мөнгөө өрөндөө өгөөд явчихдаг байсан. Тэр өдрөөс хойш бид гурав нийлж байр түрээсэлнэ гэж зар тавьж хүмүүсээс худлаа ярьж мөнгө авдаг байсан. Би өөрийнхөө дансаар байрны түрээсийн мөнгө гэж авдаг байсан...” /3хх 8-9/,

            шүүгдэгч О.Н яллагдагчаар өгсөн: “...Би 2021 оны 8 дугаар сарын 8-нд үнэгүй.мн сайт дээр хажуу өрөө түрээслүүлнэ гэж зар оруулж тавьсан. Тухайн өдөр хоёр оюутан гээд эмэгтэй ирж үзээд хажуу өрөөг түрээслэхээр болоод түрээсийн мөнгө гэж 840.000 төгрөг миний өөрийн 5560161101 гэх ХААН банкны данс руу хийсэн. Би Д, М хоёртой том өрөөнд хамтдаа амьдардаг болсон. Хажуу өрөө түрээсэлсэн хоёр эмэгтэй 2021 оны 10 дугаар сарын дундуур байрнаасаа гараад үлдэгдэл мөнгө аваад гарсан. 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр би Баянзүрх дүүргийн Сүлдэт өргөө хотхонд гэртээ байж байхад хоёр эрэгтэй хүн манай гэрийн хаалга тогшоод байсан. Би онгойлгож өгсөн, байр түрээсэлнэ гэх үү байр үзэх гэж ирсэн хүн байна гэхээр нь Д 98004656 гэх дугаараас над руу залгаад хоёр хүн байр үзнэ шүү, үзүүлчихээрэй гэж хэлсэн. Тэгж хэлсний дараа хажуу өрөө үзэх гэж байгаа юм байх гэж хэлээд үзүүлчихээд явсан... байрыг Дын хэлсэн үл таних хоёр хүн нэг удаа ирж үзсэн, түүнээс өмнө бол хүн ирж үзэж байгаагүй...” /3хх 18-20/,

            ХААН банк дахь Г.Гийн эзэмшлийн 5013202973 дугаартай данснаас 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 600.000 төгрөгийг 5005902032 дугаартай данс руу шилжүүлсэн хуулга /2хх 208/ зэрэг нотлох баримтуудаар,

            30. 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Сүлдэт Өргөө хотхоны 51/а байрны зогсоол дээр байхдаа фейсбүүк пэйж хуудаст “Хоёр өрөө байр түрээслүүлнэ, 9592-5350” гэх зар байршуулан зарын дагуу холбогдсон Д.Сийн хүү О.Бүрэнжаргалыг эзэмшлийн 5628069929 дугаартай дансаар дамжуулан 6 сарын байрны түрээс болох 3,900,000 төгрөгийг “bair 6 sar tvrees 99291857”гэх утгаар ХААН банк дахь өөрийн эзэмшлийн 5005902032 дугаарын данс руу Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Сүлдэт Өргөө хотхоны 51а байрны 37 тоотод байхдаа шилжүүлэн авсан болох нь:

            хохирогч Д.Сийн “...2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр би байр түрээслэх зорилгоор үнэгүй.мн сайтаас хүү Бүрэнжаргалаар харуулж байгаад зарын дагуу Бүрэнжаргалаар тухайн зар дээр байсан 9460-2359 дугаар луу холбогдуулахад байр түрээсэлнэ гэх ба тухайн өдрөө шууд түрээсэлнэ гэх байр луу Бүрэнжаргалыг явуулж шалгуулсан. Бүрэнжаргал очиж шалгаад зүгээр байр байна, олон хүмүүс ирж үзэж байна, намайг хүлээж бай гээд байрны эзэн нь цааш бусад ирсэн хүмүүсийг дагуулаад орчихлоо гэх. Хэсэг байж байгаад фейсбүүкийн видео колоор над руу манай хүү Бүрэнжаргал 650,000 төгрөгийг сарын төлбөрөөр тооцоод 6 сарын төлбөрийг нийлүүлээд хийгээд ор гэж байсан тул би шууд өөрийнхөө данснаас хүү Бүрэнжаргалын 5628069929 дугаарын данс руу 4.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Манай хүү Бүрэнжаргал надаас мөнгө аваад өөрийнхөө 5628069929 дугаарын данснаасаа байр түрээслүүлнэ гэж буй хүний 5005902032 дугаарын данс руу 3.900.000 төгрөг шилжүүлж төлбөрөө бүтнээр нь хийж байрны 1 хувь түлхүүрийг хүлээн авсан. 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр би өөрийн хоёр хүүхэд болох Бүрэнжаргал, Мөнхцэлмэг нарыг дагуулж түрээсэлсэн байр болох Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сүлдэт Өргөө хотхоны 51а байрны 6 давхрын 37 тоотод нүүж орсон. Гэтэл 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдөр 19 цагийн үед миний түрээсэлж байсан байр болох Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сүлдэт Өргөө хотхоны 51а байрны 6 давхрын 37 тоот хаягтай орон сууцны хаалгыг үл таних 3 эрэгтэй хүн нүдээд байхаар нь онгойлготол эгчээ байрандаа орох гэх юм, байр түрээслэх хүмүүс байна гэхээр нь би гайхаад би энэ байрыг түрээсэлсэн хүн байна гэж хэлэхэд тэр хүмүүс бас гайхаад надад бид нар бас байр түрээслэхээр ирсэн хүмүүс, бид нар төлбөрөө энэ данс руу хийсэн гээд 5005902032 дугаарын дансыг харуулсан... Алтангэрэл овогтой Д, Иванов овогтой М гэх хүмүүс байсан. Би байр түрээслэхээр төлбөрөө хийж байх үед Бүрэнжаргалд бичиг баримтыг нь хуулбарлаж аваад дансных нь хуулгыг ав гэсний дагуу Бүрэнжаргал тэр хоёрын иргэний үнэмлэхийг хуулбарласан байсан. Байрны гэрчилгээг хуулбарлан авах гэтэл тэр түрээслэгч талын хүмүүс бичиг баримт хөдөөнөөс ирж байгаа гээд хуулбарлаж өгөөгүй гэх... ...хоёр залуу нэг эмэгтэй хүн байсан гэх... би өөрийнхөө 5024238963 гэх ХААН банкны данснаас хүү Бүрэнжаргалын 5628069929 гэх ХААН банкны данс руу 3.900.000 төгрөг шилжүүлж манай хүү өөрийнхөө данснаас тухайн байрыг түрээсэлж байгаа М, Д нартай түрээсийн гэрээ байгуулж мөнгөө Мын данс руу шилжүүлсэн гэх... залилуулсан гэдгээ мэдээд М, Д, М нарыг олж авч уулзаад Баянзүрх дүүргийн цагдаа дээр очсон. Тэгээд М гэх залуу нь намайг уулзъя гээд над руу залгаад мессеж бичээд ажил хийлгэхгүй байсан. Тэгээд би Мг цагдаа дээр нь дагуулж очоод энэ хүн байнга мессеж бичиж мөнгийг чинь удахгүй өгнө гээд байна, тэгээд надад өөрийнхөө гараар би мөнгө төлж барагдуулна гэж бичиж өгсөн тэмдэглэл нь байгаа. 2022 оны 3 дугаар сард байх... Д, М хоёртой таарсан. Тэгээд би мөнгөө авъя, та нар яасан их удаадаг юм гээд уурласан. Тэгсэн М, Д хоёр надад 1.000.000 төгрөг өгсөн, одоо үлдэгдэл 2.900.000 төгрөгөө авмаар байна. ...” /1хх 117, 8хх 225/,           

шүүгдэгч И.Мын яллагдагчаар өгсөн: “...9929-1857 гэх дугаараас /Бүрэнжаргал гэдэг залуу залгаад Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Сүлдэт Өргөө хотхоны 51а байрны 37 тоотод байх бид нарын түрээсэлж амьдарч байсан 2 өрөө байрыг ирж үзээд мөнгийг нь 6 сараар, сарын 650.000 төгрөгөөр суулгахаар болж тохиролцоод шууд гэрээ хийгээд нийт 3.900.000 төгрөгийг Д.Сгэх хүний хүү Бүрэнжаргалын данснаас миний 5005902032 тоот данс руу авсан. Мөнгө нь орж ирэх үед бид гурав /М, Д/ байраа суллаад нэг запас түлхүүрийг Бүрэнжаргалд өгсөн. Ингэж авсан 3.900.000 төгрөгөө өмнө нь тухайн байрыг түрээслүүлнэ гэж мөнгө авсан байсан хүмүүстээ хохиролд нь тарааж өгсөн. Хэрвээ М хэргээ хүлээчих юм бол Д, М хоёртой ярьж байгаад хохирлыг нь төлж барагдуулмаар байна. ...” /1хх 144/,

            И.М, О.Бүрэнжаргал нарын хооронд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 51а тоотод байрлах 37 тоот 2 өрөө байрыг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 1-ний өдрийг дуустал 6 сарын хугацаатай, 3.900.000 төгрөгөөр түрээслэхээр тохирсон түрээсийн гэрээний хуулбар, А.Д, И.Мнарын иргэний үнэмлэхийн хуулбар /1хх 129-132/ зэрэг нотлох баримтуудаар,

            31. 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр фейсбүүк пэйж хуудаст “2 өрөө байр түрээслүүлнэ” гэх зар байршуулан зарын дагуу холбогдсон О.Мөнхнасаны эзэмшлийн ХААН банкны 5228062746 дугаартай данснаас нь 1.200.000 төгрөгийг “purevbaatar 51A 6dawhar 37toot turees”гэх утгаар өөрийн эзэмшлийн 5005902032 дугаартай данс руу Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Жулиа зочид буудалд байхдаа шилжүүлэн авсан болох нь:

            хохирогч О.Мөнхнасангийн “...Би 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гэртээ байж байхад хамаатны дүү болох Пүрэвбаатар хүрч ирээд 2 өрөө байрны зар фейсбүүкээс харсан гээд надтай хамт очиж үзэхээр болсон юм. Тэгээд тэр байрны жинхэнэ эзэнтэй нь 95925350 гэх дугаараар холбогдон тус байрыг очиж үзсэн ба тухайн байр нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сүлдэт өргөө хотхоны 51/а-37 тоот байсан. Би тухайн үед түрээсэлж байсан 30 орчим насны үл таних залуутай ярилцаж байхад тэр залуу 2 хоногийн дараа гадагшаа ниснэ, тэгээд зөрөөд орчих боломжтой бөгөөд яг жинхэнэ байрны эзэн нь 95925350 дугаартай хөдөө Архангай аймагт байдаг, удахгүй Улаанбаатар хотод ирнэ, тэр үед уулзаарай гэж хэлсэн. Удалгүй 2 хоногийн дараа Архангайгаас байрны эзэн нь ирсэн гэхээр нь 95925350 дугаараар холбогдон тус тоотод очиж уулзахад 20 гаруй насны эхнэр нөхөр хоёр байсан бөгөөд түрээслэхээр болоод 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 11 цаг 50 минутад Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо Сансарын цэцгэн буузны хажууд явж байхдаа И.Мгэх хүний ХААН банкны 5005902032 тоот дансанд 1.200.000 төгрөгийг өөрийн ХААН банкны 5228062746 гэх данснаас шилжүүлсэн. 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байрандаа орох гэхэд хуучин хүн нь гараагүй байна, маргааш буюу 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдөр байрыг чинь суллаад ороход бэлэн болгоод өгье гэхээр нь өнөөдөр 19:00 цагийн үед түрээслэх байран дээрээ очих гээд эзэд рүү нь залгахад холбогдохгүй байсан ба би шууд тус байрандаа очиход өөр хүмүүст давхар түрээслүүлсэн байсан. ...” /1хх 153/,

шүүгдэгч И.Мын яллагдагчаар өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сарантуяа гэх хүнд байраа суллаж өгөөд М, Д бид гурав Бөхийн өргөөнд байрлах “Жулиа” гэдэг дэлгүүрийн дээд давхарт байх зочид буудалд хоносон. 2021 оны 12 дугаар сарын 01-ний 12 цагийн үед өрөөгөө суллаж өгөх үед би дансаа шалгатал миний ХААН банкны 5005902032 тоот данс руу Мөнхнасан гэдэг хүнээс "51а байр 37 тоот, гээд утасны дугаараа бичсэн" утгатай 1,200,000 төгрөг орсон байсан... 2021 оны 12 дугаар сарын 01-ний орой /энэ үед Сарантуяа эгч байранд орчихсон байсан/ 19 цагийн үед тэр Мөнхнасан гэдэг бор залуу Хил хамгаалах ерөнхий газрын хойд талд Д, бид хоёртой саарал өнгийн Приус-20 маркийн автомашин дотор бид хоёр түүнд “Байрандаа өнөөдөр оруулах боломжгүй болчихлоо, уучлаарай, маргааш хүртэл хүлээчих” гэж хэлээд явуулсан. Би өөрийн хийсэн эдгээр үйлдэлдээ харамсаж, гэмшиж байна, бүх хэрэг миний нэрээр байгаа болохоор бүх хүн над руу утас, мессеж, чатаар шалгааж байгаа...” гэх мэдүүлэг /1хх 167/,

            О.Мөнхнасангийн эзэмшлийн ХААН банк дахь 5228062746 дугаартай данснаас 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 1,200,000 төгрөгийг “purevbaatar 51A 6dawhar 37toot turees”гэх утгаар 5005902032 дугаартай данс руу шилжүүлсэн хуулга /1хх 158/ зэрэг нотлох баримтуудаар,

            32. 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдөр фейсбүүк цахим орчинд “байр түрээслүүлэх” талаар зар байршуулан зарын дагуу холбогдсон Ч.Хуланы эзэмшлийн 5042024721 дугаарын данснаас 700,000 төгрөгийг “хангай түрээс 90147678” гэх утгаар Ж.Тын эзэмшлийн 5019929355 дугаартай дансаар шилжүүлэн авсан болох нь:

            хохирогч Ч.Хулангийн “...Би 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдөр фейсбүүк цахим группээс байр түрээслүүлэх зар үзэж байхад Сүхбаатар дүүрэгт байрлах Хангай хотхонд 2 өрөө байр түрээслүүлнэ, төлбөрийг 3 сараар авна, 1 сарын 750,000 төгрөг гэж байсан. Би өөрийн 99222784 дугаараас 94319612 дугаар луу холбогдоход хоосон байгаа, одоо тухайн байранд хүн орох гээд байна, урьдчилгаагаа шилжүүлчихвэл танайд түрээсэлнэ. 2021 оны 12 дугаар сарын 3-ны өдөр үлдэгдэл мөнгөө өгч гэрээ хийхээр тохирсон. Гэрээ хийх гэхэд тухайн хүн утсаа аваагүй. Би өөрийн гэр болох Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 1554б тоотоос өөрийн эзэмшлийн 5042024721 дугаарын данснаас 5019929355 дугаартай Төмөрбаатар гэх хүний данс руу 700,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдөр 20 цагийн үед шилжүүлсэн. ...” /5хх 132/,

Шүүгдэгч А.Дын яллагдагчаар өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын дундуур Нарантуул зах дээр байсан архичин болох Жагзмаа овогтой Төмөрбаатар нэр дээр ХААН банкны 5019929355 дугаарын дансыг Жуков худалдааны төвд байрлах ХААН банкны салбараас нээлгэж авсан. Тэгээд Ж.Тт 70.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тухайн дансаар байр түрээслүүлнэ гэх зарыг үнэгүй.мн сайтад байрлуулж 20 орчим хүн залилсан. 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хангай хотхонд байр түрээслүүлэхээр тохиролцож, 700,000 төгрөгийг 5019929355 дугаарын Жагзмаа овогтой Төмөрбаатарын данс руу хийлгэсэн. Би 20 гаруй хүн залилсан... Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. ...” /5хх 155-156/,

            Шүүгдэгч И.Мын яллагдагчаар өгсөн: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би болсон хэргүүдээ үнэн зөвөөр дахин мэдүүлэг өгч хэргээ хурдан шийдвэрлүүлмээр байна. Би 2021 оны 6 дугаар сард найз залуу Дтай мөн Дын найз М нарын хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 51а-37 тоотод амьдарч эхэлсэн. Тухайн үед М, Д бид 3 мөнгөгүй болоод мөн байрны түрээсээ төлж чадахгүй байсан. Би тухайн үед эхэндээ мэдээгүй ба манай найз залуу Д, М 2 миний дансаар мөнгө оруулж гаргасан байсан ба би тэр үед юун мөнгө юм бэ гэж асуухад эхэндээ юу гэдгийг нь хэлэхгүй байсан ч дараа нь Д, М хоёр үнэгүй.мн сайт дээр байрны хажуу өрөө түрээслүүлнэ гэж зар тавиад хүмүүсээс урьдчилгаа авсан талаар мэдсэн. ...” /10хх 196-198/,

            шүүгдэгч О.Н яллагдагчаар өгсөн: “...Би өөрийн үйлдсэн хэрэгтээ чин санаагаар гэмшиж байгаа тул дахин ийм төрлийн гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна. Би хохирлын тооцоог нэгдсэн байдлаар гарч ирмэгц өөрт оногдох хэсгээ бүрэн төлж барагдуулаух бөгөөд одоо ч хохирлоо төлөхөд бэлэн байна. ...” /10хх 245 /

            ХААН банк дахь Ч.Хулангийн эзэмшлийн 5042024721 дугаартай данснаас 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 700.000 төгрөгийг “хангай түрээс 90147678” гэх утгаар 5019929355 дугаартай данс руу шилжүүлсэн 5042024721 дугаартай дансны хуулга                      /5хх 145/,

            ХААН банк дахь Ж.Тын эзэмшлийн 5019929355 дугаартай данс руу 5042024721 дугаартай данснаас 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 700,000 төгрөгийг “Хангай түрээс 90147678” гэх утгаар шилжүүлсэн ба үүнээс 300,000 төгрөгийг ss гэх утгаар 5023274163 дугаартай данс руу, 390,000 төгрөгийг n гэх утгаар 5131078303 дугаартай данс руу тус тус шилжүүлсэн мэдээлэл бүхий 5019929355 дугаартай дансны хуулга /5-р хх-ийн 143/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субьектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч А.Д, И.М, О.Ннарыг бүлэглэн хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг үргэлжилсэн үйлдлээр нийт 32 удаагийн үйлдлээр шилжүүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч А.Д, И.М, О.Ннарыг бүлэглэн хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг үргэлжилсэн үйлдлээр нийт 32 удаагийн үйлдлээр шилжүүүлэн авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн  үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Д, И.М, О.Ннарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 6 сарын хугацаагаар Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй, дүүргээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэжээ.

Хохирогч Д.С“...учирсан хохирлоо барагдуулж авах хүсэлттэй байна. Мөн эдгээр хүмүүсийн ял шийтгэлтэй санал нийлэхгүй, гомдолтой байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч нарт оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.

Анхан шатны шүүх А.Д, И.М, О.Ннарт ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирлын хэмжээ, болон шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсэн нь хуульд нийцсэн, хохирлыг зөв тооцсон байна.

Анхан шатны шүүхээс  хялбаршуулсан журмаар шийдвэрлэх прокурорын  саналын хүрээнд тухайн зүйл хэсэгт заасан ял шийтгэл оногдуулсан байх хэдий ч уг ялыг эдлэх бүсчлэлийг тогтоохдоо Улаанбаатар хотын нутаг дэвсгэр гэж хэт ерөнхийлөн тогтоож, зорчих эрх хязгаарлах ялын эдлэх хэлбэрийг буруу тодорхойлсон байх тул шүүгдэгч А.Д, И.М, О.Ннарын бүртгэлтэй албан ёсны гэрийн болон одоо амьдарч байгаа Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх байдлаар өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг гаргуулсан хэдий ч хохирогч нар нь А.Д, И.М, О.Ннарын үйлдлийн улмаас цааш ямар гэм хорын хохирол учирсан талаар шүүх шийдвэрлээгүй орхигдуулсан байх тул хохирогч нар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэсэн заалтыг нэмэлтээр оруулах нь зүйтэй.

Харин хохирогч Д.Сийн “шүүгдэгч нарын ял шийтгэл хөнгөдсөн” талаар гаргасан давж заалдах гомдлын тухайд;

Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж эхэлсэн.

Уг хуулийн зохицуулалтаар давж заалдах шатны шүүх хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээгүй,  давж заалдах шатаар хэрэг хэлэлцэхдээ анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хүндрүүлэн оногдуулах хуулийн заалт байхгүй тул ял шийтгэл хөнгөдсөн талаарх гомдлыг хүлээж авах үндэслэлгүй.

 Хохирогч Д.Снь  давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө 600.000 төгрөгийг  хохиролдоо нэмж авсан болохоо илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 2022/ШЦТ/1649 дугаар шийтгэх тогтоолд дээр дурдсан өөрчлөлт оруулж, хохирогч Д.Сийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 2022/ШЦТ/1649 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

Хохирогч нар нь цаашид гарах гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын 2 дахь заалтын “...шүүгдэгч А.Д, И.М, О.Ннарыг тус бүр 6 /зургаа/-н сарын хугацаагаар Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй, дүүргээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй. ...” гэснийг “...шүүгдэгч А.Д, И.М, О.Ннарыг тус бүр 6 /зургаа/-н сарын хугацаагаар Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй. ...” гэж өөрчилсүгэй.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, хохирогч Д.Сийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Хохирогч Д.Сарантуяад хохиролд 600.000 төгрөг төлсөн болох дурдсугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ,

                                  ШҮҮГЧ                                       Б.БАТЗОРИГ

 

       ШҮҮГЧ                                      Ц.ОЧ

 

       ШҮҮГЧ                                      О.ЧУЛУУНЦЭЦЭГ