| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/01191/И |
| Дугаар | 155/ШШ2024/01152 |
| Огноо | 2024-11-28 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 155/ШШ2024/01152
| 2024 оны 11 сарын 28 өдөр | Дугаар 155/ШШ2024/01152 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч ***т оршин суух, М Ч-ы Б,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 155/2024/01191/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
Тэрээр хүсэлтийн шаардлага гаргасан үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Ч.Б нь ***анд 1964 онд айлын ууган хүүхэд болон мэндэлсэн бөгөөд ***ын 8 жилийн дунд сургуульд суралцаж, 1981 онд 8 дугаар анги төгсөж, илгээлт аван Цог нэгдэлдээ ажиллаж эхэлсэн.
Би ***ын Цог нэгдэлд 1981 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ачаа ачигчаар томилогдон 1983 онд цэрэгт явах хүртлээ ажиллаж байсан.
Цэргийн албыг 0229 дүгээр ангид 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг дуустал хугацаанд 3 жилийн хугацаанд хаасан.
Цэргээс халагдаж ирээд тус сум нэгдэлдээ 1986 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ачаа ачигчаар томилогдон 1988 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байгаад 1988 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байгаад хоршоолол руу шилжүүлэн томилсон.
***ын Баян хоршоололд 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг дуустал хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байгаад нэгдэлдээ буцаж ажиллах болсон.
***ын Цог нэгдэлдээ 1990 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ачаа ачигчаар, 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд сүү тосны заводад тосны ажилчнаар, 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал ачаа ачигчаар, 1991 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд ажилчин, ачаа ачигчаар тус тус ажиллаж байсан билээ.
Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтэр сумын захиргаа шатах үед устаж үгүй болсон, аймгийн архиваас ажилд томилсон, чөлөөлөгдсөн, бусад холбогдох тушаал бүрэн олдохгүй байгаа, мөн намайг аав Д-ээр овоглож бичсэний улмаас миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм.
Иймд Ч.Б миний ***ын Цог нэгдэлд 1981 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг дуустал хугацаанд ачаа ачигчаар,
1986 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг дуустал хугацаанд ачаа ачигчаар,
1988 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 30- ны өдрийг дуустал хугацаанд тракторыцжолоочоор,
***ын Баян хоршоололд 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг дуустал хугацаанд тракторын жолоочоор,
***ын Цог нэгдэлд 1990 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ачаа ачигчаар,
1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд сүү тосны заводад тосны ажилчнаар,
1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал ачаа ачигчаар,
1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд ажилчин, ачаа ачигчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэж хүсэлт гаргасан ба энэ хүсэлтээ хүн гуйж бичүүлсэн. Ингэж бичүүлэхдээ ***ын Баян хоршоололд намайг тракторын жолоочоор ажиллаж байсан гэж надтай адил нэртэй хүний тушаалыг үндэслж буруу бичсэн байна. би Баян хоршоололд ажиллаж байгаагүй ба манай суманд Б нэртэй 2-3 хүн байдаг. Түүний нэг нь энэ Баян хоршоололд ажилладаг байсан юм. Миний хувьд Цог нэгдлээс өөр газарт ажиллаж байгаагүй болно. Иймд шүүхэд гаргасан хүсэлтийг тодруулж миний ***ын Цог нэгдэлд 1981 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг дуустал, 1986 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд ачаа ачигчаар, ***ын Цог нэгдлийн Сүү тосны заводад 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд тосны ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс: МЧы Б-ын иргэний үнэмлэхийн хуулбар, МЧы Б-ын төрсний бүртгэлийн лавлагаа, ***ын Цог нэгдлийн даргын 1981 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 25 дугаартай Ажилд томилох тухай 1981 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 36 дугаартай Илгээлтийн эздийг ажилд томилох тухай 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 50 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай 1986 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 67 дугаартай Ажилд томилох тухай 1988 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 79 дугаартай Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 68 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай 1990 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 09 дугаартай Амралтын хуваарь батлах тухай тушаал, түүний хавсралтын хуулбар, 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 35 дугаартай Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай, 1990 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 63 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай, ***ын Цог нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 80 дугаартай Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай 1991 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 32 дугаартай Ажилд томилох тухай ***ын Цог нэгдлийн ерөнхий хорооны бүх гишүүдийн 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаартай Гишүүнээс чөлөөлөх тухай тогтоол, түүний хавсралтын хуулбарт тус тус Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 08/4055 дугаартай лавлагааны хуулбар, ***ын Засаг даргын Тамгын газрын дарга С.Ү-ын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Тус нэгдлийн контор, Засаг даргын Тамгын газрын байр 1976, 1983, 1997 онуудад гал түймрийн улмаас сумын архивт болон холбогдох албан тушаалтнуудад хадгалагдаж байсан хадагалмжийн нэгж шатсан учир Цог нэгдлийн цалин хөлсний баримт устаагүй зарим онуудын 1980, 1981, 1983, 1986, 1987, 1988, 1990, 1991 оны 70 дугаар данснаас Д.Б (лл00000000)-тай холбоотой цалин хөлсний лавлагааг гаргаж хүргүүлэв. гэх бичилт бүхий 2/224 дугаартай албан бичиг, Л Д-, Х Ч нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, ***ын Эрүүл мэндийн төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.У-ийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Тус эмнэлгийн архиваас 1990 оны төрөлтийн түүх олдохгүй байгаа болохыг үүгээр тодорхойлов. гэх бичилт бүхий 110 дугаартай албан бичиг зэргийг гаргаж өгсөн. (Хавтаст хэргийн 3-20, 34-60, 70, 75-79 дүгээр хуудас)
Нэхэмжлэгчийн хүсэлтээр М.Э-ыг гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 67-69 дүгээр хуудас)
Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нэхэмжлэгч Ч.Б-ын ХААТР-1А, хаягийн хуудас дугаар 7, ХААТР-21А, 21Б маягтуудын хуулбарууд, цахим мэдээллийн санд Ч.Б-ын овог, эцэг, эхийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлд бүртгэлтэй эсэх, түүний төрсний бүртгэлийн лавлагааг тус тус гаргуулж, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 23-33 дугаар хуудас)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Б нь ***ын Цог нэгдэлд 1981 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг дуустал, 1986 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд ачаа ачигчаар, ***ын Цог нэгдлийн Сүү тосны заводад 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд тосны ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргажээ.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Ч.Б нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.
Нэхэмжлэгч Ч.Б нь ***ын Цог нэгдэлд 1981 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг дуустал, 1986 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд ачаа ачигчаар, ***ын Цог нэгдлийн Сүү тосны заводад 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд тосны ажилчнаар тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
***ын Цог нэгдлийн даргын 1981 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 25 дугаартай 1.Нэгдлийн ачаа ачигчаар Д- овогтой Б-ыг 1981 оны 5-р сарын 6-ны өдрөөс эхлэн ажиллуулсугай. гэх бичилт бүхий Ажилд томилох тухай тушаалын хуулбарт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 5 дугаар хуудас),
***ын Цог нэгдлийн даргын 1981 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 36 дугаартай 1.Дунд сургуулийн 8-р ангийг төгсч ХАА-д илгээлтээр ирсэн ... Д- овогтой Б нарыг 1981 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн нэгдлийн ачаа ачигчаар тус тус ажилуулсугай. гэх бичилт бүхий Илгээлтийн эздийг ажилд томилох тухай тушаалын хуулбарт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 6 дугаар хуудас),
***ын Цог нэгдлийн даргын 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 50 дугаартай 1.Нэгдлийн ... ачигч Д.Б, нар цэрэгт явах болсон тул 1983 оны 6-р сарын 21-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй. гэх бичилт бүхий Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбарт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 7 дугаар хуудас),
***ын Цог нэгдлийн даргын 1986 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 67 дугаартай 1.Цэргийн алба хааж ирсэн Д-ийн Б, ... нарыг 1986 оны 9-р сарын 27-ны өдрөөс эхлэн нэгдлийн ачаа ачигчаар ажиллуулсугай. гэх бичилт бүхий Ажилд томилох тухай тушаалын хуулбарт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 8 дугаар хуудас),
***ын Цог нэгдлийн даргын 1990 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 09 дугаартай Нэгдлийн ажилчин, албан хаагчдын амралтын хуваарийг хавсралтаар баталсугай. гэх бичилт бүхий Амралтын хуваарь батлах тухай тушаалын хуулбар, уг тушаалын хавсралтын 76-д Д.Б, ачаа ачигч, 22, VII/26, VIII/26 гэх бичилт бүхий хавсралтын хуулбарт тус тус Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас),
***ын Цог нэгдлийн даргын 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 35 дугаартай ... 2.Нэгдлийн ачаа ачигч Д.Б-ыг 1990 оны 6-р сарын 1-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж мөн өдрөөс эхлэн төвийн тосны ажилчнаар, ... ажиллуулсугай. гэх бичилт бүхий Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаалын хуулбарт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 13 дугаар хуудас) ,
***ын Цог нэгдлийн даргын 1990 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 63 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбарт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 14 дүгээр хуудас),
***ын Цог нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 80 дугаартай 1.Нэгдлийн ачаа ачигчаар Д овогтой Б ...нарыг 1990 оны 12-р сарын 1-ний өдрөөс эхлэн тус тус ажиллуулсугай. ... гэх бичилт бүхий Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбарт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 15 дугаар хуудас),
***ын Цог нэгдлийн ерөнхий хорооны даргын 1991 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 32 дугаартай ...Д овогтой Б-ыг сүү тосны заводын ажилчнаар тус тус 1991 оны 5-р сарын 1-ний өдрөөс эхлэн ажиллуулсугай. ... гэх бичилт бүхий Ажилд томилох тухай тушаал Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 16 дугаар хуудас),
***ын Цог нэгдлийн ерөнхий хорооны бүх гишүүдийн хурлын 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2 дугаартай тогтоолын хуулбар, түүний хавсралтын овог нэр гэх хэсэгт 604. Д Б, эрхэлж буй ажил гэх хэсэгт Ачаа ачигч гэх бичилт бүхий Гишүүнээс чөлөөлөх тухай тогтоолын хуулбар, түүний хавсралтын хуулбарт тус тус Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас),
***ын Цог нэгдэлд ажиллаж байсан Д овогтой Б-ын 1980 оны 5-6, 1981 оны 5, 1982 оны 4-9, 1983 оны 8, 1986 оны 2, 12, 1987 оны 1-3, 7, 1988 оны 1,3 4, 6-8, 10-12, 1990 оны 1-12, 1991 оны 1-12 дугаар саруудад авч байсан цалин хөлсний түүвэр, цалингийн 70 дугаар дансны архивын хуулбарт ***ын Засаг даргын тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 34-60 дугаар хуудас)
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсээс хуулбарлаж ирүүлсэн нэхэмжлэгчЧ овогт Б-ын ХААТР-1А баримтын 14 дүгээрт ажилладаг байгууллага гэх хэсэгт Цог нэгдэл, ажилд орсон он гэх хэсэгт 1980, эрхэлдэг ажил гэх хэсэгт ажилчин, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1987, оршдог сум, район гэх хэсэгт Цагаан-Үүр гэх бичилт бүхий баримт (хавтаст хэргийн 28 дугаар хуудас),
Гэрч М.Э-ы: ...1980 оноос 1982 оны хооронд хөдөө малчин, тэгээд 1982 оноос цэрэгт татагдсан хэдий ч буцаад 1983 онд ахин татагдаж, 1986 онд цэргээс халагдаж байсан. Үүний дараа ***ын Цог нэгдэлд 1986 оноос 1992 оныг хүртэл грушик буюу тракторын жолоочийн туслах, ачигчаар ажиллаж байсан . гэх мэдүүлгүүд зэрэг бичгийн нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 68-69 дүгээр хуудас)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Ч.Б нь өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд түүний ***ын Цог нэгдэлд 1981 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг дуустал, 1986 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд ачаа ачигчаар, ***ын Цог нэгдлийн Сүү тосны заводад 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд тосны ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоов.
Нэхэмжлэгч Ч.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар МЧы Б-ын ***ын Цог нэгдэлд 1981 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг дуустал, 1986 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд ачаа ачигчаар, ***ын Цог нэгдлийн Сүү тосны заводад 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд тосны ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН