| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/05252/И |
| Дугаар | 102/ШШ2024/05654 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 102/ШШ2024/05654
| 2024 оны 12 сарын 02 өдөр | Дугаар 102/ШШ2024/05654 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, * дугаар хороолол, * байр, * тоотод оршин суух, * овогт Хүрэлбаатарын */рд:*/,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Дарь Эхийн * дүгээр хэсэг, * тоотод оршин суух, * овогт * * /рд:*/,
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааанд оролцогчид:
Нэхэмжлэгч: Х.*/цахимаар/,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дэлгэрзаяа хөтлөв.
/Нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч Л.*од холбогдуулан гаргасан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Миний бие 2015 оны 5 дугаар сард Лхагвасүрэнгийн *той танилцаж хоёр талдаа амьдарч эхэлсэн. Бид нарыг хамт байх хугацаанд 2016 оны 10 дугаар сарын 05-нд хүү * төрсөн. Л.* уг хугацаанд өөр эмэгтэйчүүдтэй уулзан харилцаж хүү бид хоёрыг үл хайрлаж, ирж уулзахаа больж харьцааны тааламжгүй байдлын улмаас бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. 2017.12.30-ны өдрөөс хойш тус тусдаа амьдрах болсон юм. Тэр үеэс хойш хүү маань миний асрамжид амьдарч, өсөж торниж байна. Одоо бид тус тусын амьдралтай болсон учир Л.*ын хүү *д хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч бичгээр хариу тайлбар ирүүлээгүй.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд дараах баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх2/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх2/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх5/, А.*гийн төрсний гэрчилгээний хуулбар, эрүүл мэндийн тодорхойлолт /хх4, 6/.
4. Хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн баримтгүй.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгчээс өөрийн шаардлагын үндэслэлээ ...Бид нарыг хамт байх хугацаанд 2016 оны 10 дугаар сарын 05-нд хүү * төрсөн. ... 2017.12.30-ны өдрөөс хойш тус тусдаа амьдрах болсон юм. Тэр үеэс хойш хүү маань миний асрамжид амьдарч, өсөж торниж байна гэсэн агуулгаар тайлбарласан.
3. Хариуцагч Л.* нь дээрх нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар түүний хариу тайлбар гаргах хугацаа 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байжээ. Гэвч хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн талаараа ямар нэг бичгийн тайлбарыг шүүхэд ирүүлээгүй байна.
4. Хэрэгт авагдсан баримтууд болон зохигчийн тайлбараар нэхэмжлэгч Х.*болон хариуцагч Л.* нар гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй, тэдний дундаас 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүү А.* төрсөн болох нь тогтоогдож байна.
Зохигчид хүү А.*г эцэг Л.*оор овоглосон байх бөгөөд хариуцагч Л.* нь хүүгийн төрсөн эцэг мөн эсэх талаар маргаагүй.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй, нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгүүдэд заасан.
Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй ба хариуцагчаас хүү А.*г эхийн асрамжид байгаа талаар маргаагүй, мөн үгүйсгэсэн тайлбар өгөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
Иймд хуульд заасан хугацаа, хэмжээгээр эцэг Л.*оос тэтгэлэг гаргуулан хүү А.*д олгох нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү * овогт *ын * /рд:*/-д 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг сар болгон эцэг Л.*оос гаргуулан олгосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.*оос 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Золзаяад олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарлаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН