Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2024/05656

 

 

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2024/05656

Улаанбаатар хот

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч *ХК-ийн нэхэмжилсэн 11,105,009.43 төгрөгийг хариуцагч Ц.* хүлээн зөвшөөрч, 1 жилийн хугацаанд төлж барагдуулахаар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 192,631 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.*ээс 96,315.5 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 96,315.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН