Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2024/05705

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2024/05705

Улаанбаатар хот

 

.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газар нь нэхэмжлэлийн шаардлага болох 554,981,801.96 төгрөгийн алданги төлбөр 181,986,551.23 төгрөгөөс татгалзаж, хариуцагч * ХХК нь 436,245,000.14 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 50,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр 40,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 100,000,000 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 100,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 146,245,000.14 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцож, хариуцагч тал эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд үндсэн төлбөрөө бүрэн барагдуулаагүй тохиолдолд алданги болох 181,986,551.23 төгрөгийг нэмж төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн, хариуцагч * ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,169,587.5 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

           

 

 

ШҮҮГЧ                                                Ч.БАЯРСҮРЭН