Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2024/05716

 

2024 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2024/05716

Улаанбаатар хот

 

** дугаар шүүгчийн захирамжаар "хариуцагчийн хаяг тодорхойгүй" үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тиймээс иргэн Д.*ийн оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж, хаягийг нь тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хүсэлт гаргагчаас нэхэмжлэл /хх 1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 2/, итгэмжлэл /хх 3/, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 4/, 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Цахим зээлийн эрх нээх гэрээ /хх 5-6/, Д.*ийн ХУР системийн лавлагаа /хх 7/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн * дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх 8/-ийг гаргаж өгсөн.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч * ББСБ ХХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.* эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

* ББСБ ХХК нь * холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 181/Ш32023/17852 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

* ББСБ ХХКиргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.* эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангах нь зүйтэй.

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.* эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоон баримтжуулан, хаягийн талаарх мэдээллийг хүсэлт гаргагч * ББСБ ХХКмэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Гөлгөд овогт * Жануза /рд:об91083013/-г эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Д.* эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч * ББСБ ХХКмэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, Рокмон бюлдинг * тоотод байрлах * ББСБ ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *утас: *

 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд Д.*ийн оршин сууж байсан хаяг: Сүхбаатар дүүрэг, * дугаар хороо, * дүгээр хороолол, *тоот

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН