| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/07656/И |
| Дугаар | 102/ШШ2024/05718 |
| Огноо | 2024-12-05 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 102/ШШ2024/05718
| 2024 оны 12 сарын 05 өдөр | Дугаар 102/ШШ2024/05718 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, * дугаар хороолол,* А байр, * тоотод оршин суух * */рд:*/
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Дэлгэрзаяаг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч М.*шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын иргэн* *миний бие 2022 оны 07 сарын 28-ны өдөр иргэн *ын Ханболдтой "Зээлийн гэрээ"-г байгуулж, гэрээний дагуу 2,650,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 10%-ийн хүүтэйгээр зээлсэн. Түүнчлэн, талуудын хооронд 2023 оны 01 сарын 10-ны өдөр Тооцоо нийлсэн акт болон Тооцоо нийлэх гэрээ хийж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар Зээлдэгч тал зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон бөгаад алданги нь 1 хоногийн 13,250 төгрөг болж байгаа юм. Гэтэл хариуцагч * нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээл болох 2,650,000 төгрөг, үндсэн хүү 530,000 төгрөг, алданги 1,590,000 төгрөг нийт 4,770,000 төгрөгийг төлөхгүй байсан учир удаа дараа шаардаж утсаар холбогдсон боловч зээлээ төлнө" гэж хэлдэг бөгөөд ганц ч төгрөгний төлөлт өнөөдрийг хүртэл хийгээгүй. Мөн анх гэрээ байгуулахдаа бичсэн хаягаар нь очсон боловч хаалга тайлдаггүй, эсхүл хаалганы цаанаас "тийм хүн байхгүй", Эхнэрийнх нь дугаараар залгахад "бид хоёр салсан тул тэр хүн надад хамаагүй" гэж хэлдэг учир Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн 2024 оны 03 сарын 06-ны өдрийн * дугаартай шүүгчийн Захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.9, 117.1-г тус тус удирдлага болгон хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд, хариуцагч *ын оршин суугаа хаяг тодорхойгүй нөхцөл байдлын улмаас шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас нэхэмжлэл /хх 1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3-4/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1* дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх 5/-ийг гаргаж өгсөн.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч М.*нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *ыг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
М.*нь *од холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн * дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
*өд иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *ыг эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангах нь зүйтэй.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *ыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоон баримтжуулан, хаягийн талаарх мэдээллийг хүсэлт гаргагч *өд мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст даалгав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *ын */рд:*/ эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан *ыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч *өд мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
Хүсэлт гаргагч *, утас:*,*, *
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд *ын оршин сууж байсан хаяг: Хан-Уул дүүрэг, * дүгээр хороо, * мянгат, *байр, *тоот
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН