| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/07697/И |
| Дугаар | 102/ШШ2024/05719 |
| Огноо | 2024-12-05 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 102/ШШ2024/05719
| 2024 оны 12 сарын 05 өдөр | Дугаар 102/ШШ2024/05719 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, * дүгээр хороо, *байр, * тоотод оршин суух *овогт *гийн * /рд:*/
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * ХХК /итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Дэлгэрзаяаг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Г.* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Г.* нь өөрийн найзууд болох *, * нарын хамт *" ХХК өмнө нь "Төгс орд капитал" ХХК гэсэн оноосон нэртэй байхдаа Баянзүрх дүүргийг 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт "Ток таун орон сууцны хорооллыг барьж байгаа, манай барилгад хямд үнээр буюу 1 м.кв-ыг нь 1,000,000 төгрөгөөр орон сууц захиалах боломжтой гэдэг санал тавьсны дагуу нэхэмжлэгч дээрх 2 найзын хамт найз * нь 2022 оны 11 сарын 22-ны өдөр * тоот Орон сууц захиалгын гэрээ, нэхэмжлэгч Г.*, найз * нар нь 2023 оны 04 сарын 24-ний өдөр В-1404, * тоот "Орон сууц захиалгын гэрээ-нүүдийг тус тус байгуулсан. Дээрх гэрээнүүдийн дагуу * нь * тоот гэрээ байгуулсан өдрөө буюу 2022.11.22-ний өдөр орон сууцны үнийн дүн болох 54,940,000 төгрөгийг хариуцагчийн эзэмшлийн Хаан банкны * тоот данс руу, * нь өөрийн эзэмшлийн Хаан банкны * тоот данснаас * тоот гэрээний 54,940,000 төгрөгөн дээр нэхэмжлэгч Г.*ын төлөх 54,940,000 төгрөгнөөс 17,940,000 төгрөгийн хамт нийт 72,880,000 төгрөгийг 2023.04.25-ны өдөр хариуцагчийн эзэмшлийн Хаан банкны * тоот данс руу, нэхэмжлэгч Г.* нь *ын дансаар шилжүүлсэн 17,940,000 төгрөгний үлдэгдэл төлбөр болох 37,000,000 төгрөгийг 2023.04.25-ны өдөр хариуцагчийн эзэмшлийн Хаан банкны * тоот данс руу тус тус шилжүүлж, дээрх орон сууцнуудын төлбөрийг 100 хувь төлцгөөж гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлцгээсэн бөгөөд дээрх төлбөрүүд нь нийлээд 164,820,000 төгрөг (54.940.000х3) болж байгаа болно. Гэвч "*" ХХК нь дээрх 2022.11.02-ны өдрийн *, 2023.04.24-ний өдрийн В-1404, * тоот "Орон сууц захиалгын гэрээ"-нүүдэд заасан хугацаанд буюу 2024 оны 1, 3 дугаар улирлуудад барилгаа барьж дуусгаж, ашиглалтад хүлээлгэж өгөхгүй, өнөөдрийн байдлаар тухайн барилгуудын барилгын суурийн нүх ухагдсанаас өөрөөр ямар ч ажил хийгдээгүй, 1 ширхэг тоосго ч өрөгдөөгүй байна. Нэхэмжлэгч болон түүний найзуудын зүгээс *" ХХК-тай уулзахад барилга гэрээнд заагдсан хугацаанд ашиглалтад орох ямар ч боломжгүй, шинэ хөрөнгө оруулагч хайж байна, хөрөнгө оруулалт авахаар та хэд мөнгөө буцааж авч болно гэж амаар хэлсэн боловч нэхэмжлэгч нарын төлсөн орон сууцнуудын төлбөрийг буцааж өгөөгүй болно. Иймээс нэхэмжлэгч Г.* болон *, * нарын хамт "*" ХХК-ийн улсын бүртгэлд бүртгэлтэй хаяг болох Баянзүрх дүүрэг, *-р хороо, * хотхон, Ток центр үйлчилгээний төв, * тоот хаяг гэсэн хаягаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, иргэний хэрэг үүссэн боловч тухайн хаягт дээр үйл ажиллагаа явуулахаа больсон байсан тул хариуцагчийн хаяг тодорхойгүй гэдэг үндэслэлээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 28-ны өдрийн №101/* тоот шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээд байна. Иймд "*" ХХК /РД: */ түүний итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжуулж, хаягийг тогтоолгож өгнө үү.
"*" ХХК-ийн мэдээлэл: хувьцаа эзэмшигч * *, *ийн *, гүйцэтгэх захирал * * хаяг Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, *-р хороо, * хотхон, Ток центр үйлчилгээний төв, * тоот. Утас: *, *, *, *, *,*, * гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас нэхэмжлэл /хх 1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/, итгэмжлэл /хх 4-5/, 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Орон сууцны захиалгын гэрээ /хх 6-11/, Төгс орд капитал ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 12/, Хүсэлт гаргагчийн дансны гүйлгээний хуулбар /хх 13/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 101/* дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх 14-16/-ийг гаргаж өгсөн.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Г.* нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * ХХК /итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд/-ийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Г.* нь * ХХК-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 101/* дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Г.*од иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * ХХК /итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд/-ийг эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангах нь зүйтэй.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * ХХК /итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд/-ийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоон баримтжуулан, хаягийн талаарх мэдээллийг хүсэлт гаргагч Г.*од мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * ХХК /итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан * ХХК /итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд/-ийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч Г.*од мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
Хүсэлт гаргагч Г.*ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *, утас: 9906-1173
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд * ХХК-ийн байрлаж байсан хаяг: Баянзүрх дүүрэг, * дугаар хороо, * хотхон, Ток центр үйлчилгээний төв, * тоот
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН