Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 155/ШШ2016/00277

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн ***************

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 201оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 155/2016/00109/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **************** нар оролцлоо.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ****** шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие ********** нь Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн ундрал нэгдэлд 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдөр элсэн орсон юм. Түүнээс хойш саальчин, төлчнөөр тус нэгдэлд 1984 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажилласан. Гэтэл одоо өндөр настны тэтгэвэрт орох гэтэл тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацаанд хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдээгүй учраас миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм. Иймд  миний бие Галт сумын Идэрийн ундрал нэгдэлд 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчин, төлчнөөр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Галт суманд 1976 онд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, Нөхөрлөл зам хоршоонд жолооч ажилтай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 2-4 тоотод оршин суух, РД76031714 дугаар регистртэй, Байчууд овогт Довдонсамбуугийн Хасбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *********** нь миний хадам эгч бөгөөд бага наснаасаа эхлэн эцэг, эхийнхээ хамт Галт сумын Идэрийн ундрал нэгдэлд мал малласан. Тухайн үед хамт мал маллаж байхдаа авч байсан цалин хөлсийг эцэг, эхийнх нь нэр дээр бичиж гаргадаг байсан гэсэн. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл холбогдох баримт материал дутуу байгаа тул шүүхээр сэргээн тогтоолгох шаардлагатай болсон юм. Иймд хүсэлт гаргагч ***********ын Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн Ундрал нэгдэлд 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 05 дугаар сарыг дуустал хугацаанд хоньчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

*********** нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч *********** Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн ундрал нэгдэлд 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 05 дугаар сарыг дуустал хугацаанд хоньчин, саальчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн ***********ын 1982 оны 07 дугаар сараас 1984 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, гэрч Л********** нь 1978 онд 4 дүгээр анги төгсөөд хөдөө мал дээр гарсан юм. Ээж, аавын хамт мал маллаж байгаад, насанд хүрээд хүнтэй сууж энэ хугацаанд тасралтгүй мал маллаж байсан. Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн ундрал нэгдэлд 1982 онд хөдөлмөрийн насанд хүрээд саальчин, төлчнөөр ажиллаж байсан. Ингээд нэгдэл тартал ажилласан...би тус нэгдэлд 1980 оны 10 сараас хойш 1992 онд нэгдэл тарталсаальчин, төлчнөөр ажиллаж байсан... гэх мэдүүлэг, гэрч ************* ...Ц********* нь Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн ундрал нэгдлийн 1 дүгээр бригадад төлчин, саальчнаар 1982 онд хөдөлмөрийн насанд хүрсэн цагаас эхлэн нэгдэл тартал ажиллаж байсан. Дан төллөх мал маллаж саальчин хийж байсан...1984 оноос хойш ч ажиллаж байсан. Нэгдэл тартал...тасралтгүй ажиллаж байсанби Идэрийн ундрал нэгдэлд 1971 оноос хойш нэгдэл тартал тасралтгүй саальчин, төлчнөөр ажиллаж байсан гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

***********ын ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн ******** өдрийн Тус аймгийн Галт сумын Идэрийн ундрал нэгдлийн даргын тушаалд малчдыг томилж чөлөөлсөн тушаал байхгүй тул ***********д холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 10/31 тоот тодорхойлолт, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр нотлогдож байх тул хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын

орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ************** Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн ундрал нэгдэлд 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 05 дугаар сарыг дуустал хугацаанд хоньчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА