Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 155/ШШ2016/00278

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн *********

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 201оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 155/2016/00178/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********** нар оролцлоо.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч *********** шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Худалдаа бэлтгэлийн ангид Үүр хэсгийн агентаар 1989 оны 6 дугаар сарын 01-ний өдөр орж, 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох болсон тул тухайн Худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байсан хугацаанд бичилт дутуу хагас бичигдсэн, гарсан тушаал байхгүй тул ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм. Иймд *********** миний бие Цагаан-Үүр сумын Худалдаа бэлтгэлийн ангийн Үүр хэсгийн агентаар 1989 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Цагаан-үүр суманд 1965 онд төрсөн, 51 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын 3 дугаар багт оршин суух, ********** дугаар регистэртэй, ************хжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *********** нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Худалдаа бэлтгэлийн ангид цэвэрлэгчээр ажиллаж байгаад дараа нь агент болсон. Тухайн үед манайх ***********тэй айл саахалт байсан учир бараа материал авдаг байсан. *********** нь одоо Ханх суманд амьдардаг юм. Ажиллаж байсан үеийн цалингийн 70 дугаар дансны хуулбар байхгүй, шатаад алга болсон. Иймд ***********ийг Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1989 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд агентаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

*********** нь нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч *********** Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1989 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд агентаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, 1984 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Худалдаа бэлтгэлийн ангиас ***********д олгосон 1989 оны 06 сарын 01-ний өдөр Цагаан-Үүр сумын Худалдаа бэлтгэлийн ангид Үүрийн хэсгийн агентаар өөрийн хүсэлтээр чөлөөлж, худалдагчаар ажиллуулав гэх бичилттэй ********** дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Цагаан-Үүр сумын Худалдаа бэлтгэлийн ангийн захиргаанаас 1989 оны 02 дугаар сарын 23, 1989 оны 10 дугаар сарын 19, 1990 оны 2 дугаар сарын 03-ны өдрүүдэд олгосон баярын бичгүүд, Цагаан-Үүр сумын Ардын хурлын гүйцэтгэх захиргаанаас 1992 оны 2 дугаар сарын 04-ний өдөр олгосон Хүндэт ***********д Сүүлийн жилүүдэд хариуцсан ажилдаа идэвх зүтгэл үр бүтээлтэй ажиллаж хөдөлмөрийн өндөр амжилт гаргасныг тэмдэглэн сумын 1991 оны аварга агент цол олгож, аваргын үнэмлэх 600 төгрөгөөр шагнав гэх бичилттэй аваргын үнэмлэх, гэрч М.Нарантуяагийн ...*********** нь Цагаан-Үүр сумын 8 жилийн сургуулийн 8 дугаар ангийг 1981 онд төгсөж, тус сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1984 оны 9 дүгээр сараас цэвэрлэгчээр ажилласан. Цэвэрлэгчээр ажиллаж байгаад худалдагчийн дамжаа төгсөж худалдагчаар 1988 оны шинэ жилийн өмнөөс ажиллаж байсан юм. Тэгээд тус сумын 2 дугаар бригадын хүнтэй 1989 онд гэр бүл болж, 1989 оны 6 дугаар сараас Худалдаа бэлтгэлийн ангийн Үүр хэсгийн агентаар 1990 он хүртэл ажилласан...Агент нь худалдагч гэсэн үг юм. Сумын төвөөс бараа авч хөдөө багийн иргэдэд зардаг байсан. Хүнс бараа холилдсон бараа зардаг. 2 дугаар багт байшинтай, тэндээ төвөөс бараагаа авч зардаг байсан... ажлаа сайн хийдэг, их л шагнал урамшуулал авч байсан... гэх мэдүүлэг, гэрч Б.Баасандалайгийн ...*********** Цагаан-Үүр сумын 2 дугаар багт 1989 оны 6 дугаар сараас 1990 оны 01 сар хүртэл хугацаанд агентаар ажиллаж байсан...өмнө нь Худалдаа бэлтгэлийн ангид худалдагч хийдэг байсан. Тэгээд гэр бүлтэй болж 2 дугаар багт агентаар ажилласан...Худалдаа бэлтгэлийн анги нь хоршоолол болоход мөн ажиллаж байсан...аварга агент болж байсан. Оныг нь сайн санахгүй байнаби Цагаан-Үүр сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1985 оноос 1991 он хүртэл нярав хийж байсан гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

***********ийн ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Тус аймгийн Цагаан-Үүр сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын тушаал манай архивт байхгүй тул ***********д холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 10/463 тоот тодорхойлолт***********ийн ажиллаж байсан үеийн баримт материал шатаж үрэгдсэн болох нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Засаг даргын тамгын газрын 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Манай сумын захиргаа, нэгдлийн контор 1976, 1983, 1997 онуудад шатаж архив болон холбогдох албан тушаалтан хүмүүст хадгалагдаж байсан тус сумын харъяат иргэн Морхооны Одгэрэлийн бичиг баримтууд шатсан тул цалингийн тодорхойлолтыг гаргаж өгөх боломжгүй гэх бичилттэй ********** дугаартай тодорхойлолт, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Засаг даргын тамгын газрын контор нь 1997 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр шатаж төрийн өмчид ********** төгрөгний хохиролтой гал түймрийн хэргийг шалган эрүүгийн хэрэг үүсгэж прокурорт шилжүүлсэн нь үнэн болно гэх бичилттэй тодорхойлолт, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр нотлогдож байх тул хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын

орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *************** Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1989 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд агентаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА