Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 155/ШШ2016/00280

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн ************** -ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн *************** холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ***********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *********** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартааМиний бие 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн Тээвэр автозамын газарт тээвэр зохицуулагчаар 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б-75 дугаартай тушаалаар ажилд томилогдсон. Гэтэл Тээвэр автозамын газар нь татан буугдан *********** Хөвсгөл салбарт нэгдэн ажилчдыг бүгдийг шилжүүлсэн юм. Ингэхдээ *********** төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Б/119 дугаартай тушаалаар ажилд томилсон билээ. Ингээд тээвэр зохицуулагчийн ажлаа хийж байтал Хөвсгөл аймгийн Автотээврийн төвийн даргын 2015 оны 11 сарын 17-ны өдрийн 14 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтуудыг тус тус үндэслэсэн байгаа нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь би Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаагүй, мөн хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргаагүй байхад намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаад би маш их гомдолтой байна. Хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчил гэдгийг тусгасан байгаа боловч би тийм зөрчлийг гаргаж байгаагүй болно. Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарласан Улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 33 дугаартай тогтоолд ...40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тусдаа тогтоогдсон байх шаардлагатай... гэсэн байхад намайг зөрчил гаргаагүй байхад ямар зөрчил гаргасан нь тогтоогдоогүй байхад ажлаас халж байгаа нь буруу байна. Иймд Хөвсгөл аймгийн Автотээврийн төвийн даргын 2015 оны 11 сарын 17-ны өдрийн 14 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй байх тул намайг Хөвсгөл аймгийн Автотээврийн төвийн тээвэр зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. ... Хурлын тэмдэглэлд үндэслэж байгаа гэж байгаа боловч би сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй байж сахилгын шийтгэл хүлээлгэсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Сахилгын зөрчил давтан гаргасан гэж тайлбарлаж байгаад тайлбар хэлэхэд өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хийдэг байсан. Хариуцагч миний өгсөн баримт материалыг шалгаж авдаггүй байсан. Гарын үсгийг орой бүр зуруулдаг байсан. Би хурлын тэмдэглэлүүдийг үндэслэж ажлаас халсан гэж байгаа боловч өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хийдэг байсан учраас хүлээн зөвшөөрөхгүй байна. Хурлын тэмдэглэлүүд нь нотлох баримтын шаардлага хангахгүй баримт байгаа учраас нотлох баримтаас хасуулах хүсэлтэй байна. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчтой байгуулъя гэж олон удаа хэлж байсан боловч байгуулахгүй байж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр л байгуулсан. Цалингийн 20 хувиар сахилгын шийтгэл ногдуулсан гэснийг хүлээн зөвшөөрөхгүй, миний хувьд алдаа дутагдал гаргаж байгаагүй. ... 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн огноотой хөдөлмөрийн гэрээг 2015 оны 11 дүгээр сарын 05-нд байгуулсан нь үнэн. Үүнийг гэрчлэх хүмүүс бий. Би дарга удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж байсан. Миний хувьд сахилгын ноцтой зөрчил гаргаж байгаагүй. ... гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Авто тээврийн төвийн дарга ********* шүүхэд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгч гэх *********** нь анх Тээвэр авто зам татан буугдаж *********** **** Хөвсгөл салбарт нэгдэн ажилчдыг шилжүүлэх үед ************* дугаартай Авто тээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын тушаалаар томилогдон ажиллаж байсан болно. Үүнээс хойш албан ажлаа гүйцэтгэж байх хугацаандаа *********** нь өгсөн үүрэг даалгавар биелүүлэхгүй байх, удаа дараа сануулга авч байсан. Мөн тээврийн хэлтсийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтонд зааснаар нэхэмжлэгч болох *********** нь Тээвэр зохицуулагчид тавигдах ерөнхий шаардлагын дагуу дээд боловсролтой, бакалавраас доошгүй зэрэгтэй, мэргэжил нь тээврийн менежмент болон инженер техникийн мэргэжил байхгүй болно. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалтанд ажил олгогч санаачилсан, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтанд ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж байдаг. Манай *************-ын Аймгуудын Автотээврийн төвийн нийтлэг дүрэм-ийн 4 дүгээр зүйлийн 4.4, АТҮТ-ийн ТӨҮГ-ын газрын захирлын 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/175 тоот тушаалаар батлагдсан хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар бүлгийн 3.5 дахь заалтыг тус тус үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Авто тээврийн үндэсний төвийн Хөдөлмөрийн дотоод журмын 3.17.1 дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3, 4.8.1 дэх заалтуудыг доор тодорхой дурдвал

4.3 Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, хангалтгүй дүгнэгдсэн.

4.8 Сахилгын ноцтой зөрчил гаргасан, хөдөлмөрийн гэрээ, байгууллагын хөдөлмөрийн дотоод журманд тухайлан заасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлах ба дараах зөрчлүүдийг ноцтой зөрчил -д тооцно. Үүнд:

4.8.1 Байгууллагын дотоод журмын заалт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, сахилгын зөрчил давтан гаргасан, хууль тогтоомж, дүрэм, журамд харш үйл ажиллагаа явуулсан зэрэг хуулийн заалтуудыг зөрчсөн зөрчил илэрсэн.

Манай байгууллага нь Тээвэр зохицуулагчид тавигдах ерөнхий шаардлагын дагуу дээд боловсролтой, бакалавраас доошгүй зэрэгтэй, мэргэжил нь тээврийн менежмент болон инженер техникийн мэргэжилтэй өгсөн үүрэг даалгавар хүлээх чадвартай хоёр залуу хүн авсан. Иймээс нэхэмжлэгч ***********ын нэхэмжлэлийн шаардлагыг манай байгууллага хариуцах хууль зүйн ямар ч үндэслэлгүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: **** хувьд хөдөлмөрийн гэрээний 4.8.1-ийг үндэслэн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, сахилгын зөрчил давтан гаргадаг гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Байгууллагын дотоод хуралд байнга сануулах, үүрэгт ажлыг хийх талаар шаардуулж байсан боловч хийдэггүй байсан учраас түүнд үндэслэн хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан. Үүрэгт ажлаа хангалтгүй хийдэг. Хурал болгонд байнга сануулах арга хэмжээ авдаг байсан. Хууль бус тээвэртэй тэмцэхгүй байна, мэдээ тайлан гаргахгүй, гарын үсэг зуруулахгүй байна гэх зэргээр байнга шүүмжлүүлдэг. 2015 оны 5-р сарын 21, 6-р сарын 22, 7-р сарын 22, 9-р сарын 07, 9-р сарын 11-ний өдрүүдийн хурлын тэмдэглэлийг үндэслэн сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзэж түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан.... Хурал дээр үүрэг даалгавар өгөхөд хариуцлагаа өөрөө хүлээгээд гардаг байсан. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалттай биелүүлдэг байсан гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хөдөлмөрийн гэрээг 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан боловч гарын үсгээ зурдаггүй байсан. Дарга, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд хийдэггүй байсан тухай хурлын тэмдэглэлд бичигдсэн байгаа. Хурлын тэмдэглэлийг эх хувиар нь хэрэгт гаргаж өгсөн. ...гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ********** нь хариуцагч **************холбогдох ***********тээвэр зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч *********** нь Хөвсгөл аймгийн Авто тээврийн төвтэй 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр байнгын орон тоон дээр хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан Хөвсгөл аймгийн Автотээврийн төвийн тээвэр зохицуулагчаар ажиллаж байхад Хөвсгөл аймгийн Автотээврийн төвийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 14 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал гарч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, ***********ийн Хөдөлмөрийн дотоод журмын 3.17.1 дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2, 4.3, 4.8.1, нийт ажилчдын хуралдааны 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр, 6 дугаар сарын 22-ны өдөр, 7 дугаар сарын 22-ны өдөр, 9 дүгээр сарын 7-ны өдөр, 9 дүгээр сарын 11-ний өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болох нь зохигчийн тайлбар хавтаст хэрэгт авагдсан Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол гэж заасан байх ба ажил олгогч нь ажилтныг ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа ... нийт ажилчдын хуралдааны 2015 оны 5 дугаар сарын 21, 6 дугаар сарын 22, 7 дугаар сарын 22, 9 дүгээр сарын 7, 9 дүгээр сарын 11-ний өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн ажилтан ***********той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж тайлбарлаж байх ба Хөвсгөл аймгийн Автотээврийн төвийн 2015 оны 9 сарын 11-ний өдрийн 11 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар тус төвийн тээвэр зохицуулагч ажилтай ***********од сануулах сахилгын шийтгэлийг ногдуулсан /хх-ийн 51 дүгээр хуудас/, атлаа ажилтан ***********той байгуулсан хөдөлмөрийн гэрээг мөн дээрх үндэслэлээр цуцалсан нь буруу байна.

Өөрөөр хэлбэл ажилтан ***********од 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 11 дугаартай тушаалаар сахилгын сануулах шийтгэл ногдуулснаас хойш өөр ямар зөрчил гаргасан болох нь тодорхойгүй, хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болохоо хуульд заасан журмын дагуу танилцсан боловч ач холбогдол бүхий нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа талаараа нотолж чадахгүй байна.

Иймд ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т заасан сахилгын нэг зөрчилд сахилгын зөрчлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй гэх хуулийн заалтыг зөрчсөн, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэг нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байх, зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай тул ажилтан ***********той байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр цуцалсан нь буруу байна гэж дүгнэлээ.

Иймд Хөвсгөл аймгийн Автотээврийн төвийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 14 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулиар хамгаалагдсан ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул ***********ын урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг, харин хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлдөг буюу 70.200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар ***********ыг Хөвсгөл аймгийн Автотээврийн төвийн тээвэр зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн Автотээврийн төвөөс 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыгИргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.БЯМБАСҮРЭН