Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 155/ШШ2016/00282

 

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би Хөвсгөл аймгийн ******************* төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 201оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *********** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ************* 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ зээлдүүлсэн юм. Гэтэл мөнгө зээлснээс хойш 1 жилийн хугацаа өнгөрч **** мөнгөө авъя гэхэд өгөх боломжгүй байна гэх болсон. Иймд миний зээлдүүлсэн 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн хамт нийт 1.500.000 төгрөгийг ************* гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч *********** шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ********** холбогдох 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгний хэргийг хоорондоо эвлэрэн шийдсэн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Миний хүсэлтийг хүлээн авч шийдэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *********** нь хариуцагч *********** холбогдох 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч *********** нь 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг хариуцагч *********** нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ татгалзсан тухай тайлбарыг шүүхэд ирүүлсэн байх ба энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч *********** нь 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 38.950 төгрөгийн тал хувь болох 19.475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 19.475 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч ********** 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгч ***********ын татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 38.950 /гучин найм есөн зуун тавь/ төгрөгийн тал хувь 19.475 /арван есөн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч ***********д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН