Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 155/ШШ2016/00284

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ************ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ************* холбогдох

Зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, торгуулийн хүү, бүгд 9.424.982.62 /есөн сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга есөн зуун наян хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч155/2016/00180/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******** Хөвсгөл салбарын захирал ************ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Содномцог овогтой Түмэнчулуун нь 2 дугаар сургуульд ажиллаж байхдаа 2014 оны 01 сарын 14-ний өдөр ХААН банкны Хөвсгөл салбараас 11.029.211 /арван нэгэн сая хорин есөн мянга хоёр зуун арван нэг/ төгрөгийн цалингийн зээлийг сарын 1.5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай аваад 2015 оны 2 сараас хойш төлбөр хийлгүй хугацаа хэтрээд 320 хоног хонож байна. Зээлийн үлдэгдэл 7.959.452,15 төгрөг, хүү 1.377.175,55 төгрөг, торгуулийн хүү 88.354,92 төгрөг, бүгд 9.424.982,62 /есөн сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга есөн зуун наян хоёр төгрөг жаран хоёр мөнгө/ өрийн үлдэгдэлтэй байна. Зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр нөхөр РК66083011 регистртэй, Гөрөөчин ургийн овогт Гончиг овогтой Хүчитбаатар гарын үсэг зурсан болно. Иймээс гэрээний холбогдох заалтуудын дагуу 9.424.982,62 төгрөгийг зээлдэгч ***********аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч *********** шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие *********** нь

ХААН банкны Хөвсгөл салбараас 11.029.211 төгрөгийн цалингийн зээлийг сарын 1.5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан. 2015 оны 2 дугаар сараас хойш зээлийн төлбөр хийгээгүй. Одоо үлдэгдэл зээл 7.959.452 төгрөг, хүү 1.377.175 төгрөг, торгуулийн хүү 88.354 төгрөг, бүгд 9.424.982 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХААН банкны Хөвсгөл салбар нь хариуцагч ***********д холбогдуулан зээлийн үлдэгдэл 7.959.452,15 төгрөг, зээлийн хүү 1.377.175,55 төгрөг, торгуулийн хүү 88.354,92 төгрөг, бүгд 9.424.982,62 /есөн сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга есөн зуун наян хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 165.750 төгрөгийн тал хувь болох 82.875 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч ***********аас 82.875 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ХААН банкны Хөвсгөл салбарын зээлийн үлдэгдэл 7.959.452,15 төгрөг, зээлийн хүү 1.377.175,55 төгрөг, торгуулийн хүү 88.354,92 төгрөг, бүгд 9.424.982,62 /есөн сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга есөн зуун наян хоёр/ төгрөг нэхэмжилснийг хариуцагч *********** хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээрзүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны 4901000149 тоот дансанд 201оны 12 дугаар сарын 22-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165.750 төгрөгөөс 82.875 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч ***********аас 82.875 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянаншийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА