Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 155/ШШ2024/00285

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн *************нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ********** холбогдох

Зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, торгуулийн хүү, бүгд 2.121.155 /хоёр сая нэг зуун хорин нэгэн мянга нэг зуун тавин тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч155/2016/00180/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХААН банкны Хөвсгөл салбарын захирал *********** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ********нь 13 дугаар хорооны Мөнх-Оргил дэлгүүрийн эзэн 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр ХААН банкны Хөвсгөл салбараас 2.319.700 /хоёр сая гурван зуун арван есөн сая долоон зуу/ төгрөгийн лизингийн зээлийг сарын 1.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай аваад 2015 оны 2 сараас хойш төлбөр хийлгүй хугацаа хэтрээд 306 хонож байна. Зээлийн үлдэгдэл 1.736.295,18 төгрөг, хүү 357.791,28 төгрөг, торгуулийн хүү 27.069,38 төгрөг, бүгд 2.121.155,22 /хоёр сая нэг зуун хорин нэгэн мянга нэг зуун тавин таван төгрөг хорин хоёр мөнгө/ өрийн үлдэгдэлтэй байна. Зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр дүү РЭ90101961 регистртэй, Авга хариад ургийн овогт Намхай овогтой Батчимэг гарын үсэг зурсан болно. Иймээс зээлийн гэрээний холбогдох заалтуудын дагуу 2.121.155,22 төгрөгийг зээлдэгч ***********гээс гаргуулж банкийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч *********** шүүхэд гаргасан тайлбартаа: *********** миний бие ХААН банкны Хөвсгөл салбараас лизингийн зээл 2.319.700 төгрөгийг 1.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан нь үнэн. Сард 117.000 төгрөг төлж байгаад 2015 оны 2 сараас хойш төлөлт хийгээгүй. Одоо банкнаас нэхэмжилж байгаа үндсэн зээлд 1.736.295 төгрөг, хүү 357.791 төгрөг, торгуулийн хүү 27.069 төгрөг, нийт 2.121.155 төгрөгийг ХААН банкинд төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХААН банкны Хөвсгөл салбар нь хариуцагч ***********д холбогдуулан зээлийн үлдэгдэл 1.736.295,18 төгрөг, зээлийн хүү 357.791,28 төгрөг, торгуулийн хүү 27.069,38 төгрөг, бүгд 2.121.155,22 /хоёр сая нэг зуун хорин нэгэн мянга нэг зуун тавин тавтөгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48.880 төгрөгийн тал хувь болох 24.440 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч ***********гээс 24.440 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ХААН банкны Хөвсгөл салбарын зээлийн үлдэгдэл 1.736.295,18 төгрөг, зээлийн хүү 357.791,28 төгрөг, торгуулийн хүү 27.069,38 төгрөг, бүгд 2.121.155,22 /хоёр сая нэг зуун хорин нэгэн мянга нэг зуун тавин тав/ төгрөг нэхэмжилснийг хариуцагч *********** хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээрзүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны 4901000149 тоот дансанд 201оны 12 дугаар сарын 22-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48.880 төгрөгөөс 24.440 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч ***********гээс 24.440 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянаншийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА