Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 155/ШШ2024/01161

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 155/ШШ2024/01161

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: ***т газар оршин суух, Д Ш-ын П  (оо00000000)-гийн

Мал маллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 155/2024/01127/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.П, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Золжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.П шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ш-ын П нь ***анд 1974 онд төрсөн бөгөөд 1990 онд тус сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөөд аав, ээжийн хамт 1996 оны 02 дугаар сар хүртэл мал маллаж байгаад 1996 оны 02 дугаар сарын 21-ний өдөр нөхөр В.П-той гэр бүл болсон. Бид хоёр, хоёулаа малчин айлын хүүхдүүд. 1996 оны 7 дугаар сарын 10-ны өдөр охин П.Д төрсөн. Улсаас 10 жил 5 сар авсан. Сайн дурын даатгал 2 сар төлөн, 2 жил 2 сар малчин даатгуулагчаар нөхөн тооцуулсан. Гэтэл одоо малчнаар тэтгэвэр тогтоолгох гэтэл 1996 оны малын А данс үрэгдэж, алга болсны улмаас тэтгэвэр тогтоолгох боломжгүй байна.

Иймд Ш.П миний ***анд 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Ш.П нь ***анд 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд мал маллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Ш.П нь мал маллаж байсан байдлаа тогтоолгосноор малчин даатгуулагч нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байгаа гэж тайлбарласан

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:

Нэхэмжлэгч Ш.П нь ***анд 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд мал маллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт,

Хөвсгөл аймгийн Архивын тасгаас 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1830 дугаартай ***ын 1 дүгээр багийн малчин өрхийн тэргүүлэгч Г овогтой Ш-ын 1993-1995, В овогтой П- (Ш- овогтой П)-ийн 1998-2000 онд тоолуулсан малын малчин даатгуулагчид олгох архивын лавлагаа, малын А дансны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 4-8 дугаар хуудас),

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Хамтын амьдралтай байсан байдал тогтоолгох тухай 155/ШШ2024/00503 дугаар Тогтоох нь 1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Д Ш-ын П (гг00000000)-г нас барагч О Вийн П- (лл00000000)-той 1996 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс 2000 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан байдлыг тогтоож, 1996 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1996 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртлэх хугацаанд хамтын амьдралтай байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай... гэж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (хавтаст хэргийн 29-31 дүгээр хуудас),

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн мэдээллийн санд О Вийн П-, Д Ш-ын П нарын 2000 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр бүртгэгдсэн гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 32 дугаар хуудас),

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн мэдээллийн санд 1996 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төрсөн О П-ийн Дийн 1996 оны 7 дугаар сарын 24-ний өдөр бүртгэгдсэн төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 33 дугаар хуудас),

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн мэдээллийн санд 2010 оны 4 дүгээр сарын 22-ний өдөр төрсөн О П-ийн М-ийн 2010 оны 5 дугаар сарын 10-ны өдөр бүртгэгсэн төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 34 дүгээр хуудас),

Гэрч Ч.Г-ын: ... 1996 оноос 2000 оныг хүртэл ***ын Шувуут 1 дүгээр багийн даргаар ажиллаж байсан. ... намайг багийн даргаар ажиллаж байх үед ***ын 1 дүгээр багт мал маллаж байсан. гэх мэдүүлнүүд (хавтаст хэргийн 36 дугаар хуудас),

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн П- овогтой Дийн ХААТР-11 (A) маягтын 8. Эхийн овог, нэр гэх хэсэгт Ш П нийгмийн бүлэг гэх хэсэгт малчин, эрхэлдэг ажил гэх хэсэгт малчин, байнга оршин суух хаяг: *** гэх бичилт бүхий баримт (хавтаст хэргийн 43 дугаар хуудас) зэрэг болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх туай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ: 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох гэж,

Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал гэж тус тус хуульчилсан байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 насанд хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор заажээ.

Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байдлаа тогтоолгосноор түүнд малчин даатгуулагч нөхцөлөөс өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн үр дагаврыг бий болгох ач холбогдол бүхий үйл явдал байх тул нэхэмжлэгч Г.Э нь шаардах эрхтэй байна.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д "малчин" гэж мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг гэж тодорхойлсон бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд малчин нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох эрх зүйн үндэслэлд төрийн мал, хувийн мал малласан гэсэн байдлаар хууль тогтоогчоос зааглан ялгаж хуульчлаагүй тул шүүх мал маллаж байсан байдлыг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

Иймд хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд болох нэхэмжлэгчийн эцэг Г овогтой Ш-ын 1993-1995 онд мал тоолуулсан талаарх бичилт бүхий малын А данс, түүний нөхөр В овогтой П-ийн 1998-2000 онд тоолуулсан малын А.данс, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Хамтын амьдралтай байсан байдал тогтоолгох тухай 155/ШШ2024/00503 дугаар Тогтоох нь 1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Д Ш-ын П (лл00000000)-г нас барагч О Вийн П- (лл00000000)-той 1996 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс 2000 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан байдлыг тогтоож, 1996 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1996 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртлэх хугацаанд хамтын амьдралтай байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай... гэж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, 1996 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төрсөн П- овогтой Дийн ...8. Эхийн овог, нэр гэх хэсэгт Ш П нийгмийн бүлэг гэх хэсэгт малчин, эрхэлдэг ажил гэх хэсэгт малчин, байнга оршин суух хаяг: *** гэж бичигдсэн ХААТР-11 (A) маягт зэрэг нь цаг хугацааны хувьд нэхэмжлэгчийн мал маллаж байсан хугацаанд хамаарч байх тул дээрх баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нэхэмжлэгчийн 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ***анд мал маллаж байсан болох нь нотлогдож байна гэж үзлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтыг шүүх эргэлзээгүй, үнэн зөв байх, дээрх үйл явдлыг тогтооход ач холбогдолтой, цаг хугацааны хувьд тохирч байгаа зэргийг нь үндэслэн үнэлж шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгох тухай шаардлага гаргаж энэхүү шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Д Ш-ын П  (лл0000000)-гийн ***анд 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд мал маллаж байсан байдлаа байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ш.Пгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 (Д мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Н.БЯМБАСҮРЭН