| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/01177/И |
| Дугаар | 155/ШШ2024/01163 |
| Огноо | 2024-11-29 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 155/ШШ2024/01163
| 2024 оны 11 сарын 29 өдөр | Дугаар 155/ШШ2024/01163 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ***од оршин суух, Ц Дгийн Э,
Хүсэлтийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай 155/2024/01177/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Т,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Золжаргал нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Э нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан.
Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Д.Э нь Д.Мтэй 2019 онд танилцаж, үерхэж байгаад 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлж охин Д.А-г 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрүүлсэн. Хамтын амьдралын явцад Д.М нь намайг зодож, гар хүрэх болсон тул түүнтэй цаашид хамт амьдрах боломжгүй болж 2023 оноос эхлэн тусдаа амьдарч байна. Тусдаа амьдарч эхэлснээс хойш Д.М нь огт охиноо гэхгүй, хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхгүй байгаа тул Хөвсгөл аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Гэвч Д.М нь оршин суух хаягтаа байхгүй, хаана байгаа нь тодорхойгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Д.М нь хамгийн сүүлд ***од оршин сууж байсан. *** дугаарын утастай байсан. Д.Мийн ээж нь *** дугаарын утастай болно. Иймд Д.Мийн оршин суух хаягийг тодруулж, шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул түүнийг эрэн сурвалжилж, хаягийг нь тодруулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна гэв.
Нэхэмжлэгчээс: Ц Дгийн Эы иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 155/ШЗ2024/01855 дугаар шүүгчийн захирамж, Д.Эы улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тухай хүсэлт, Хөдлөмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн У.М-ын 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Захиргааны өгөгдөлд үндэслэн орлогыг орлуулан тооцох аргаар өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох аргачлал-ын дагуу бүрдүүлсэн Өрхийн мэдээллийн нэгдсэн сан-д танай өрхийн амьжиргааны түвшний үнэлгээ нь Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.2-т заасан Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн-ий болзол, шалгуурыг хангасан байна. гэх бичилт бүхий тодорхойлолт, Д.Эаас Л.Тд олгосон итгэмжлэл зэргийг гарган өгсөн. (хавтаст хэргийн 2-6, 19 дүгээр хуудас)
Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргаас тус тус Д.Мийн хаягийн бүртгэл болон шилжилт хөдөлгөөн хийгдсэн эсэх талаарх лавлагааг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 9-18 дүгээр хуудас)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Э нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргажээ.
Хэрэгт авагдсан Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Д.Эы нэхэмжлэлтэй Д.Мд холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 155/ШЗ2024/01855 дугаартай захирамж, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр Д.М нь гэрлэлт цуцлуулах маргаан бүхий иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй байна.
Иймд Д.Э нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар Х Д-ийн Мийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргах эрхтэй байна.
Шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2467010001008304 дугаар: регистрийн дугаар РР00000000, Х Д-ийн М, *** гэх мэдээлэл бүхий Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанд дурдсан хаягт иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.М нь оршин суудаггүй болох нь Нийслэлийн ***ны Засаг даргын тодорхойлолт, Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 155/ШЗ2024/01855 дугаартай шүүгчийн захирамж, нэхэмжлэгчийн тайлбар, хүсэлт зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүх онцгой ажиллагааны журмаар Д.Мийг эрэн сурвалжлах ажиллагааг цагдаагийн байгууллагаар хийж гүйцэтгүүлэх үндэслэлтэй гэж үзэв.
Х Д-ийн М нь ОО55555555 регистрийн дугаартай, байнга оршин суух хаяг ***од оршин суудаг.
Д.Мийн ээж 0000000 дугаарын утас эзэмшдэг ба мөн ***од оршин суудаг гэсэн болно.
Нэхэмжлэгчийн эд хөрөнгийн бус үнэлж болохгүй нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Х Д-ийн М (ЛЛ00000000)-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Д-ийн Мийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газар, хаягийг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
3.Д-ийн Мийн хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч Д.Эд нэн даруй мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН