| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/01268/И |
| Дугаар | 155/ШШ2024/01171 |
| Огноо | 2024-11-29 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 155/ШШ2024/01171
| 2024 оны 11 сарын 29 өдөр | Дугаар 155/ШШ2024/01171 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: ***од байрлах, А ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***д оршин суух, Бын Ц-д холбогдох,
Үндсэн зээл 483,393 төгрөг, зээлийн хүү 335,227 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,967 төгрөг, нотариатын төлбөр 5,000 төгрөг, нийт 874,588 (найман зуун далан дөрвөн мянга таван зуун жаран найм) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 155/2024/01268/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бын Ц- нь 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр А ХХК-тай 7100338378 тоот цахим зээлийн гэрээг байгуулсан. Уг зээлийн гэрээ 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр дуусгавар болсон ч нийт зээлийн төлөлтөөс 373,131 төгрөгийг төлсөн байх бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш огт төлөлт хийгдээгүй байна. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7100338378 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 869,588 төгрөг, нотариатын төлбөрт 5,000 төгрөг, нийт 874,588 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Ц- шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б овогтой Ц- миний бие А-аас зээл авсан үнэн. 874,588 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүхэд ирүүлсэн тайлбартаа: А ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б овогтой Ц- /РД:РР00000000/-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б.Ц-д холбогдуулан үндсэн зээл 483,393 төгрөг, зээлийн хүү 335,227 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,967 төгрөг, нотариатын төлбөр 5,000 төгрөг, нийт 874,588 (найман зуун далан дөрвөн мянга таван зуун жаран найм) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Ц- нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 874,588 (найман зуун далан дөрвөн мянга таван зуун жаран найм) төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч хариу тайлбарыг ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25,542 (нэг зуун жаран гурван мянга таван зуун арван зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ц-гаас 12,771 (арван хоёр мянга долоон зуун далан нэг) төгрөгийг, улсын орлогоос 12,771 (арван хоёр мянга долоон зуун далан нэг) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. А ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Ц-д холбогдох Үндсэн зээл 483,393 төгрөг, зээлийн хүү 335,227 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,967 төгрөг, нотариатын төлбөр 5,000 төгрөг, нийт 874,588 (найман зуун далан дөрвөн мянга таван зуун жаран найм) төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Ц- нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 874,588 (найман зуун далан дөрвөн мянга таван зуун жаран найм) төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25,542 (хорин таван мянга таван зуун дөчин хоёр) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ц-гаас 12,771 (арван хоёр мянга долоон зуун далан нэг) төгрөгийг, улсын орлогоос 12,771 (арван хоёр мянга долоон зуун далан нэг) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН