Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 126/ШШ2024/0040

 

ариуцагч прокурорын дүгнэлтийг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхболор би, Хөвсгөл аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор С.Б*****-ийн  дүгнэлттэй, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналтын байцаагч Б.А-т  холбогдох зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналтын байцаагчБ.А*****  нь2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймгийн прокурорын газрын прокурорын дүгнэлттэй Нийгмийн даатгалын газрын байцаагчБ.А*****  танилцлаа. Хөвсгөл аймгийн Тунамалфарм трейд ХХК-д ажилладаг Ж.Н*****,   М.С*****нарын 2023 оны 6 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй орхигдуулсан зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар шийтгэлийн хуудсаар торгуулийн арга хэмжээ авахдаа таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасныг 0071494 дугаартай шийтгэлийн хуудасны 1 дэх хэсэгт 500000 төгрөгөөр гэж буруу бичснийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ... гэж, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэжээ.

Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналтын байцаагчБ.А*****  нь ...2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 0071494 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай шаардлага бүхий прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталснаар Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналтын байцаагч Б.А*********-ийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 0071494 дугаартай шийтгэлийн хуудсанд прокурорын дүгнэлтэд бичсэний дагуу өөрчлөлт орно гэж ойлгох бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасан бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашиг хөндөхөөр болон хуульд харшлах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.

Мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасныг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хөвсгөл аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор С.Б*****-ийн  гаргасан Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналтын байцаагч Б.А*********-ийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 0071494 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах шаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар прокурор улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах болон уг захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ Ч.МӨНХБОЛОР