| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/01137/И |
| Дугаар | 155/ШШ2024/01188 |
| Огноо | 2024-12-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 155/ШШ2024/01188
| 2024 оны 12 сарын 04 өдөр | Дугаар 155/ШШ2024/01188 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ***т оршин суух, Б Б-гийн М,
Хүсэлтийн шаардлага: Эрх олгосон баримтын жинхэнэ эзэмшигчээр болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 155/2024/01137/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.М нь эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
Тэрээр хүсэлтийн шаардлага гаргасан үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Б-гийн М нь ***анд 1969 онд Д-ийн том хүү болон мэндэлсэн бөгөөд сургуулийн насанд хүртлээ эцэг, эх, эгч дүү нарын хамт амьдарч байгаад сургуулийн насанд хүрч ***ын 8 жилийн дунд сургуульд элсэн орж 8 дугаар ангиа 1985 онд төгсөөд Төв аймгийн Угтаал дахь ТМС-д элсэн суралцаж трактор-комбайнч мэргэжлээр 1985-1987 онуудад суралцаж төгсөөд улмаар Булган аймгийн Баяннуурын тэжээлийн аж ахуйд 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл буюу цэргийн албанд татагдан явах хүртлээ тракторын жолоочоор ажилласан. Миний ээж Б- нь аав Д-тэй суухаас өмнө өөр гэр бүлтэй байж байгаад салаад дагавар хоёр хүүхэдтэй аавтай минь суусан гэдэг. Тэгээд намайг төрөхөд ээж маань өмнөх гэрлэлтээ цуцлуулж чадаагүй байсан учраас намайг ээж Б-гаар овоглож төрсний гэрчилгээ авсан гэдэг юм. Миний төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх хоёроос бусад бичиг баримт маань аав Д-ээр овоглогдсон байдаг. Би мөн 1988 оны 10 дугаар сард цэргийн албанд татагдахдаа Д-ийн М нэрээр татагдаж Улаанбаатар хотын Ардын армийн 011 дүгээр ангид 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаат цэргийн алба хаасан. Гэтэл одоо өндөр настны тэтгэвэрт орох гэтэл хөдөлмөрийн дэвтэр, ажилд томилж ажлаас чөлөөлсөн тушаал, Батлан хамгаалахын төв архиваас ирсэн цэргийн алба хаасан лавлагаа зэрэгт аав Д-ээр овоглож буюу Д-ийн М гэж бичигдсэн зэргээс миний Булган аймгийн Баяннуурын тэжээлийн аж ахуйд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм. Би улсаас 1990-2000 онуудын ажилласан хугацаагаа нөхөн тооцуулж 11 жил авсан болно.
Иймд Б.М миний Булган аймгийн Баяннуурын тэжээлийн аж ахуйд 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.
2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж гаргасан. Би тус шүүхэд Булган аймгийн Баяннуурын тэжээлийн аж ахуйд 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан.
Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Төв аймгийн Угтаал дахь Техник мэргэжлийн сургуулийн захиргаанаас 1987 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Д-ийн М нэрээр нээж олгосон, 1985-1987 онуудад ТМС-д суралцан төгссөн, Булган аймгийн Баяннуурын тэжээлийн аж ахуйд ажиллаж байсан хугацааны бичилттэй №134510 дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигчээр Б- овогтой Мийнх мөн болохыг тогтоолгох шаардлагатай боллоо. Иймд Төв аймгийн Угтаал дахь Техник мэргэжлийнсургуулийн захиргаанаас Д- овогтой Мид нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Б- овогтой М мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс: Б Б-гийн Мийн иргэний үнэмлэхийн хуулбар, Булган аймгийн Баяннуурын тэжээлийн аж ахуйн даргын 1988 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 147 дугаар тушаал, түүний хавсралтын хуулбар, 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 82 дугаартай Ажилд томилох тухай тушаал, түүний хавсралтын хуулбарт тус тус Булган аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Төв аймгийн Угтаал Техник мэргэжлийн сургуулийн боловсон хүчнээс Д- овогтой Мид 1987 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, мөн уг дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолтын системээр дамжуулан 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр авсан Батлан хамгаалахын төв архивын хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагааны хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага, хавсаргасан улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, Б Б-гийн Мийн 0519290 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр, түүний баталгаажилтын хуудасны хуулбар, 01100671 дугаартай Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний хуулбарын тус тус нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, М Д-ийн Д-гийн төрсний бүртгэлийн лавлагаа, М Д-ийн Д-, Б Б-гийн М нарын төрөл садангийн лавлагаа зэргийг гаргаж өгсөн. (Хавтаст хэргийн 2-11, 23-24, 33-37 дугаар хуудас)
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.Д-, Т.Ж нарыг гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 27-30 дугаар хуудас)
Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нэхэмжлэгч Б.Мийн ХААТР-1А, хаягийн хуудас дугаар 7, ХААТР-21А, 21Б маягтуудын хуулбаруудыг, иргэний нэр, овог, нэр өөрчилсөн бүртгэлд бүртгэлтэй эсэх, үрчлэлт хийгдсэн эсэх лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, Б.Мийн Булган аймгийн Баяннуурын тэжээлийн аж ахуйд ажиллаж байсан хугацааны цалин хөлсний баримт бий эсэх лавлагааг Булган аймгийн Архивын тасгаас, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архиваас Ж-гийн Д-, Н-гийн Б- нарт холбогдох 1969, 1979, 1989 онууддын хүн амын тооллогын лавлагаа зэргийг гаргуулж тус тус нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 14-22, 31-36, 47-54 дүгээр хуудас)
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Б.М нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр болон ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.
Нэхэмжлэгч Б- овогтой Мид Төв аймгийн Угтаалын Техник мэргэжлийн сургуулийн боловсон хүчнээс 1987 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Д- овогтой М гэх нэрээр нээж олгосон №134510 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Б Б-гийн М мөн болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Б Б- Мийн иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 2 дугаар хуудас)
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 30/1384 дугаартай Улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд иргэн Б.М /ЛЛ00000000/ нь овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэл бүртгэгдээгүй байна.
Д- овогтой М /ЛЛ00000000/ гэх бүртгэл иргэний цахим мэдээллийн санд бүртгэгдээгүй гэх бичилт бүхий албан бичиг, (хавтаст хэргийн 21 дүгээр хуудас)
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн сангаас 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гаргаж ирүүлсэн CVL2467010001008144 дугаартай Б овогт Б-гийн Мийн төрсний бүртгэлийн лавлагаа, (хавтаст хэргийн 22 дугаар хуудас)
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн сангаас 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гаргаж ирүүлсэн CVL2467000001002537 дугаартай М Д-ийн Д-гийн төрсний бүртгэлийн лавлагаа,
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн сангаас 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гаргаж ирүүлсэн CVL2467000001002536 дугаартай М Д-ийн Д- нь Б Б-гийн Мийн дүү болохыг тодорхойлсон төрөл садангийн лавлагаа, (хавтаст хэргийн 36 дугаар хуудас)
Б овогт Б-гийн Мийн 0519290 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 01100671 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 33, 35 дугаар хуудас)
Гэрч Д.Д-гийн ...Манай ээж Н.Б- нь миний аав н.Д-тэй суухаасаа өмнө нутгийнхаа н.Т гэх хүнтэй гэр бүл болж байсан. Тэр хоёрын дундаас н.Б, н.Б нар төрсөн, тэгээд аав н.Тийг цэрэгт явсны хойгуур н.Д-тэй гэр бүл болсон гэдэг. Манай аавтай сууснаас хойш том ах Б.М, миний бие Д.Д- дүү Б.М, Б.М, Д.М нар төрсөн юм аа. Ээж маань өмнөх гэрлэлтээ цуцлуулаагүй, ав н.Д-тэй гэрлэлтээ бүртгүүлээгүй ураас том ах Б.М, дүү Б.М, Б.М нар ээж н.Б-гаар, Д.М бид хоёр н.Д-ээр овоглосон байдаг. Хамгийн бага дүү Д.Мыг төрсөн ах н.Н-даа өргүүлж байсан. Гэхдээ өргүүлсэн ч гэсэн ааваар овоглодог. Миний ээж н.Б- нь 1979 онд нас барсан. Үүний дараа аав н.Д- нь 1982 онд н.Л гэдэг хүнтэй суугаад Д.Д, Д.О, Д.Н, Д.Ө, Д.М, Д.М, Д.О, Д.Н нар төрсөн бөгөөд бүгд аав н.Д-ээр овоглосон байдаг . гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг дүгнээд Төв аймгийн Угтаалын Техник мэргэжлийн сургуулийн боловсон хүчнээс 1987 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Д- овогтой М гэх нэрээр нээж олгосон №134510 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Б Б-гийн М мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Б.М нь Булган аймгийн Баяннуурын тэжээлийн аж ахуйд 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл тракторын жолоочоор ажиллаж байсан болох нь
Төв аймгийн Угтаал Техник мэргэжлийн сургуулийн боловсон хүчнээс Д- овогтой М нэрээр 1987 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нээж олгосон 1. 1985 09 01 Төв Угтаал ТМС-д сурагчаар элсүүлэн авч суралцуулав. Угтаал ТМС-ийн захирлын 1985 оны 09-р сарын 30-ны өдринй 106 тоот тушаалаар, 2. 1987 06 30 Тракторч-комбайнч мэргэжлээр төгсгөж Булган аймгийн ХААҮГазрын мэдэлд шилжүүлэв. ТМС-ийн захирлын 1987 оны 07-р сарын 01-ний 71 тоот тушаалаар, ... гэх бичилт бүхий №134510 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар
Булган аймгийн Баяннуурын тэжээлийн аж ахуйн даргын 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 82 дугаартай ...2.Шинээр төгсөж ирж байгаа механикжуулагчдад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөхийг ерөнхий инженер Д, засварын инженер Буянт, хуваарилагдан очсон салаадын дарга нар ба ногоо бригадын агрономи Баясгалан, агеротехникч Алтанцэцэг нарт үүрэг болгосугай. гэх бичилт бүхий Ажилд томилох тухай тушаал түүний хавсралтад ...2.Д- М 1-р салаанд гэх бичилт бүхий хуулбарт Булган аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 5-6, 51-52 дугаар хуудас),
Булган аймгийн Баяннуурын тэжээлийн аж ахуйн даргын 1988 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 147 дугаартай Ардын цэргийн албанд татагдах болсныг тэмдэглээд ТУШААХ НЬ 1. Ардын цэргийн албанд нас бие тэнцсэн учир доорхи механикжуулагчдыг үүрэгт ажлаас нь 1988 оны 10-р сарын 5-ны өдрөөс чөлөөлсүгэй. ...8.Д- М гэх бичилт бүхий тушаалын хуулбарт Булган аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 3-4, 49-50 дугаар хуудас),
Булган аймгийн Архивын тасгаас түүвэрлэсэн Булган аймгийн Баяннуур сумын Тэжээлийн аж ахуйд ажиллаж байхдаа авч байсан 1987 оны 7-12 сар, 1988 оны 2, 5-6, 8-10 дугаар саруудад авч байсан цалин хөлсний түүвэр (хавтаст хэргийн 48 дугаар хуудас),
Гэрч Т.Жы: ...1986 оноос миний бие Булган аймгийн Баяннуур сумын Тэжээлийн ах ахуйд ажиллаж байхад 1987 онд Б.М тус тэжээлийн аж ахуйн 1 дүгээр бригадад тракторын жолоочоор томилогдон, намайг тус газраас шилжих хүртэл буюу 1988 он хүртэл ажиллаж байсан. ... гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 27-30 дугаар хуудас)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.4-т эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн эсэх, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Б.М нь өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд Төв аймгийн Угтаалын Техник мэргэжлийн сургуулийн боловсон хүчнээс 1987 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Д- овогтой М гэх нэрээр нээж олгосон №134510 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Б Б-гийн М мөн болохыг, мөн нэхэмжлэгчийн Булган аймгийн Баяннуурын тэжээлийн аж ахуйд 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан болохыг тус тус тогтоож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Төв аймгийн Угтаалын Техник мэргэжлийн сургуулийн боловсон хүчнээс 1987 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Д- овогтой М гэх нэрээр нээж олгосон №134510 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Б Б-гийн М мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б Б-гийн Мийн Булган аймгийн Баяннуурын тэжээлийн аж ахуйд 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 (нэг зуун дөчин мянга) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН