| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/01239/И |
| Дугаар | 155/ШШ2024/01196 |
| Огноо | 2024-12-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 155/ШШ2024/01196
| 2024 оны 12 сарын 06 өдөр | Дугаар 155/ШШ2024/01196 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: ***т байрлах, Т ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***од оршин суух, Х Ч-ийн Н-ид холбогдох,
Онлайн цалингийн зээлийн гэрээний үүрэгт 10,918,677.34 (арван сая есөн зуун арван найман мянга зургаан зуун далан долоон төгрөг гучин дөрвөн мөнгө) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 155/2024/01239/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т ХК-ийн Хөвсгөл салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ч.Н- нь нэхэмжлэгч Т ХК-тай 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ЗГ/53106319 тоот Онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулан 8,000,000 төгрөгийг, жилийн 18,6%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн. Мөн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 800,000 төгрөгийг, жилийн 18,6%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 600,000 төгрөгийг, жилийн 18,6%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай тус тус нийт 1,400,000 төгрөгийг нэмж онлайн цалингийн зээл авсан.
Дээр дурдсан цалингийн зээлийн гэрээнд Зээлдэгч нь зээлийн гэрээ, зээл олголт, эргэн телөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягттай тус тус танилцан, зөвшөөрлөө илэрхийлж нууц код, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулахаар банктай харилцан тохиролцсон бөгөөд аль нэг хэлбэрээр нь баталгаажуулсан зээлийн гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягтыг банк хүлээн авсанаар талуудын хооронд гэрээ, хэлцэл байгуулагдсанд тооцохоор харилцан тохиролцсон байна.
Зээлийн барьцаанд өөрийн ирээдүйд орж ирэх цалингийн орлогоо барьцаалуулсан байна.
Зээлдэгч 2024 оны 11 дүгээр сарын 08-ны байдлаар үндсэн зээлд 140,382.79 төгрөг, зээлийн хүүд 327,461.92 нэмэгдүүлсэн хүүнд 1,547.79 нийт 469,392.50 төгрөгийг төлсөн байна.
Харин үлдэгдэл зээлийн төлбөрийн зээл олголтын эргэн төлөлтийн хуваарийг 364 хоног хугацаа хэтрүүлэн төлөлт хийгээгүй байх бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 9,259,617.21 төгрөг, зээлийн хүү 1,581,284.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 77,775.76 төгрөг, нийт 10,918,677.34 төгрөгийн үлдэгдэлтэй байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс дээрх зээлийн үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлдэгч зээлийн гэрээнд заасан үүргээ зөрчиж, дээрх зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байна.
Тус үүргийн зөрчилөөс үүдэн талуудын хооронд байгуулагдсан Онлайн цалингийн зээлийн гэрээний 6.1.2-т Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд Банкны санаачлагаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө бүрэн төлөхийг шаардах урьдчилсан нөхцөл хангагдсан гэж үзэхээр байна гэжээ.
Хариуцагч Ч.Н- шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ч- овогтой Н- миний бие нэхэмжлэлд дурдсан 10,918,677.34 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэлтэй нь үнэн бөгөөд бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т ХК-ийн Хөвсгөл салбар нь хариуцагч Ч.Н-ид холбогдуулан онлайн цалингийн зээлийн гэрээний үүрэгт 10,918,677.34 (арван сая есөн зуун арван найман мянга зургаан зуун далан долоон төгрөг гучин дөрвөн мөнгө) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Н- нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 10,918,677.34 (арван сая есөн зуун арван найман мянга зургаан зуун далан долоон төгрөг гучин дөрвөн мөнгө) төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 189,649 (нэг зуун наян есөн мянга зургаан зуун дөчин ес) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Н-оос 94,824.5 (ерэн дөрвөн мянга найман зуун хорин дөрвөн төгрөг таван мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 94,824.5 (ерэн дөрвөн мянга найман зуун хорин дөрвөн төгрөг таван мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т ХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Т ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй хариуцагч Ч.Н-ид холбогдох онлайн цалингийн зээлийн гэрээний үүрэгт 10,918,677.34 (арван сая есөн зуун арван найман мянга зургаан зуун далан долоон төгрөг гучин дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч О.Бямбабаяр нь нэхэмжлэлийн нийт шаардлага болох 10,918,677.34 (арван сая есөн зуун арван найман мянга зургаан зуун далан долоон төгрөг гучин дөрвөн мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Т ХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 189,649 (нэг зуун наян есөн мянга зургаан зуун дөчин ес) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Н-оос 94,824.5 (ерэн дөрвөн мянга найман зуун хорин дөрвөн төгрөг таван мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 94,824.5 (ерэн дөрвөн мянга найман зуун хорин дөрвөн төгрөг таван мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН