Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 104/ШШ2024/00658

 

2024 12 02 104/ШШ2024/00658

 

 

   

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч:  Улаанбаатар хот, *******, *******, ******* тоотод оршин суух *******ын ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Улаанбаатар хот, *******,******* тоотод оршин суух, *******гийн /РД:/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 10.874.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ж.*******

Хариуцагч: Ж.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хишигжаргал нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Ж. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би нэхэмжлэгчтэй эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Ж.*******ийн нэхэмжлэлтэй Ж.д холбогдох иргэний хэрэгт 10.874.000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас 8.300.000 төгрөгөөс нэхэмжлэгч татгалзаж, үлдэгдэл 2.574.000 төгрөгийг 4 сарын хугацаанд төлж барагдуулна. Үүнд: 2025.01.10-ны өдөр 500.000 төгрөг, 2025.02.10-ны өдөр 500.000 төгрөг, 2025.03.10-ны өдөр 500.000 төгрөг, 2025.04.10-ны өдөр 1.074.000 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Ж.Уранхач нь хариуцагч Ж.ас зээлийн гэрээний үүрэгт 10.874.600 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт зохигчид эвлэрч, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа 8.300.000 төгрөгөөс нь татгалзаж, үлдэгдэл 2.574.000 төгрөгийг хариуцагч 4 сарын хугацаанд төлж барагдуулна. Үүнд: 2025.01.10-ны өдөр 500.000 төгрөг, 2025.02.10-ны өдөр 500.000 төгрөг, 2025.03.10-ны өдөр 500.000 төгрөг, 2025.04.10-ны өдөр 1.074.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар зохигчид эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Ж.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10.874.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигчид 2.574.000 /хоёр сая таван зуун далан дөрвөн мянган/ төгрөгийн хэмжээнд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 188.944 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 56.134 /тавин зургаан мянга нэг зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ж. нь сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   З.ГАНЧИМЭГ