| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 104/2024/01002/И |
| Дугаар | 104/ШШ2024/00659 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 104/ШШ2024/00659
2024 12 02 104/ШШ2024/00659
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******, *******, ******* тоотод оршин суух, Боржигон овогт *******гийн ******* /РД:*******/
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Н.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Хишигжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Н.******* нь 1991 оны 1 дүгээр сарын 03-ны өдрөөс 1997 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл буюу одоогийн т аар ажиллаж байсан болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би 1991 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс 1997 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Багануур дүүргийн хуучнаар ясли, цэцэрлэгийн 5 дугаар комбинатад хүмүүжүүлэгчийн туслахаар буюу одоогийнхоор аар ажиллаж байсан. Монгол улсын Засгийн газрын Боловсролын ерөнхий газраас төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь нэг удаа олгодог буцалтгүй тусламжид хамтагдах гэтэл миний ажилд орсон тушаал олдоод ажлаас халагдсан тушаал маань олдохгүй байна. Мөн тухайн үеийн 5 дугаар цэцэрлэг маань нэр нь өөрчлөгдөөд болсон. Тиймээс намайг буцалтгүй тусламжид хамрагдахын тулд 1991-1997 оны хооронд ажиллаж байснаа шүүхээр тогтоолгож ир гэсэн. Иймд намайг 1991 оны 1 дүгээр сарын 03-ны өдрөөс 1997 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл буюу одоогийн т аар ажиллаж байсныг минь тогтоож өгнө үү гэв.
2. Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс Налайх дүүргийн *******ны Засаг даргын тодорхойлолт, Нийслэлийн Багануур дүүргийн ийн архивын цалин тавьж олгох хүснэгтүүд, Үндэсний төв архивын 2024.11.13-ны өдрийн 1721 тоот тодорхойлолт 1995.01-01-ний өдөр олгосон ******* дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг шүүхэд ирүүлсэн ба нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх гэрч Н.*******, С.******* нарын мэдүүлгийг бүрдүүлсэн ба шүүх өөрийн санаачилгаар *******гийн ******* /РД: *******/-ийн ХААТР-1, ХААТР-21, маягтуудын хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Даатгуулагчийн шитгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаа, Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2024.11.29-ний өдрийн 251 тоот албан бичиг, Багануурын районы 5 дугаар цэцэрлэг яслийн эрхлэгчийн 1991.01.29-ний өдрийн 5 дугаартай ажилд томилох тухай тушаал хавсралтын хамт, Багануурын районы 5 дугаар цэцэрлэг яслийн эрхлэгчийн 1994.09.01-ний өдрийн 38 дугаартай тушаал, хавсралтын хамт зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч Н.******* Монгол улсын Засгийн газраас төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь нэг удаа олгодог буцалтгүй тусламжид хамрагдах гэтэл 1991-1997 онд ажиллаж байсан байдал нь тодорхойгүй, ажлаас гарсан тушаал нь олдохгүй, хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн гэсэн үндэслэлээр 1991 оны 1 дүгээр сарын 03-ны өдрөөс 1997 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл буюу одоогийн т аар ажиллаж байсан болохоо тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1. Н.******* нь 2024 оны 7 дугаар сард өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ба одоо Монгол улсын Засгийн газраас төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь нэг удаа олгодог буцалтгүй тусламжид хамрагдах гэтэл 1991-1997 онд ажиллаж байсан байдал нь тодорхойгүй, ажлаас гарсан тушаал нь олдохгүй, хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн гэсэн үндэслэлээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлага үүссэн нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл Үндэсний төв архивын газрын 2024.11.13-ны өдрийн 1721 тоот тодорхойлолт, Н.*******гийн ******* дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Нийслэлийн Багануур дүүргийн ийн архивын цалин тавьж олгох хүснэгтүүд, Багануурын районы 5 дугаар цэцэрлэг яслийн эрхлэгчийн 1991.01.29-ний өдрийн 5 дугаартай ажилд томилох тухай тушаал хавсралтын хамт, гэрч Н.*******, С.******* нарын мэдүүлэг, *******гийн ******* /РД: *******/-ийн ХААТР-1, ХААТР-21 маягтууд, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, даатгуулагчийн шитгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаа, Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2024.11.29-ний өдрийн 251 тоот албан бичиг, Багануурын районы 5 дугаар цэцэрлэг яслийн эрхлэгчийн 1994.09.01-ний өдрийн 38 дугаартай тушаал, хавсралт зэрэг баримтаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүх тухайн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
3.2. Хэрэгт авагдсан Үндэсний төв архивын газрын 2024.11.13-ны өдрийн 1721 тоот тодорхойлолт, Н.*******гийн ******* дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Нийслэлийн Багануур дүүргийн ийн архивын цалин тавьж олгох хүснэгтүүд, Багануурын районы 5 дугаар цэцэрлэг яслийн эрхлэгчийн 1991.01.29-ний өдрийн 5 дугаартай ажилд томилох тухай тушаал хавсралтын хамт, гэрч Н.*******, С.******* нарын мэдүүлэг, *******гийн ******* /РД: *******/-ийн ХААТР-1, ХААТР-21 маягтууд, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, даатгуулагчийн шитгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаа, Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2024.11.29-ний өдрийн 251 тоот албан бичиг, Багануурын районы 5 дугаар цэцэрлэг яслийн эрхлэгчийн 1994.09.01-ний өдрийн 38 дугаартай тушаал, хавсралт зэрэг баримтаар нэхэмжлэгч Н.******* нь 1995 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1996 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1996 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1997 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Багануур дүүргийн т ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
Харин нэхэмжлэгч 1991 оны 6 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Багануур дүүргийн т туслах багшаар ажилласнаа тогтоолгох шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгч 1991 оны 1 дүгээр сарын 09-ний өдрөөс 1995 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл мөн 1996 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны ажилласан жилийг Нийгмийн даатгалын байгууллагаас ажилласнаар тооцож өндөр насны тэтгэвэрт хамруулсан, нэгэнт өндөр насны тэтгэвэр тогтоогдсон тул шүүх тогтоох хууль зүйн үндэслэлгүй тул энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ., 133.1.1 эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, 135 дугаар зүйлийн 135.2.6 хүний ажиллаж байсан байдлыг тогтоох гэж заасны дагуу нэхэмжлэгч Н.*******г 1995 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1996 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1996 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1997 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Багануур дүүргийн т ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна.
5. Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт *******гийн *******г 1995 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 1996 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1996 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1997 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Багануур дүүргийн т аар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1991 оны 1 дүгээр сарын 09-ний өдрөөс 1995 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл мөн 1996 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны ажилласан жилийг тогтоох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ