Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 104/ШШ2024/00682

 

 

2024 12 12

104/ШШ2024/00682

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******,******* давхарт байрлах ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Налайх дүүрэг, ******* тоотод оршин суух, *******ын ******* /РД:*******/-т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1.971.205  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  ******* ХК нь хариуцагч Б.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1.971.205 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М Банк ХК-ийн нэхэмжилсэн 1.971.205 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, уг төлбөрийг 2 хувааж, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 985.602 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 985.603 төгрөгөөр төлөхөөр тохиролцлоо. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үр дагаврыг ойлголоо гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч М Банк ХХК нь хариуцагч Б.*******оос зээлийн гэрээний үүрэгт 1.971.205 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 1.971.205 төгрөг гаргуулах, хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага 1.971.205 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, уг төлбөрийг 2 хувааж, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 985.602 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 985.603 төгрөгөөр нэхэмжлэгч М Банк ХК-нд төлөхөөр талууд харилцан тохиролцож эвлэрсэн байна.

Зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 46.489 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 23.244,5 төгрөгийг улсын төсвөөс, 23.244,5 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй. 

Зохигч, түүний төлөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1,758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1.971.205 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 1.971.205 төгрөг гаргуулах, хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага 1.971.205 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, уг төлбөрийг 2 хувааж, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 985.602 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 985.603 төгрөгөөр нэхэмжлэгч М Банк ХК-нд төлөхөөр зохигчид харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 46.489 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 23.244,5 төгрөгийг улсын төсвөөс, 23.244,5 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч М Банк ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.******* нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                               З.ГАНЧИМЭГ