Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 155/ШШ2016/00286

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ********

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн ****************

Үндсэн зээлийн төлбөр 2.838.763,77 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 357.193,25 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 13.568,25 төгрөг, нийт 3.209.525,94 /гурван сая хоёр зуун есөн мянга таван зуун хорин тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч155/2016/00125/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Голомт банкны Хөвсгөл салбарын захирал ****** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн **********нь 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Голомт банкны Хөвсгөл салбараас зээл авах хүсэлт гаргаж дугаар ЗГ4905009549 зээлийн гэрээ байгуулан 5.000.000 /таван сая/ төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай сарын 1.7 хувийн хүүтэй зээлсэн. Зээлдэгч нь банктай байгуулсан зээлийн гэрээг зөрчин төлөх ёстой зээл, зээлийн хүүг энэхүү гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, гэрээний үүргээ удаа дараа зөрчиж байгаа тул банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

1.    Үндсэн зээлийн төлбөр 2.838.763,77 төгрөг,

2.    Үндсэн хүүгийн төлбөр 357.193,25 төгрөг,

3.    Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 13.568,25 төгрөг,

4.    Нийт 3.209.525,94 /гурван сая хоёр зуун есөн мянга таван зуун хорин таван төгрөг ерэн дөрвөн мөнгө/ төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч **********шүүхэд гаргасан тайлбартаа: ********** миний бие 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Голомт банкнаас зээл авсан нь үнэн бөгөөд үлдэгдэл 3.209.525 /гурван сая хоёр зуун есөн мянга таван зуун хорин тав/ төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ***** нь хариуцагч ******** холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 2.838.763,77 /хоёр сая найман зуун гучин найман мянга долоон зуун жаран гурав/ төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 357.193,25 /гурван зуун тавин долоон мянга нэг зуун ерэн гурав/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 13.568,25 /арван гурван мянга таван зуун жаран найм/ төгрөг, нийт 3.209.525,94 /гурван сая хоёр зуун есөн мянга таван зуун хорин тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 66.302 төгрөгийн тал хувь болох 33.151 төгрөг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч *************улсын тэмдэгтийн хураамж 33.151 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* үндсэн зээлийн төлбөр 2.838.763,77 /хоёр сая найман зуун гучин найман мянга долоон зуун жаран гурав/ төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 357.193,25 /гурван зуун тавин долоон мянга нэг зуун ерэн гурав/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 13.568,25 /арван гурван мянга таван зуун жаран найм/ төгрөг, нийт 3.209.525,94 /гурван сая хоёр зуун есөн мянга таван зуун хорин тав/ төгрөг нэхэмжилснийг хариуцагч **********хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээрзүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны 4901000149 тоот дансанд 201оны 01 дүгээр сарын 15-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66.302 төгрөгөөс 33.151 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Я.Анхбаяраас улсын тэмдэгтийн хураамж 33.151 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА