Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 100

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

Улсын яллагч А.Ганзориг,

Хохирогч А.Т,

Шүүгдэгч О.Ү, түүний өмгөөлөгч Г.ЭнхТ /ҮД:0611/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 17.8 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар Содномдорж овогт Огийн Ү-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1708016420389 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 09 дүгээр  сарын 05-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Налайх дүүргийн 6 дугаар хороо Усан сан 6-01 тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын ...тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Содномдорж овогт Огийн Ү /РД:.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

                                                                                                               Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

          Нэг:Яллах талын нотлох баримтууд.

          1.1.Хохирогч А.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гэртээ архи ууж ирээд агсан согтуу тавиад, намайг цохиж зодоод байхаар нь цагдаа дуудаад эрүүлжүүлэхэд оруулаад өргөдөл өгч 30 хоногийн баривчлагаанд явуулсан. Дараа нь 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр дахин намайг зодож цохиод байхаар нь цагдаа дуудаж өгөөд өргөдөл өгч эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгуулж байхдаа дахиж зодож цохихгүй гээд байхаар нь өргөдлөө буцаан авч байсан. Тэгээд 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр агсан согтуу тавьж  хувцас болон эд зүйлс шатаагаад байхаар нь цагдаад өргөдөл өгч шалгуулсан бөгөөд шалгагдаж байх хугацаандаа оргож зугатаад 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр дахин намайг зодож цохиод байхаар нь цагдаад барьж өгсөн. Би сүүлийн 1 жилийн хугацаанд цагдаад 4 удаа нөхөртөө зодуулсан гэж өргөдөл өгч байгаа. Намайг зодож цохиж байхаар нь цагдаад хэлнэ гэхээр миний утсыг аваад өгөхгүй хаалга үүд түгжээд гаргахгүй, хүүхдүүдээ хичээлд нь явуулахгүй зэрэг үйлдэл гаргадаг байсан. ... би уг асуудлыг хуулийн дагуу хурдан шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. Мөн өөрт учирсан хохирлоо барагдуулж авмаар байна, одоо өмсөх хувцасгүй хэцүү байна, би үнэлгээгээр тогтоогдсон 404,300 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн гэр бүлээ цуцлуулж 2 хүүхдээ өөр дээрээ авмаар байна, тэгээд ямар нэгэн харилцаа тогтоохгүй, дахиж уулзмааргүй байна, өөр санал хүсэлт байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 21-22, 23-25, 26-27 х/,  

 

1.2.Хохирогч А.Тын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Архи уусан үедээ аймаар сүрийг үзүүлж орж ирдэг, орж ирсэн хойноо аймаар догшин авиртай болдог, тэр үед нь би зодож болох бүхий л юмыг нуудаг, тогооны разеткийг нугалж эрчилж давхарлаж байгаад намайг ороолгосон, тэгээд галын дэгээ төмрөөр цохисон, өөрийнхөө хөл, гараар өшиглөсөн, үсдэж чирдэг, тэр битгий хэл дүн өвлөөр цасан дээгүүр нүцгэн левчиктэй байхад үсдээд жалганы хажуугаар 2 хүүхдийнхээ нүдэн дээр намайг чирч явсан. 2017 оын 9 сарын 6-нд төрсөн өдөр гээд удаа дараа архидсан байдаг, энэ үеэрээ намайг хардаад зодоод байхаар нь би гэр рүүгээ 2 хүүхэдтэйгээ явсан байсан, эргэж нийлэх хүсэлгүй байсан, гэтэл охиныг маань хулгайлж авч яваад охиноор барьцаалж намайг буцаж очихыг шаардсан, тэгээд арга буюу би гэртээ ирсэн. Тэгээд хамт амьдрах боломж байгаа эсэхийг харахад 11 сард охиноо хөдөө аваачаад ирсэн өдрөө тольны өмнө суугаад өөрийнхөө толгойны үсээ хусаад би угаасаа шоронгийн хүн, шоронгийн дүр төрхөө хүртэл би шоронгийнхоор өөрчилнө, чамайг далласан газраа ил гаргаад, далайсан газраа далд оруулж амьдруулна гэж занаж айлгасан. Энэ маш их хартай, найз нөхөдтэйгээ ирээд архи ууна, нөгөө хүмүүс нь унтаад өгөхөөр, өөрөө бас унтчихсан байж байгаа шөнө зүүдлээд зүүдэндээ итгээд найз нөхөд рүүгээ давшилдаг, автобус хүлээгээд зогсож байхад хажууд нэг эрэгтэй хүн зогсож байвал чи нүдээ салгаж чадахгүй гөлрөөд яагаад энэ хүнийг хараад байгаа юм гэх мэтчилэн загнаж зоддог, өмнө нь авгай хүүхэдтэй байсан, тэр нь ийм болгосон юм уу, ажлынхаа, хүн найз нөхөдтэйгээ хүртэл харддаг. Тэр Т гэдэг хүн миний удирдах ажилтан. Би сонгуулийн өдөр урагшаа явж байсан, хэсэгхэн ч гэсэн хол байя гэсэн бодол өөрийн эрхгүй төрдөг юм байна лээ. Би явахдаа 2 хүүхдээ хөдөө явуулаад ирсэн чинь чи гайгүй цалинтай ажил хийж байгаа юм чинь яв яв гээд хөөгөөд байсан, тэгэхээр нь хүүхдийн хичээл сургууль эхэлчихлээ, хичээлийн бэлтгэл хийх шаардлагатай чи чадахгүй ш дээ гэсэн чинь би чадна гээд намайг хөөгөөд байсан. Тэгэхээр нь би орхиж яваад эргэж ирэхэд ийм асуудал үүсч байгаа болохоор би хамт амьдрах хүсэлгүйгээ хэлээд холдоод явангуут энэ хүн хүүхэд хулгай хийж асуудал үүсгэсэн. Энэ хүн маш мунхаг, биеэ барих ямар ч чадваргүй. Би 11 онд иргэний шүүх хурлаар  гэрлэлт цуцлуулахаар ороод өөрт нь боломж олгоод буцсан. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн нь 4 удаа, мэдэгдээгүй нь зөндөө байгаа. Эрүүл шахуу архи нь гарсан үедээ л давтамж нь олон зоддог, 7 хоногт алгасахгүй ууна, заримдаа алгасаж ууна, 7 настай хүүхдээрээ хүртэл ээжийг чинь ална гээд хутга авчируулдаг байсныг манай хүүхэд хэлдэг. Өөр ярих зүйлгүй. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

1.3.Шүүгдэгч О.Үийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Харин хувцас шатааж байх үед нэг нь шатаана, нэг нь шатаалгахгүй гээд нааш цааш түлхсэн асуудал байгаа. Тэгэхэд Тыг түлхэхэд газар ойчсон. Дээрх эд зүйлс нь бүгдээрээ Тын эд хөрөнгө, өмчлөлийнх нь эд зүйлс байсан. Ямар ч байсан дараа нь харахад гадаад паспорт тал шатчихсан, иргэний үнэмлэх нь талаасаа хайлчихсан байдалтай, хувцаснууд нь бас хэрэглэхээргүй болоод шатчихсан байсан. 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гэртээ ороход Т орондоо орж байсан ба би ороод утсыг нь аваад үзтэл Т энэ тэр гээд хүмүүс рүү ярьсан байхаар нь уурандаа будаа агшаагчны залгуураар 3-4 удаа ороолгоод авсан. 2017 оны 05 дугаар сард 1 удаа хэрэлдэж, 2 удаа өшиглөж байсан. Мөн 2016 оны 12 дугаар сард гэрээ шатаана гэж айлгаад тэрнээсээ болоод баривчлагдаж байсан. Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хийсэн үйлдэлдээ маш харамсаж гэмшиж байгаа. ...” гэх мэдүүлэг  /хх-ийн 80-81 х /,

 

1.4.Шүүгдэгч О.Үийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...09-р сарын 06-нд би хөдөө мал дээрээ байж байгаад ирсэн байсан, эхнэр Т Ц гэдэг дүүтэйгээ нийлж 1,500,000-2,000,000 төгрөгний цалинтай ажил хийнэ гэж хавар 6 сард яваад 9 сард ирсэн. Ирсэн байх үед нь 2 хүүхэдтэйгээ бид нар facebook-г нь ухаад үзэхэд Т гэдэг хүн рүү бичсэн зүйл нь гараад ирсэн. Тэрэнд нь дүү Ц нь эхнэр Тд мөнгөө авахдаа Тгийн талаар битгий мэдэгдээрэй гэсэн чат байсан. facebook-ээр надтай харьцахдаа болгоомжтой харьцаарай, Т юу гэж байна гэж хариу авахаар асуухад нь Т яахав дээ хамаг байдгаа надад зориулаад намайг явуулах гээд хичээгээд байж байна гэсэн мессенжер байсан. тэрнээс хойш 5-нд эхнэр Т явах байсан, тэр өдөр миний төрсөн өдөр болсон учраас би архи уугаад маргааш нь явах байсан би явуулаагүй, тэрнээс болж би хувцсыг нь шатаасан, тухайн үед зодож нүдсэн зүйл байгаагүй. Ерөнхийдөө эхнэр Т надаас салах зорилготой бөгөөд урд нь ганц нэг хэрэлдэж байсан боловч өөрийнхөө өмчинд ирсэн мал хөрөнгөө аав, ээж, ах дүү нартаа зарцуулдаг, өөрийнхөө амьдралд зарцуулж байгаагүй, ийм шалтгаанаас бид хоёр хэрэлдэж маргалддаг байсан. Сүүлд 11 сарын 06-нд бид 2 бас маргах үед эхнэр Т нь Т гэдэг хүнтэйгээ байнга утсаар яриад, нууц дугаараар Ц, Пагма гэдэг улсуудтайгаа утсаар яриад байсан, үүнийг нь би мэддэг байсан, өөрөөс нь би гуйсан, чи 2 хүүхдээ гэрт нь надтай үлдээгээд явахгүй юу даа, би 2 хүүхдээсээ салмааргүй байна гэж 2, 3 удаа гуйсан. Би зодсон нүдсэн асуудлаа хүлээн зөвшөөрч байна. Гэмшиж байна. ...” /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

1.5.Насанд хүрээгүй гэрч Ү.Наран-Очирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...аав халуун тогооны разетка болон зуухны шилээгүүр төмрөөр зоддог, бас хөл гараараа цохиж зоддог. Би ааваасаа их айдаг, архи уусан үедээ аймаар муухай ааштай болчихдог. Аав ээжийг их зодоод уйлуулаад байдаг, тэгээд ээж яаж ч чадахгүй уйлаад байдаг болохоор надад хамт байхад хэцүү байдаг. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 х/,

 

1.6.Гэрч А.Байгалмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би О.Ү нь А.Тыг зодож цохидог талаар мэднэ. Т нь миний төрсөн эгч болохоор нөхөртөө зодуулчихлаа гэж намайг дууддаг. 2016 оны 12 дугаар сарын орчим Үед зодуулсан гэж намайг дуудсан бөгөөд би цагдаа дуудаад гэрт нь очиж Үийг баривчлуулж байсны дараа 2017 оны 05 дугаар сарын орчим намайг Ү зодоод байна гэхээр нь очиж мөн цагдаад баривчлуулж байсан. 2017 оны 09 дүгээр сарын 6-ны өдөр эгч Т над руу танихгүй хүний утаснаас залгаад нөхөртөө зодуулчихлаа чи цагдаа дуудаад манайд хүрээд ир гэхээр нь би цагдаад дуудлага өгсөн боловч гэрийг нь олохгүй байна гэхээр нь би Тын гэрийнх нь ойролцоо очоод цагдаа нартай уулзаад гэрийг нь зааж өгөөд хамт очсон. ...сална гэхээр нь салахгүй уучлалт гуйгаад авч яваад хэсэг гайгүй байж байгаад дахиад зодуулчихлаа гээд ирдэг байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 х/,

 

1.7.Гэрч Д.Алтангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ү нь манай охин Тыг зодож цохидог талаар мэднэ. Ү манай охиныг байнгын дарамтанд байлгаж, дандаа зодож дарамталдаг бөгөөд манай охин нөхөртөө зодуулчихлаа гээд л манайд хүрээд ирдэг байсан. Ү гэдэг хүн ажил хийлгэхгүй гэртээ байлгаад, ажил хийхээр нь хардаад зодоод байдаг гэж байсан. Хамгийн сүүлд 2017 оны 09 дүгээр сарын дундуур манай охиныг ажилдаа явах гэхэд нь явуулахгүй гээд хамаг бичиг баримтыг нь болон хувцсыг нь шатаагаад зодож нүдсэн гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 х/,

 

1.8.Гэрч Б.Чанцалдуламын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Т нь миний дунд хүүхэд бөгөөд дээрээ 1 ахтай, доороо 1 эмэгтэй дүүтэй. ... Би их мартамхай учир өөр зүйл одоо санахгүй байна, уг нь 2 хүүхэд маань сайхан амьдрана гээд сууж байсан. Одоо ч тэгээд хэцүүхэн л болсон байна, би өөрөө эдний гэрт очихоос их айдаг. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-42 х/,

 

1.9.Шинжээчийн 11429 тоот дүгнэлт

1.А.Тын биед зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамааргүй. гэх дүгнэлт /хх 51 х/,

 

1.10.Шинжээчийн 14019 тоот дүгнэлт

1.А.Тын биед баруун шуу, сарвуу, шилбэ, зүүн шуу, дал, өгзөг шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.  гэх дүгнэлт /хх 54 х/,

 

1.11.Аюулын зэргийн үнэлгээний дүгнэлт хэсэг “... Аюулын зэргийн үнэлгээ өндөр гарсан тул хорооны нийгмийн ажилтанд мэдэгдэж, ах, дүүгийн хамгаалалтанд шууд өгөх, ...” цагдаагийн алба хаагч Г.Золбоо /хх 90-93 х/,

 

1.12.Гэр бүлийн хүчирхийллийн үнэлгээний дүгнэлт хэсэг “... амь насаа алдах аюул маш өндөр нөхцөлд олон жил байсан, цаашид аюулгүй байдлыг хангаж түр хамгаалалтанд авах ...” нийгмийн ажилтан Т.Чимэдбалдир /хх 94-102 х/

                                                                                                               1.13.Фото зургууд /хх 168-169 х/,

1.14. “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний дүгнэлт /хх 59-63 х/,

 

Хоёр:Хувийн байдлын талаарх баримтууд.

2.1.О.Үийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 127 х/,

2.2.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 128 х/,

2.3.Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 130, 131 х/,

2.4.Шийтгэвэр /хх 108 х/,

2.5. “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” Прокурорын тогтоол /хх 111-114 х/,

                                                                                                              

Гурав:Хохирлын талаарх нотлох баримтууд.

3.1.Хохирогч А.Тын “... өөрт учирсан хохирлоо барагдуулж авмаар байна, одоо өмсөх хувцасгүй хэцүү байна, би үнэлгээгээр тогтоогдсон 404,300 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх 21-22, 23-25, 26-27 х/,

3.2.Хохирлын төлбөрт 404,300 төгрөг шилжүүлсэн баримт /хх 170 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий,  хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.

 

Шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн нөхцөл байдлын талаар мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдон тогтоогдсон тул яллах талын нотлох баримтаар тооцож үнэлсэн.

 

Гэм буруугийн талаар.

1.О.Ү нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр А.Тыг байнга зоддог, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч А.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гэртээ архи ууж ирээд агсан согтуу тавиад, намайг цохиж зодоод байхаар нь цагдаа дуудаад эрүүлжүүлэхэд оруулаад өргөдөл өгч 30 хоногийн баривчлагаанд явуулсан. Дараа нь 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр дахин намайг зодож цохиод байхаар нь цагдаа дуудаж өгөөд өргөдөл өгч эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгуулж байхдаа дахиж зодож цохихгүй гээд байхаар нь өргөдлөө буцаан авч байсан. Тэгээд 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр агсан согтуу тавьж  хувцас болон эд зүйлс шатаагаад байхаар нь цагдаад өргөдөл өгч шалгуулсан бөгөөд шалгагдаж байх хугацаандаа оргож зугатаад 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр дахин намайг зодож цохиод байхаар нь цагдаад барьж өгсөн. Би сүүлийн 1 жилийн хугацаанд цагдаад 4 удаа нөхөртөө зодуулсан гэж өргөдөл өгч байгаа. Намайг зодож цохиж байхаар нь цагдаад хэлнэ гэхээр миний утсыг аваад өгөхгүй хаалга үүд түгжээд гаргахгүй, хүүхдүүдээ хичээлд нь явуулахгүй зэрэг үйлдэл гаргадаг байсан. ... би уг асуудлыг хуулийн дагуу хурдан шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. Мөн өөрт учирсан хохирлоо барагдуулж авмаар байна, одоо өмсөх хувцасгүй хэцүү байна, би үнэлгээгээр тогтоогдсон 404,300 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн гэр бүлээ цуцлуулж 2 хүүхдээ өөр дээрээ авмаар байна, тэгээд ямар нэгэн харилцаа тогтоохгүй, дахиж уулзмааргүй байна, өөр санал хүсэлт байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 21-22, 23-25, 26-27 х/, 

 

Хохирогч А.Тын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Архи уусан үедээ аймаар сүрийг үзүүлж орж ирдэг, орж ирсэн хойноо аймаар догшин авиртай болдог, тэр үед нь би зодож болох бүхий л юмыг нуудаг, тогооны разеткийг нугалж эрчилж давхарлаж байгаад намайг ороолгосон, тэгээд галын дэгээ төмрөөр цохисон, өөрийнхөө хөл, гараар өшиглөсөн, үсдэж чирдэг, тэр битгий хэл дүн өвлөөр цасан дээгүүр нүцгэн левчиктэй байхад үсдээд жалганы хажуугаар 2 хүүхдийнхээ нүдэн дээр намайг чирч явсан. 2017 оын 9 сарын 6-нд төрсөн өдөр гээд удаа дараа архидсан байдаг, энэ үеэрээ намайг хардаад зодоод байхаар нь би гэр рүүгээ 2 хүүхэдтэйгээ явсан байсан, эргэж нийлэх хүсэлгүй байсан, гэтэл охиныг маань хулгайлж авч яваад охиноор барьцаалж намайг буцаж очихыг шаардсан, тэгээд арга буюу би гэртээ ирсэн. Тэгээд хамт амьдрах боломж байгаа эсэхийг харахад 11 сард охиноо хөдөө аваачаад ирсэн өдрөө тольны өмнө суугаад өөрийнхөө толгойны үсээ хусаад би угаасаа шоронгийн хүн, шоронгийн дүр төрхөө хүртэл би шоронгийнхоор өөрчилнө, чамайг далласан газраа ил гаргаад, далайсан газраа далд оруулж амьдруулна гэж занаж айлгасан. Энэ маш их хартай, найз нөхөдтэйгээ ирээд архи ууна, нөгөө хүмүүс нь унтаад өгөхөөр, өөрөө бас унтчихсан байж байгаа шөнө зүүдлээд зүүдэндээ итгээд найз нөхөд рүүгээ давшилдаг, автобус хүлээгээд зогсож байхад хажууд нэг эрэгтэй хүн зогсож байвал чи нүдээ салгаж чадахгүй гөлрөөд яагаад энэ хүнийг хараад байгаа юм гэх мэтчилэн загнаж зоддог, өмнө нь авгай хүүхэдтэй байсан, тэр нь ийм болгосон юм уу, ажлынхаа, хүн найз нөхөдтэйгээ хүртэл харддаг. Тэр Т гэдэг хүн миний удирдах ажилтан. Би сонгуулийн өдөр урагшаа явж байсан, хэсэгхэн ч гэсэн хол байя гэсэн бодол өөрийн эрхгүй төрдөг юм байна лээ. Би явахдаа 2 хүүхдээ хөдөө явуулаад ирсэн чинь чи гайгүй цалинтай ажил хийж байгаа юм чинь яв яв гээд хөөгөөд байсан, тэгэхээр нь хүүхдийн хичээл сургууль эхэлчихлээ, хичээлийн бэлтгэл хийх шаардлагатай чи чадахгүй ш дээ гэсэн чинь би чадна гээд намайг хөөгөөд байсан. Тэгэхээр нь би орхиж яваад эргэж ирэхэд ийм асуудал үүсч байгаа болохоор би хамт амьдрах хүсэлгүйгээ хэлээд холдоод явангуут энэ хүн хүүхэд хулгай хийж асуудал үүсгэсэн. Энэ хүн маш мунхаг, биеэ барих ямар ч чадваргүй. Би 11 онд иргэний шүүх хурлаар  гэрлэлт цуцлуулахаар ороод өөрт нь боломж олгоод буцсан. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн нь 4 удаа, мэдэгдээгүй нь зөндөө байгаа. Эрүүл шахуу архи нь гарсан үедээ л давтамж нь олон зоддог, 7 хоногт алгасахгүй ууна, заримдаа алгасаж ууна, 7 настай хүүхдээрээ хүртэл ээжийг чинь ална гээд хутга авчируулдаг байсныг манай хүүхэд хэлдэг. Өөр ярих зүйлгүй. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

Шүүгдэгч О.Үийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Харин хувцас шатааж байх үед нэг нь шатаана, нэг нь шатаалгахгүй гээд нааш цааш түлхсэн асуудал байгаа. Тэгэхэд Тыг түлхэхэд газар ойчсон. Дээрх эд зүйлс нь бүгдээрээ Тын эд хөрөнгө, өмчлөлийнх нь эд зүйлс байсан. Ямар ч байсан дараа нь харахад гадаад паспорт тал шатчихсан, иргэний үнэмлэх нь талаасаа хайлчихсан байдалтай, хувцаснууд нь бас хэрэглэхээргүй болоод шатчихсан байсан. 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гэртээ ороход Т орондоо орж байсан ба би ороод утсыг нь аваад үзтэл Т энэ тэр гээд хүмүүс рүү ярьсан байхаар нь уурандаа будаа агшаагчны залгуураар 3-4 удаа ороолгоод авсан. 2017 оны 05 дугаар сард 1 удаа хэрэлдэж, 2 удаа өшиглөж байсан. Мөн 2016 оны 12 дугаар сард гэрээ шатаана гэж айлгаад тэрнээсээ болоод баривчлагдаж байсан. Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хийсэн үйлдэлдээ маш харамсаж гэмшиж байгаа. ...” гэх мэдүүлэг  /хх-ийн 80-81 х /,

 

Шүүгдэгч О.Үийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...09-р сарын 06-нд би хөдөө мал дээрээ байж байгаад ирсэн байсан, эхнэр Т Ц гэдэг дүүтэйгээ нийлж 1,500,000-2,000,000 төгрөгний цалинтай ажил хийнэ гэж хавар 6 сард яваад 9 сард ирсэн. Ирсэн байх үед нь 2 хүүхэдтэйгээ бид нар facebook-г нь ухаад үзэхэд Т гэдэг хүн рүү бичсэн зүйл нь гараад ирсэн. Тэрэнд нь дүү Ц нь эхнэр Тд мөнгөө авахдаа Тгийн талаар битгий мэдэгдээрэй гэсэн чат байсан. facebook-ээр надтай харьцахдаа болгоомжтой харьцаарай, Т юу гэж байна гэж хариу авахаар асуухад нь Т яахав дээ хамаг байдгаа надад зориулаад намайг явуулах гээд хичээгээд байж байна гэсэн мессенжер байсан. тэрнээс хойш 5-нд эхнэр Т явах байсан, тэр өдөр миний төрсөн өдөр болсон учраас би архи уугаад маргааш нь явах байсан би явуулаагүй, тэрнээс болж би хувцсыг нь шатаасан, тухайн үед зодож нүдсэн зүйл байгаагүй. Ерөнхийдөө эхнэр Т надаас салах зорилготой бөгөөд урд нь ганц нэг хэрэлдэж байсан боловч өөрийнхөө өмчинд ирсэн мал хөрөнгөө аав, ээж, ах дүү нартаа зарцуулдаг, өөрийнхөө амьдралд зарцуулж байгаагүй, ийм шалтгаанаас бид хоёр хэрэлдэж маргалддаг байсан. Сүүлд 11 сарын 06-нд бид 2 бас маргах үед эхнэр Т нь Т гэдэг хүнтэйгээ байнга утсаар яриад, нууц дугаараар Ц, Пагма гэдэг улсуудтайгаа утсаар яриад байсан, үүнийг нь би мэддэг байсан, өөрөөс нь би гуйсан, чи 2 хүүхдээ гэрт нь надтай үлдээгээд явахгүй юу даа, би 2 хүүхдээсээ салмааргүй байна гэж 2, 3 удаа гуйсан. Би зодсон нүдсэн асуудлаа хүлээн зөвшөөрч байна. Гэмшиж байна. ...” /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

Насанд хүрээгүй гэрч Ү.Наран-Очирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...аав халуун тогооны разетка болон зуухны шилээгүүр төмрөөр зоддог, бас хөл гараараа цохиж зоддог. Би ааваасаа их айдаг, архи уусан үедээ аймаар муухай ааштай болчихдог. Аав ээжийг их зодоод уйлуулаад байдаг, тэгээд ээж яаж ч чадахгүй уйлаад байдаг болохоор надад хамт байхад хэцүү байдаг. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 х/,

 

Гэрч А.Байгалмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би О.Ү нь А.Тыг зодож цохидог талаар мэднэ. Т нь миний төрсөн эгч болохоор нөхөртөө зодуулчихлаа гэж намайг дууддаг. 2016 оны 12 дугаар сарын орчим Үөд зодуулсан гэж намайг дуудсан бөгөөд би цагдаа дуудаад гэрт нь очиж Үийг баривчлуулж байсны дараа 2017 оны 05 дугаар сарын орчим намайг Ү зодоод байна гэхээр нь очиж мөн цагдаад баривчлуулж байсан. 2017 оны 09 дүгээр сарын 6-ны өдөр эгч Т над руу танихгүй хүний утаснаас залгаад нөхөртөө зодуулчихлаа чи цагдаа дуудаад манайд хүрээд ир гэхээр нь би цагдаад дуудлага өгсөн боловч гэрийг нь олохгүй байна гэхээр нь би Тын гэрийнх нь ойролцоо очоод цагдаа нартай уулзаад гэрийг нь зааж өгөөд хамт очсон. ...сална гэхээр нь салахгүй уучлалт гуйгаад авч яваад хэсэг гайгүй байж байгаад дахиад зодуулчихлаа гээд ирдэг байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 х/,

 

Гэрч Д.Алтангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ү нь манай охин Тыг зодож цохидог талаар мэднэ. Ү манай охиныг байнгын дарамтанд байлгаж, дандаа зодож дарамталдаг бөгөөд манай охин нөхөртөө зодуулчихлаа гээд л манайд хүрээд ирдэг байсан. Ү гэдэг хүн ажил хийлгэхгүй гэртээ байлгаад, ажил хийхээр нь хардаад зодоод байдаг гэж байсан. Хамгийн сүүлд 2017 оны 09 дүгээр сарын дундуур манай охиныг ажилдаа явах гэхэд нь явуулахгүй гээд хамаг бичиг баримтыг нь болон хувцсыг нь шатаагаад зодож нүдсэн гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 х/,

 

Гэрч Б.Чанцалдуламын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Т нь миний дунд хүүхэд бөгөөд дээрээ 1 ахтай, доороо 1 эмэгтэй дүүтэй. ... Би их мартамхай учир өөр зүйл одоо санахгүй байна, уг нь 2 хүүхэд маань сайхан амьдрана гээд сууж байсан. Одоо ч тэгээд хэцүүхэн л болсон байна, би өөрөө эдний гэрт очихоос их айдаг. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-42 х/,

 

Шинжээчийн 11429 тоот дүгнэлт

1.А.Тын биед зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамааргүй. гэх дүгнэлт /хх 51 х/,

 

Шинжээчийн 14019 тоот дүгнэлт

1.А.Тын биед баруун шуу, сарвуу, шилбэ, зүүн шуу, дал, өгзөг шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.  гэх дүгнэлт /хх 54 х/,

 

Аюулын зэргийн үнэлгээний дүгнэлт хэсэг “... Аюулын зэргийн үнэлгээ өндөр гарсан тул хорооны нийгмийн ажилтанд мэдэгдэж, ах, дүүгийн хамгаалалтанд шууд өгөх, ...” цагдаагийн алба хаагч Г.Золбоо /хх 90-93 х/,

 

Гэр бүлийн хүчирхийллийн үнэлгээний дүгнэлт хэсэг “... амь насаа алдах аюул маш өндөр нөхцөлд олон жил байсан, цаашид аюулгүй байдлыг хангаж түр хамгаалалтанд авах ...” нийгмийн ажилтан Т.Чимэдбалдир /хх 94-102 х/

           Фото зургууд /хх 168-169 х/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

2.О.Ү нь 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 29-27б тоотод эхнэр А.Тын эзэмшлийн гадаад паспорт, иргэний үнэмлэх, өмд, платье, дотоож, левчик, гоо сайханы бүтээгдэхүүн зэрэг эд зүйлүүдийг шатааж бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасаны улмаас бага хэмжэээнээс дээш буюу 404,300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч А.Тын “... 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр агсан согтуу тавьж  хувцас болон эд зүйлс шатаагаад байхаар нь цагдаад өргөдөл өгч шалгуулсан ... өөрт учирсан хохирлоо барагдуулж авмаар байна, одоо өмсөх хувцасгүй хэцүү байна, би үнэлгээгээр тогтоогдсон 404,300 төгрөгийг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /хх 21-22, 23-25, 26-27 х/ 

 

Шүүгдэгч О.Үийн “...Харин хувцас шатааж байх үед нэг нь шатаана, нэг нь шатаалгахгүй гээд нааш цааш түлхсэн асуудал байгаа. ... Дээрх эд зүйлс нь бүгдээрээ Тын эд хөрөнгө, өмчлөлийнх нь эд зүйлс байсан. Ямар ч байсан дараа нь харахад гадаад паспорт нь тал шатчихсан, иргэний үнэмлэх нь талаасаа хайлчихсан байдалтай, хувцаснууд нь бас хэрэглэхээргүй болоод шатчихсан байсан. ...” гэх мэдүүлэг  /хх-ийн 80-81 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

  

Гэрч А.Байгалмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2017 оны 09 дүгээр сарын 6-ны өдөр эгч Т дуудсан, ... очоод юу болсон гэхэд намайг зодох гэхээр нь зугтаад гарчихсан чинь миний хувцсыг шатаачихсан гэсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 х/,

 

Гэрч Д.Алтангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Хамгийн сүүлд 2017 оны 09 дүгээр сарын дундуур манай охиныг ажилдаа явах гэхэд нь явуулахгүй гээд хамаг бичиг баримтыг нь болон хувцсыг нь шатаагаад зодож нүдсэн гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 х/,

 

“Ашид билгүүн” ХХК-ийн 404,300 төгрөгийн үнэлгээ гарсныг тогтоосон үнэлгээний дүгнэлт /хх 59-63 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон.

 

3.О.Ү нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 29-27б тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр А.Тыг “...өөр хүнтэй утсаар ярьлаа...” гэж бусадтай хардан маргалдаж, улмаар түүнийг халуун тогооны залгуураар нуруу, шилбэ, гар, хөл зэрэг газруудад цохиж, эрүүл мэндэд нь “баруун шуу, сарвуу, шилбэ, зүүн шуу, дал, өгзөг, шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь:

 

          Хохирогч А.Тын “... 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр агсан согтуу тавьж  хувцас болон эд зүйлс шатаагаад байхаар нь цагдаад өргөдөл өгч шалгуулсан бөгөөд шалгагдаж байх хугацаандаа оргож зугатаад 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр дахин намайг зодож цохиод байхаар нь цагдаад барьж өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх 21-22, 23-25, 26-27 х/ 

 

Шүүгдэгч О.Үийн “... 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гэртээ ороход Т орондоо орж байсан ба би ороод утсыг нь аваад үзтэл Т энэ тэр гээд хүмүүс рүү ярьсан байхаар нь уурандаа будаа агшаагчны залгуураар 3-4 удаа ороолгоод авсан. ...” гэх мэдүүлэг  /хх-ийн 80-81 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

  

Шинжээчийн 14019 тоот дүгнэлт

1.А.Тын биед баруун шуу, сарвуу, шилбэ, зүүн шуу, дал, өгзөг шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.  гэх дүгнэлт /хх 54 х/ зэргээр нотлогдон тогтоогдсон.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэсэн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж ойлгох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцэж байгаа болно.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1 дүгээр зүйлийн 3.1.1. “эхнэр, нөхөр, ...” гэж заасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1. “гэр бүлийн хүчирхийлэл” гэж  энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, 5.1.2. “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас ...бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ гэж тус тус хуульчлан зааж өгсөн бөгөөд шүүгдэгч О.Ү, хохирогч А.Т нар гэр бүлийн баталгаатай болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны хуулбар /хх 131 х/-аар нотлогдож байгаа тул О.Үийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлд заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн субьект гэж үзэж хэргийг зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Өмгөөлөгч Г.ЭнхТгийн: О.Үийн 2016 оны 12 сарын 26-ны, 05 сарын 06-ны өдрийн үйлдлүүд зохих хууль журмын дагуу шийдвэрлэгдсэн тул дахин ял шийтгүүлэхээр Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 гэсэн зүйл ангиар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлгүй, харин 09 сард хохирогчийн эд хөрөнгийг шатаасан, 11 сард зодож хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг дээр маргаан байхгүй хуульд заасан хөнгөн ялыг оноож өгнө үү гэх тайлбарын талаар:

 

О.Ү 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өөрийн гэр орондоо танхайрсан зөрчил гаргаж шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж хариуцлагаа хүлээсэн болох нь хавтаст хэргийн 108 дугаар хуудсан дахь Шүүхийн шийтгэврээр, 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр эхнэрээ зодож хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийн асуудлыг 2002 оны Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулиудад зааснаар прокурорын шатанд эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болох нь хавтаст хэргийн 114 дүгээр хуудсан дахь Прокурорын тогтоолоор тус тус тогтоогдсон, уг тогтоол хүчинтэй байгаа тул дээрх асуудлуудаар О.Үийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар давхар зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно.

 

           Харин О.Ү нь 2017 оны 07 дугаар сарын 01-нээс хойшхи хугацаанд Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр А.Тыг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч А.Тын мэдүүлэг /хх 21-22, 23-25, 26-27 х, шүүх хуралдааны тэмдэглэл/, шүүгдэгч насанд хүрээгүй гэрч Ү.Наран-Очирын мэдүүлэг /хх-ийн 33-35 х/, гэрч А.Байгалмаагийн мэдүүлэг /хх-ийн 36-37 х/, гэрч Д.Алтангэрэлийн мэдүүлэг /хх-ийн 39-41 х/, гэрч Б.Чанцалдуламын мэдүүлэг /хх-ийн 42-42 х/, шинжээчийн 11429 тоот дүгнэлт /хх 51 х/, аюулын зэргийн үнэлгээний дүгнэлт /хх 90-93 х/, гэр бүлийн хүчирхийллийн үнэлгээний дүгнэлт /хх 94-102 х/, Фото зургууд /хх 168-169 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзсэн.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан гэмт хэрэг нь “байнга” зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан байхаар хуульчлагдсан. “Байнга” гэдэг бол гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон асуудал тоогоор буюу давтамжийн хувьд 3 ба түүнээс дээш удаа үйлдэгдэх эсвэл удаан хугацаагаар хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны зовиур шаналал үүсгэн зоддог байдал нь дадал зуршил болсон шинжтэй байхыг ойлгоно.

 

Хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, фото зургууд, аюулын зэргийн үнэлгээ /хх 90-93 х/, гэр бүлийн хүчирхийллийн үнэлгээ /хх 94-102 х/ зэрэг нотлох баримтуудаас дүгнэхэд О.Үийн эхнэрээ зоддог асуудал бол хааяа нэг биш түүний эрүүл мэнд, өмч хөрөнгөнд хүч хэрэглэн халддаг, сэтгэл санааны дарамтанд оруулдаг байдал нь гэр бүлийн хүрээнд тогтмол давтагддаг, дадал зуршил болсон, хохирогчид үзүүлж байгаа хүч нөлөөллийн хувьд ноцтой, урт удаан хугацаанд үргэлжилсэн шинжтэй байдлууд тогтоогдож байгаа тул түүнийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэрийгээ байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзсэн.

 

Хохирлын талаар.

Хохирогч А.Т өөрийн шатаалгасан эд зүйлсийн үнэ 403,400 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч төлсөн болох нь хавтаст хэргийн 170 хуудсан дахь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байгаа, хохирогч өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул О.Үийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

 

            Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар.

            О.Ү-д холбогдох гэмт хэрэгт эрүүгийн хуульд заасан түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдал тооцогдож байгаа болно.

 

             Ял шийтгэлийн талаар.                                                   

             О.Үийн гэм буруутайд тооцогдсон гэмт хэрэгт түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсоныг харгалзан Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар хуульд заасан хорих ялын дээд хэмжээгээр буюу 01 жилийн хорих ял, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, нийтэд тустай ажил хийлгэх ялуудыг хорих ял руу шилжүүлж, нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох, хувийн байдлын хувьд шүүгдэгч урьд нь шүүхээр ял шийтгүүлж байгаагүй зэргийг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэсэн.

 

            О.Ү-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ял дээр, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хорих ял руу шилжүүлж, нэмж нэгтгэх нь зүйтэй байна.

            Мөн хуульд нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлэхээр заасан.

            720+720=1440 /нийтэд тустай ажил хийлгэх ялын нийлбэр/,

            1440:8 /нэг хоногтой дүйцэх цаг/ = 180 /сар/ : 30 /хоног/ = 06 сар гарч байгаа тул 01 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 01 жил 06 сарын хугацаагаар тогтоосон болно.

            Цагдан хоригдсон хугацааны талаар.

            О.Ү нь 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс /хх-ийн 73 х/ цагдан хоригдсон. Иймд О.Үийн цагдан хоригдсон 42 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

            Бусад асуудлын талаар.

            Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Содномдорж овогт Огийн Үийг Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан,

-Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан,

-Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тус тус тооцсугай.

 

 2.О.Үийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  3.2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2, 4 дэх хэсгүүдэд зааснаар О.Ү-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ял дээр, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /720 : 8 = 90 хоног : 30 = 03 сар/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 /720 : 8 = 90 хоног : 30 = 03 сар/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялуудыг тус тус нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар О.Ү-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

  5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар О.Үийн урьдчилан цагдан хоригдсон 42 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

 

6.О.Үийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Ү-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ