Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 136

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж,

Улсын яллагч Р.Очирсүрэн,

Хохирогч Д.Н,

Шүүгдэгч Д.Энарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хариад овогт Дгийн Эт холбогдох 1708027090384 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 06 дугаар  сарын 25-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбадаржаагийн ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хариад овогт Дгийн Э/РД:.../

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.Үүнд:

           

            Нэг.Яллах талын нотлох баримтууд.

1.1.Хохирогч Д.Нын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би 2017 оны 10 дугаар сарын 20-ний орой 20 цаг өнгөрч байхад найз Дтай уулзсан. Д намайг буудалд хүрээд ир гэхээр нь би очсон. Буудалд Д ганцаараа байсан. Ингээд бид 2 гадагшаа гарч 2 шил 0,75 литрийн архи аваад буцаж орж ирсэн. Буудлын өрөөнд архиа ууж байтал Дтай хамт ажилладаг гэх залуу ирээд хамт уусан. Тэгж байтал орой 00 цаг өнгөрч байхад гаднаас Б гэх залуу орж ирээд архи ууж сууж байгаад намайг ямар муухай хардаг юм бэ гэхээр нь би тийм юм байхгүй зүгээр хардгаараа харж байна гэтэл тэгдэггүй юм гэж хэлээд намайг гараараа боохоор нь салгачихаад хэсэг сууж байгаад би ер нь явлаа гэтэл явуулахгүй гэсэн. Би гарах гээд хаалга татахад цоожтой байсан. яг хаалга онгойлгох гэж байхад Б араас миний мөр хэсгээс татсан. Би шалан дээр унахад Б дээрээс дараад уначихсан чинь миний баруун хөл шагай хэсгээрээ гэмтсэн. ...Би эмчилгээний зардал болоод хагалгааны төлбөр, сэтгэл санааны хохирол оруулаад 600,000 төгрөг нэхэмжилж байна. Эмчилгээний зардлын баримт байгаа, уг баримтаар 225,000 төгрөгний эмчилгээ хийлгэсэн. Үлдсэн 375,000 төгрөгийг 1 жилийн дараа хөлнийхөө хадаасыг авахуулах хагалгаанд зарцуулна гэсэн бодолтой байгаа. Миний биед одоогоор ямар нэгэн гэмтэл зовиур байхгүй. Миний эмчилгээний зардлыг өгнө гэж байгаа, одоо бол ямар нэгэн гомдол санал байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25, 75-78 х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

1.2.Шүүгдэгч Д.Эын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2017 онй 10 сард хүний хувийн ковшийг хөлсөөр унаж ажил хийж байсан юм. Тэгээд 2017 оны 10 дугаар сарын 20-ны орой ажил тараад 22 цагийн үед хамт ажиллаж байсан Д гэх залуутай утсаар ярьсан чинь найзуудтайгаа 1-р хороололд байрлах “Чандмань” зочид буудалд архи ууж байна гэхээр нь уулзъя гээд уг буудлын 7 тоот өрөөнд ороход Д, А гэх казак залуу, Н нар байсан. Ныг өмнө нь харж байгаагүй бөгөөд тухайн өдөр танилцсан юм. Тэр 3 1 шил архи уучихсан, утсаа оролдоод сууж байсан бөгөөд бид 4 нийлээд 2 шил архи авч уусан. Тэгээд би буудлаас 1 шил архи авч уусан. Бүгд нэлээн согтсон байсан, Н над руу муухай хараад байхаар нь “чи яагаад над руу муухай хараад байгаан” гэтэл, угаасаа харж байгаа нь энэ ш дээ гэхээр нь “Чи яв гээд хөөсөн” чинь урдаас маргалдахаар нь хоолойг нь боогоод заамдаж аваад больсон. Тэгтэл Н явах гээд хаалгаар гарах гэхээр нь аягүй бол цагдаа дуудах байх гэж бодоод араас нь очоод мөрнөөс нь татаад газар унагаасан. Н газар уначихаад баруун хөлөө бариад босож чадахгүй байсан. ...би хохиролд 600,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Гэм буруу дээр маргахгүй.” гэх мэдүүлэг  /хх-ийн 39-42 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

  

1.3.Гэрч М.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би хөдөө хүний ковш машин барьж байгаад 2017 оны 10 дугаар сарын 20-ны өглөө Улаанбаатар хотод ирсэн. Тэгээд 1-р хорооллын нутаг дэвсгэрт байрлах “Чандмань” нэртэй буудалд орчихоод Тэх зах дээр хэсэг ажиллаж байгаад эргэж буудалдаа 18 цаг өнгөрч байхад эргэж ирсэн. Удалгүй араас Н орж ирсэн. Бид 2 дэлгүүр гарч ундаа, ус, 2 шил 0,75 литрийн архи, пиво 2 ширхэгийг авсан. Буудлын өрөөндөө ороод бид 2 уусан, шөнө 00 цаг болж байхад Эгэх залуу надтай хамт ажиллаж байсан залуу дээр ирсэн. Би архи ууж байгаад унтчихсан байсан. Нэг мэдсэн Н дуудаад хөл эвгүй болчихлоо эмнэлэг явж үзүүлье гэхээр нь түүнийг үүрээд эмнэлэгт үзүүлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 х/,

 

1.4.Шинжээчийн 13368 тоот дүгнэлт

1.Д.Нын биед баруун шагайн үений хагас мултрал, баруун шагай үений гадна дотор хавчаар ясны зөрүүтэй хугарал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

3.Дээрх гэмтлүүд нь тус тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 12 х/,

 

Хоёр:Хувийн байлын талаарх баримтууд.

2.1.Гэрч Д.Одончимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай дүү Э1989 онд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, цэцэрлэгт суугаагүй бөгөөд 1996 онд сургуульд орж суралцаж байгаад 7-р ангид сурч байгаад гараад мал дээр аав ээж хоёртой байдаг байсан. тэгээд 2000 оны сүүлээр Улаанбаатар хотод ирж зам, барилга дээр ажиллаж байгаад 2010 онд З гэх эмэгтэйтэй танилцаж хамт амьдрах болсон. 2012 онд 1 охинтой болсон. Одоо эхнэр нь жирэмсэн гэсэн. Манай дүү зан аашны хувьд даруу төлөв, хүнд тусархуу, аливаа зүйлд амархан уурлаад байдаггүй, хааяа архи уудаг, уусан үедээ агсан тавиад байдаг юм. Энэ зангаасаа болж хүн зодсон байх. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-72 х/,

 

2.2.Гэрч Д.Зын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д.Энь миний нөхөр бөгөөд 2010 оноос хойш хамт амьдарч байгаа, бид 2 гэрлэлтийн баталгаа байхгүй. Бид 2 2012 онд Ану-Үжин гэх охинтой болсон. ЭЗавхан аймагт төрж өссөн. Илүү дутуу зан байхгүй, хүнтэй эв зүйгээ олохдоо сайн, хааяа нэг архи хэтрүүлэн уугаад байдаг бөгөөд архи уусан үедээ ширүүн зан харьцаатай болдог. Өөрөөр сайн хэлж мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 73-74 х/,

 

2.3.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 47 х/,

2.4.Д.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 49, 63 х/,

 

Гурав:Хохирлын талаарх нотлох баримтууд.

3.1.Хохирогч Д.Нын “...Би эмчилгээний зардал болоод хагалгааны төлбөрт нийт 600,000 төгрөг нэхэмжилж байна. Эмчилгээний зардлын баримт байгаа, уг баримтаар 225,000 төгрөгний эмчилгээ хийлгэсэн. Үлдсэн 375,000 төгрөгийг 1 жилийн дараа хөлнийхөө хадаасыг авахуулах хагалгаанд зарцуулна гэсэн бодолтой байгаа. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25, 75-78 х/,

3.2.Хохиролын баримтууд /хх 79-82 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий,  хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.

     Шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдон тогтоогдсон тул яллах талын нотлох баримтаар тооцож үнэлсэн.

Гэм буруугийн талаар.

Д.Энь 2017 оны 10 дугаар сарын 21-ний шөнийн 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чандмань” зочид буудлын 3 давхарт 7 тоот өрөөнд иргэн Д.Н нарын хат архидан согтуурч “Д.Ныг яасан муухай хардаг юм” хэмээн маргалдаж түүнийг гарах гэхэд мөр хэсгээс нь татаж унагаахдаа хөлөн дээр дарж унан  эрүүл мэндэд нь “баруун шагайн үений хагас мултрал, баруун шагай үений гадна дотор хавчаар ясны зөрүүтэй хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Д.Нын “... Би 2017 оны 10 дугаар сарын 20-ний орой 20 цаг өнгөрч байхад найз Дтай уулзсан. Д намайг буудалд хүрээд ир гэхээр нь би очсон. Буудалд Д ганцаараа байсан. Ингээд бид 2 гадагшаа гарч 2 шил 0,75 литрийн архи аваад буцаж орж ирсэн. Буудлын өрөөнд архиа ууж байтал Дтай хамт ажилладаг гэх залуу ирээд хамт уусан. Тэгж байтал орой 00 цаг өнгөрч байхад гаднаас Б гэх залуу орж ирээд архи ууж сууж байгаад намайг ямар муухай хардаг юм бэ гэхээр нь би тийм юм байхгүй зүгээр хардгаараа харж байна гэтэл тэгдэггүй юм гэж хэлээд намайг гараараа боохоор нь салгачихаад хэсэг сууж байгаад би ер нь явлаа гэтэл явуулахгүй гэсэн. Би гарах гээд хаалга татахад цоожтой байсан. яг хаалга онгойлгох гэж байхад Б араас миний мөр хэсгээс татсан. Би шалан дээр унахад Б дээрээс дараад уначихсан чинь миний баруун хөл шагай хэсгээрээ гэмтсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25, 75-78 х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

Шүүгдэгч Д.Эын “... Д гэх залуутай утсаар ярьсан чинь найзуудтайгаа 1-р хороололд байрлах “Чандмань” зочид буудалд архи ууж байна гэхээр нь уулзъя гээд уг буудлын 7 тоот өрөөнд ороход Д, А гэх казак залуу, Н нар байсан. Ныг өмнө нь харж байгаагүй бөгөөд тухайн өдөр танилцсан юм. ...  Бүгд нэлээн согтсон байсан, Н над руу муухай хараад байхаар нь “чи яагаад над руу муухай хараад байгаан” гэтэл, угаасаа харж байгаа нь энэ ш дээ гэхээр нь “Чи яв гээд хөөсөн” чинь урдаас маргалдахаар нь хоолойг нь боогоод заамдаж аваад больсон. Тэгтэл Н явах гээд хаалгаар гарах гэхээр араас нь очоод мөрнөөс нь татаад газар унагаасан. Н газар уначихаад баруун хөлөө бариад босож чадахгүй байсан. ...” гэх мэдүүлэг  /хх-ийн 39-42 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

  

Гэрч М.Дын “... Би архи ууж байгаад унтчихсан байсан. Нэг мэдсэн Н дуудаад хөл эвгүй болчихлоо эмнэлэг явж үзүүлье гэхээр нь түүнийг үүрээд эмнэлэгт үзүүлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 х/

 

Шинжээчийн 13368 тоот дүгнэлт

1.Д.Нын биед баруун шагайн үений хагас мултрал, баруун шагай үений гадна дотор хавчаар ясны зөрүүтэй хугарал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

3.Дээрх гэмтлүүд нь тус тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 12 х/ зэргээр нотлогдон тогтоогдсон.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзсэн.

 

Хохирлын талаар.

Хохирогч Д.Н нь хохирлын баримтууд /хх 79-82 х/-аар 225,000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн болох нь тогтоогдож байгаа, мөн түүний цаашид хөлийн тор авахуулахад гарах 375,000 төгрөгийн зардлыг шүүгдэгч төлөхийг зөвшөөрсөн тул хохиролд нийт 600,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзсэн.

 

Ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар.

            Д.Эын үйлдэлд эрүүгийн хуульд заасан түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдоогүй болно.

            Ял шийтгэлийн талаар.

            Шүүгдэгч Д.Энь гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, хувийн байдлын хувьд тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэггүй хэдий ч ажил, хөдөлмөр хийх бүрэн боломжтой зэргийг харгалзан үзээд түүнд шүүхээс 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэсэн.

            Бусад асуудлын талаар:

            Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, Д.Эт тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

     1.Хариад овогт Дгийн Эыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Э-г 480 /дөрвөн зуун наян/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.Эт мэдэгдсүгэй. 

 

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Д.ЭБс 600,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 1-15 тоотод оршин суух Дондогжавын Н /РД:.../-д олгож, уг хохирлыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг түүнд үүрэг болгосугай.

 

5.Д.Эын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ДАШДОНДОВ