| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2024/00488/И |
| Дугаар | 152/ШШ2024/00489 |
| Огноо | 2024-11-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 152/ШШ2024/00489
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ш. Д холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 673,006 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжинсор шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.Д нь М ББСБ-тай 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 140000548063 дугаартай зээл, зээлийн эрх нээх гэрээг байгуулсан болно. Зээлдэгч нь дээрх гэрээний үндсэн дээр өөрийн эзэмшлийн М үүрэн телефоны ********** дугаарыг ашиглан М-ын вэб сайтаас зээл авч, төлж байсан болно. Ш.Д нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 500,000 төгрөгийг сарын 2,4%-ийн хүүтэйгээр авч, 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр төлж барагдуулахаар байсан боловч төлөөгүй. Өнгөрсөн хугацаанд Ш.Д-гээс зээлийн гэрээний үүргийг шаардаж мессеж илгээж, ********** дугаар луу өөртэй нь холбогдоход зээлээ хувааж төлөхөөр тохирсон хэдий ч одоог хүртэл огт төлбөр төлөөгүй байна. Ш.Д-гийн зээлийн гэрээний үүрэг 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээл 500,000 төгрөг, зээлийн хүү 151,860 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,145 төгрөг, нийт 673,006 төгрөг төлөх зөрчилтэй байгаа болно. М ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул Ш.Д-ээс зээлийн гэрээний үүрэгт нийт 673,006 /зургаан зуун далан гурван мянга зургаа/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.
Зээлийн төлбөрийг М ББСБ-ын тоот дансанд төлж болно гэжээ.
Нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд гаргасан хүсэлтдээ: М ББСБ ХХК нь хариуцагч
Ш.Д-ээс зээлийн гэрээний үүрэгт 673,006 төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 673,006 төгрөгийг М ББСБ-ийн Хаан банк дахь 5077152233 тоот дансанд бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь хариуцагч Ш.Дд холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 673,006 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ирүүлсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,702 төгрөгийн тал хувь болох 10,351 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас буцаан гаргуулж М ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Ш.Дгээс зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 673,006 /зургаан зуун далан гурван мянга зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч М ББСБ ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,702 /хорин мянга долоон зуун хоёр/ төгрөгийн тал хувь буюу 10,351 /арван мянга гурван зуун тавин нэг/ төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР