| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Уранзаяа |
| Хэргийн индекс | 104/2024/00912/И |
| Дугаар | 104/ШШ2024/00568 |
| Огноо | 2024-11-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 104/ШШ2024/00568
2024 11 07 104/ШШ2024/00568
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* давхарт байрлах, *******, ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******,*******,******* тоотод оршин суух, *******ын д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 10,684,674 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******, ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч *******ын нь "Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ" байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2021 оны 03 дугаар сарын 14-ны өдөр 1,000,000 төгрөгийн зээлийг 2.1%-ийн хуутэй, 24 сарын хугацаатай, 2022 оны 02 дугаар сарын 21-ны өдөр 7102690221 тоот Цахим зээлийн гэрээ байгуулж 6,640,000 төгрөгийн зээлийг 2.1%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 7102870687 тоот "Цахим зээлийн гэрээ-г байгуулж 770,000 төгрөгийн зээлийг 2.1%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2022 оны 03 дугаар 30-ны өдөр 7103194308 тоот "Цахим зээлийн гэрээ-г байгуулж 200,000 төгрөгийн зээлийг 2.3%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2022 оны 03 дугаар 30-ны 7103191806 тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж 310,000 төгрөгийн зээлийг 2.3%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2022 оны 03 дугаар 31-ний 7103196908 тоот "Цахим зээлийн гэрээ-г байгуулж 220,000 төгрөгийн зээлийг 2.3%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2022 оны 03 дугаар 15-ны өдөр 7102972213 тоот "Цахим зээлийн гэрээ-г байгуулж 310,000 төгрөгийн зээлийг 2.1%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2022 оны 03 дугаар 19-ны 103034592 тоот "Цахим зээлийн гэрээ-г байгуулж 360,000 төгрөгийн зээлийг 2.1%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2022-03 сарын 30-ны 7103192902 тоот "Цахим зээлийн гэрээ"-г айгуулж 200,000 төгрөгийн зээлийг 2.3%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2022 оны 03 дугаар 13-ны өдөр 7102949969 тоот "Цахим зээлийн гэрээ-г байгуулж 140,000 төгрөгийн зээлийг 2.1%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2022оны 03 дугаар 14-ны 7102957029 тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж 360,000 төгрөгийн зээлийг 2.1%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдэн авсан тус тус зээлдэн авсан.
Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 3,878,827 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 117,636 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт төгрөг, нийт 3,996,463 төгрөг төлсөн байна.
Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар:
7102960634 тоот гэрээний үүрэгт нийт 1,593,572 төгрөг, 7102690221 тоот гэрээний үүрэгт 4,672,789 төгрөг, 7102870687 тоот гэрээний үүрэгт 1,198,649 төгрөг, 710319430 тоот гэрээний үүрэгт 326,473 төгрөг, 7103191806 тоот гэрээний үүрэгт 342,322 төгрөг, 7103196908 тоот гэрээний үүрэгт 358,931 төгрөг, 7102972213 тоот гэрээний үүрэгт 470,440 төгрөг, 710303459, тоот гэрээний үүрэгт 544,921 төгрөг, 7103192902 тоот гэрээний үүрэгт 311,409 төгрөг, 7102949969 тоот гэрээний үүрэгт 202,104 төгрөг, 7102957029 тоот гэрээний үүрэгт 519,325 төгрөг, нотариатын төлбөрт 5,000 төгрөг, нийт 10,684,647 төгрөгийг зээлдэгч Т.с гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ХХК-д зээлийн гэрээний үүрэгт 10,684,647 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд гарах үр дагаврыг ойлголоо гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******, ХХК нь хариуцагч Т.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,648,647 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т. нь нэхэмжлэлийн шаардлага 10,684,647 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг зөвшөөрсөн тайлбар ирүүлжээ.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 185,904 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 92,952 төгрөгийг улсын төсвөөс, 92,952 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байх тул зохигч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Хариуцагч Т. нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1.,123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч *******, ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10,648,647 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 185,904 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 92,952 төгрөгийг улсын төсвөөс, 92,952 төгрөгийг хариуцагч Т.гаас гаргуулан нэхэмжлэгч *******, ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Т. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА