Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 104/ШШ2024/00572

 

2024 11 07

104/ШШ2024/00572

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,

Нэхэмжлэгч:  *******, *******,*******,******* тоот хаягт байрлах, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,******* тоотод оршин суух, овогт ын д холбогдох 

Зээлийн гэрээний үүрэгт 407,085 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: хариуцагч А. манай компанитай 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр CUST-2021-0862 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 315,000 төгрөгийг 90 хоногийн хугацаатай, 5,5 хувийн хүүтэй z000218594 тоот зээлийг Голомт банк дахь 1105408423 тоот дансанд шилжүүлэн авсан. Хариуцагч А. нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба z000218594 тоот зээл 2024 оны 4 сарын 19-ний өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 315,000 төгрөг нийт идэвхтэй ашигласан 150 хоногийн хүү 88,935 төгрөг, нийт 424,207 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжилсэн 424,207 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үр дагаварыг ойлголоо.. гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч А.гоос зээлийн гэрээний үүрэгт 424,207 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А. нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 424,207 төгрөгийг төлж барагдуулахыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******4 дүгээр зүйлийн*******4.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагы хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 12,863 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 6,431.5 төгрөгийг улсын төсвөөс, 6,431.5 төгрөгийг хариуцагч А.гоос гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Зохигч төлөөлөгч өмгөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

Хариуцагч А. нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******5 дугаар зүйлийн*******5.1,*******58 дугаар зүйлийн*******58.1., 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 424,207 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******4 дүгээр зүйлийн*******4.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн******* дугаар зүйлийн*******.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,863 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 6,431.5 төгрөгийг улсын төсвөөс, 6,431.5 төгрөгийг хариуцагч А.гоос гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д  олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******5 дугаар зүйлийн*******5.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч А. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******4 дүгээр зүйлийн*******4.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ        Б.УРАНЗАЯА