Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 104/ШШ2024/00573

 

2024              11             07                                  104/ШШ2024/00573                

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,

Нэхэмжлэгч:   *******, *******, *******, ******* хаягт оршин суух, ******* овогт *******гийн *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, *******, , од оршин суух,  гийн д холбогдох

Түрээсийн төлбөр, бусад зардал 1,544,897 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн ******* , ны байрыг маань /завсар хийсэн сайхан байранд оруулсан/ 5 жил гаруй түрээсэлж амьдарсан. Сүүлд байгуулсан гэрээний дагуу 2022 оны 11 дүгээр сарын 29-нд 1 жи түрээслэхээр тохирч сунгаад гэрээг зөрчөөд хугацаанаасаа өмнө гарсан. Хөлслөгч гэрээний 5-р зүйлийн 5.2 болон 5.4 дэх заалт зөрчин надад хохирол учруулсан. Иймд байр хөлсөлсөний үлдэгдэл, бусад зардал 830,00 төгрөг, Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 195,000 төгрөг /2023 оны 8 сараас хойш төлөөгүй/, ус дулаан төлбөр 155,200 төгрөг /2023 оны 2 дугаар сараас төлөөгүй/, Цахилгааны төлбөр 98,697 төгрөг /2023 оны 4 сарын 25-ны өдрөөс хойш төлөөгүй/, гэрээний 5-р зүйлийн 5.8 дахь заалт зөрчсөний төлбөр 266,000 төгрөг, нийт 1,544,897 төгрөгийг хариуцагч З.гаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч З. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.*******т 1,544,897 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд гарах үр дагаврыг ойлголоо гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч З.д холбогдуулан байр хөлсөлсөний үлдэгдэл, бусад зардалд 1,544,897 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч З. нь нэхэмжлэлийн шаардлага 1,544,897 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, илүү төлсөн 30,532 төгрөг, 19,834 төгрөг нийт 50,366 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 19,834 гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байх тул зохигч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

Хариуцагч З. нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1., 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч З.д холбогдох байрны түрээсийн үлдэгдэл төлбөр бусад зардалд 1,544,897 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 35,100 төгрөгийг улсын төсвөөс, 35,100 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч З. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                     Б.УРАНЗАЯА