| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Уранзаяа |
| Хэргийн индекс | 104/2024/00669/И |
| Дугаар | 104/ШШ2024/00576 |
| Огноо | 2024-11-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 104/ШШ2024/00576
| 2024 оны 11 сарын 08 өдөр | Дугаар 104/ШШ2024/00576 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******
Хариуцагч: *******,*******,, тоотод оршин суух ******* овогт ийн ,
Нэхэмжлэлийн шаардлага: Налайх дүүргийн*******, ид байрлах, нэгж талбарын нэгж талбарын дугаартай 489 мкв газрын шударга эзэмшигчээр тогтоолгох, газрын албанд эзэмших эрхийн гэрчилгээ шилжихэд шаардагдах баримт бичиг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хишигжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр О. гэх хүнээс *******,*******, , одоогийн газрыг 2,000,000 төгрөгөөр худалдан авсан. Ингээд мөнгөө бага багаар шилжүүлж дуусаад газраа өөрийн нэр дээр шилжүүлэн авах гэтэл надад зарснаасаа хойш 1 сар хүрэхгүй хугацааны дараа банк бус байгууллагын барьцаанд тавьсан, би мөнгийг нь төлөөд чөлөөлөөд өгнө гэсэн боловч өгөөгүй өдий хүрсэн. Уул нь би газартай болох гэж энэ хүнийг их л гуйж, аргадаж цагдаад өгсөн боловч газраа өөрийн нэр дээр шилжүүлэн авч чадахгүй байна. Иймд 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр Налайх дүүргийн******* ид байрлах нэгж талбарын дугаартай 489 мкв газрын шударга, жинхэнэ эзэмшигч намайг мөн болохыг тогтоож өгнө үү.
Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: ...Маргаан бүхий газар нь ББСБ-д барьцаанд байгаа бөгөөд уг банк бус санхүүгийн байгууллагаас О.д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн. Иймд уг газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Б.*******д гаргуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү.. гэв.
2. Хариуцагч О. шүүхэд гаргасан тайлбартаа: ..Би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Учир нь анх *******д уг газрыг худалдаж, төлбөрт 2,000,000 төгрөгийн авч худалдаар болсон. Төлбөрөө бүрэн авсан. Үүний дараа газрыг ББСБ ХХК-иас зээлсэн мөнгөө хүүний хамт төлөхөөр 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр дугаартай шийдвэрээр нэхэмжлэгчтэй эвлэрч төлбөрийг төлөхөөр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Иймд би *******д уг газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхэд татгалзах зүйлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
3. Гуравдагч этгээд ББСБ ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Манай компаниас хариуцагч О. нь 800,000 төгрөгийн зээлийг сарын 2,8 хувийн хүүтэйгээр зээл авахдаа Налайх дүүргийн******* ид байрлах нэгж талбарын дугаартай 489 мкв газрыг барьцаалж зээл авсан. Манайх барьцаа хөрөнгөд барьцааны бүртгэл хийлгэж улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн, нэхэмжлэгч Б.******* хариуцагч О. нар нь газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан хэдий ч гэрээгээ дүүргийнхээ газрын албанд бүртгүүлээгүй байгаа тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзэхгүй. Манай байгууллагад хариуцагч О.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,346,361 төгрөг гаргуулах, маргаан бүхий газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргаж хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, зохигчийн эвлэрлийг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн дугаар захирамжаар баталгаажуулсан тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байна..гэв.
4. Нэхэмжлэгч талаас дараах баримтуудыг гаргаж өгсөн байна.
4.1 Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч О. нарын байгуулсан 2022 оны 01дүгээр сарын 14-ний өдрийн 0087 дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, иргэний үнэмлэхний хуулбар (хх-ийн 05-06 хуудас)
4.2 Газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар (хх-ийн 07 хуудас) зэрэг баримтууд
5. Хариуцагч талаас хариу тайлбар (хх-ийн 64 хуудас) ирүүлсэн байна.
6. Гуравдагч этгээд талаас дараах баримтуудыг гаргаж өгсөн байна
6.1 ББСБ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (хх-ийн 29 хуудас)
6.2 ББСБ ХХК болон хариуцагч О. нарын байгуулсан 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээ болон барьцааны гэрээний хуулбар (хх-ийн*******-38 хуудас)
6.3 Газар эзэмших эрхийн барьцааны бүртгэлийн тодорхойлолт (хх-ийн 46 хуудас)
6.4 Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн нотариатаар баталгаажуулсан хуулбар зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч О.д холбогдуулан **************, , од байрлах нэгж талбарын дугаартай 489 мкв газрын шударга эзэмшигчээр тогтоолгох, газрын баримт бичгийг нэхэмжлэгч Б.*******ын нэр дээр шилжүүлэн өгөхийг хариуцагч О.д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг бүхэлд нв хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2.Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ: .... хариуцагч О.тай 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр **************, , од байрлах нэгж талбарын дугаартай 489 мкв газрын эрхийг шилжүүлэх гэрээ байгуулж, 2,000,000 төгрөгөөр худалдан авч төлбөрөө бүрэн төлсөн тул уг газрын шударга эзэмшигчээр би тогтоогдох үндэслэлтэй ... хэмээн
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна.
4. Гуравдагч этгээд ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч .. Уг газрыг манай компанид зээлийн барьцаанд хариуцагч О. тавьж, бид барьцааны зүйлийг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Одоо зээлийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч эвлэрэн хэлэлцсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй тул нэхэмжлэгч энэ газрыг шаардах эрхгүй.. хэмээн маргаж байна.
Уг иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр гуравдагч этгээдээр маргаан бүхий газрыг барьцаалсан ББСБ ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан ба гуравдагч этгээд хариуцагчийн зөвшөөрлийг батлах боломжгүй, өөрийн эрх ашгийг хөндөгдөнө хэмээн үзэж маргааны байр суурь илэрхийлэн оролцож байна.
5. Хариуцагч О. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлгүй хэмээн шүүх хуралдаанаар хариуцагчийн зөвшөөрлийг батлалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
6. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч О.аас **************, , од байрлах нэгж талбарын дугаартай 489 мкв газрыг худалдан авахаар тохиролцож, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Нийслэлийн тойргийн нотариатчаар 0087 дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулжээ.(хх-ийн 05-06 хуудас)
7. Зохигч гэрээ байгуулагдсан эсэхэд маргаагүй ба уг гэрээг байгуулагдсаны дараа буюу 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хариуцагч О. нь гуравдагч этгээд ББСБ ХХК-иас 800,000 төгрөгийн зээл авч зээлийн барьцаанд **************, , од байрлах нэгж талбарын дугаартай 489 мкв газрыг барьцаалсан болох нь зээлийн гэрээ, барьцааны гэрээгээр тогтоогдож байна. (хх-ийн*******-38 хуудас)
8.Гуравдагч этгээд ББСБ ХХК нь хариуцагч О.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,346,361 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болох маргаан бүхий газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаж, хариуцагч О. нь зээлийн төлбөрийг хувааж төлөх, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч, зохигч маргаан бүхий асуудлаар эвлэрэн хэлэлцсэн тул Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
9. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1.-д Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ хэмээн шударга эзэмшигчийг тодорхойлж, 92 дугаар зүйлийн 92.1-д эзэмших ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй талаар зохицуулжээ.
10. Нэхэмжлэгч Б.******* Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр эзэмших эрхийг шилжүүлэн авсан тул би шударга эзэмшигч хэмээн тайлбарлаж, газрын холбогдох баримт бичгийг гаргаж өгч, эзэмших эрхийг шилжүүлэн өгөхийг хариуцагч О.аас шаардсан.
11. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана., мөн хуулийн 38.4.-т Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, эрхийн гэрчилгээг баталгаажуулна.гэж заажээ.
12.Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно, талуудын хооронд байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний 6.3-т Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу талууд газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлт, баримт бичгийг энэхүү гэрээний хамт холбогдох байгууллагад бүртгүүлснээр эрх хүлээн авагчийн газар эзэмших эрх хүчин төгөлдөр болж, эрх шилжүүлэгч нь талын эзэмших эрх дуусгавар болно хэмээн заасан байна.
13. Хариуцагч О. нь нэхэмжлэгч Б.*******тэй Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр маргаан бүхий газрыг шилжүүлсэн хэдий ч хууль болон гэрээнд заасны дагуу газар эзэмших эрхийг төрийн холбогдох байгууллага албан тушаалтан харьяа газрын албанд бүртгүүлж, газрын эрх шилжүүлээгүй болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.
14.Харин гуравдагч этгээд ББСБ ХХК нь хариуцагч О.д зээл олгохдоо барьцааны зүйл болох **************, , од байрлах нэгж талбарын дугаартай 489 мкв газрыг Улсын кадастрын нэгдсэн системд Газар эзэмших эрхийн барьцааны эрхийн бүртгэл хийгдсэн, зээлийн маргаантай холбогдуулан зээлийн төлбөр гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай ББСБ ХХК-ийг хариуцагч хүлээн зөвшөөрч, зохигч эвлэрэн хэлэлцсэн хүчин төгөлдөр шийдвэртэй болох нь 507 дугаар шийдвэрээр тогтоогдож байна.
15.Нэхэмжлэгч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг үндэслэл болгож шаардах эрхээ хэрэгжүүлэхэд нэхэмжлэгч нь хөрөнгийн өмчлөгч байх, хариуцагчийн эзэмшил хууль бус байх ёстой. Нэхэмжлэгч нь эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байгаа уг саадыг арилгуулахаар Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт зааснаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй.
Гэтэл Зохигч Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д заасны дагуу газар эзэмших эрхийг шилжүүлсэн тухайгаа харьяа газрын албан бүртгүүлээгүй байх тул газрыг эзэмших эрхтэй шударга эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй юм.
16.Иймд Б.*******ийн хариуцагч О.д холбогдуулан гаргасан **************, , од байрлах нэгж талбарын дугаартай 489 мкв газрын шударга эзэмшигчээр тогтоолгох, газрын баримт бичгийг нэхэмжлэгч Б.*******ын нэр дээр шилжүүлэн өгөхийг хариуцагч О.д даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 110 дугаар зүйлийн 110.1-д -д зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн хариуцагч О.д холбогдуулан гаргасан **************, , од байрлах нэгж талбарын дугаартай 489 мкв газрын шударга эзэмшигчээр тогтоолгох, газрын баримт бичгийг нэхэмжлэгч Б.*******ын нэр дээр шилжүүлэн өгөхийг хариуцагч О.д даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА