Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 104/ШШ2024/00579

 

 

2024 11*******

104/ШШ2024/00579

 

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: П.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хишигжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч П.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Би ******* аймгийн ******* суманд ын зам нэгдлийн үхрийн д илгээлтээр оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс үхэрчнээр ажилд орсон. Тэндээ ажиллаж байгаад оны 6 дугаар сард цэргийн албанд татагдаж, 1985 он хүртэл цэргийн алба хаасан. оны 01 дүгээр сард буцаж тус нэгдэлдээ ирж гачегараар ажилдаа орсон. Үхэрчин гачегараар тасралтгүй оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан. Би одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл хөдөлмөрийн дэвтэр маань шатсан тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай хэмээн нийгмийн даатгалын байцаагч хэлсэн. Иймд намайг оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс оны 6 дугаар сар хүртэл, оны 01 дүгээр сараас оны 12 дугаар сарыг дуустал зам нэгдэлд үхэрчин, гачегараар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү... гэв.

 

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч П.*******ын эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн гаргаснаас нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

  

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

 

2.1. Налайх дүүргийн*******ны засаг даргын 2024 оны 10 дугаар сарын*******-ны өдрийн ...П.*******од тус хорооны тоотод оршин суудаг нь үнэн.. гэх тодорхойлолт (хх-ийн 04 хуудас)

 

2.2. Нэхэмжлэгч П.*******ын иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 05 хуудас)

 

2.3. Нийслэлийн архивын газрын 2024 оны 10 дугаар сарын*******-ны өдрийн 774 дугаартай ...Тус архивт ******* аймгийн ******* сумын зам нэгдлийн баримт хадгалагдаагүй тул *******ийн *******од лавлагаа олгох боломжгүй.. гэх тодорхойлолт (хх-ийн 06 хуудас)

 

2.4. Үндэсний төв архивын 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1543 дугаартай ... ******* аймгийн ******* сумын зам нэгдэл байгууллагын баримт шилжиж ирээгүй тул *******ийн *******од холбогдох баримт гаргаж өгөх боломжгүй.. гэх тодорхойлолт (хх-ийн 07 хуудас)

 

2.5. Нэхэмжлэгч П.*******ын цэргийн алба хаасан тухай цэргийн батлах (хх-ийн*******-09 хуудас)

 

2.6. Нэхэмжлэгч Д.*******од олгосон 0119 дүгээр ангийн Үйлдвэр сугалтийн үнэмлэхийн хуулбар хувь (хх-ийн 10 хуудас)

 

2.7. Нэхэмжлэгч П.*******од 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр олгосон 1029834 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (хх-ийн 11 хуудас)

 

2.8. Хилийн цэргийн тусгай архивын газрын 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай ... П.******* нь ХЦ-ийн 0119 дүгээр ангийн захирагчийн 03 дугаар сарын 27-ноос үйлдвэр баазад туслах ажилтнаар ажиллаж байгаад 2007 оны 01 дүгээр сарын 16-ны 03 дугаар тушаалаар 01 дүгээр сарын 03-наас ажлаас чөлөөлөгджээ.. гэх архивын лавлагаа (хх-ийн 12 хуудас)

 

2.9 ******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 505 дугаартай ... ******* аймгийн ******* сумын ын зам нэгдлийн даргын , 1990- тушаалд П.*******од холбогдох лавлагаа олгох боломжгүй.. гэх тодорхойлолт (хх-ийн 13 хуудас)

 

2.10. ******* аймгийн сэргэлэн сумын т зам нэгдлийн даргын 1990 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаартай Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай гэх тушаал (хх-ийн 14 хуудас),

 

2.11. ******* аймгийн сэргэлэн сумын т зам нэгдлийн даргын 1988 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 85 дугаартай Ажилд томилох тухай гэх тушаал (хх-ийн 15 хуудас),

 

2.12. ******* аймгийн сэргэлэн сумын т зам нэгдлийн даргын 1986 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 216 дугаартай Зарим хүмүүсийг ажилд томилох тухай гэх тушаал (хх-ийн 16 хуудас),

 

2.13. ******* аймгийн сэргэлэн сумын т зам нэгдлийн даргын оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 124 дугаартай Ажилд томилох тухай гэх тушаал (хх-ийн 17 хуудас),

 

2.14. Нэхэмжлэгч П.*******ын Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа (хх-ийн 44 хуудас),

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа гэрчүүдээс шүүхийн журмаар гэрчийн мэдүүлгийг бүрдүүлсэн болно. Үүнд:

 

Гэрч гийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хууль сануулан өгсөн мэдүүлэгт... Би ******* аймгийн зам нэгдэлд 1986 оноос оны хавар хүртэл ажилласан, П.******* намайг ажилд ороход тус байгууллагад үхэрчнээр ажиллаж байсан нь үнэн... гэх мэдүүлэг, түүний шүүхэд гаргасан тодорхойлолт (хх-24, 28-30 хуудас),

 

 Гэрч  ын 2024 оны 10 дугаар сарын 23-ны  өдөр хууль сануулан өгсөн мэдүүлэгт... Би 1981 онд 8 дугаар анги төгсөн. П.******* онд 8 дугаар анги төгсөн. П.******* нь эвлэлийн илгээлтээр ******* аймгийн ******* сумын зам нэгдэлд саалийн механизмын д үхэрчин, малчнаар ажилд орсон. П.******* нь оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс оныг дуустал ******* аймгийн ******* сумын зам нэгдэлд үхэрчнээ ажиллаж байсан нь үнэн...гэх мэдүүлэг (хх-31-33 хуудас) зэрэг баримтууд байна.

 

4.Шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэнэ хэмээн заасан байдаг. 

 

Иймд ******* аймгийн ******* сумын т зам нэгдлийн даргын оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 124 дугаартай Ажилд томилох тухай гэх тушаал, 1990 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаартай Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай гэх тушаал, 1986 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 216 дугаартай Зарим хүмүүсийг ажилд томилох тухай гэх тушаал, 1988 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 85 дугаартай Ажилд томилох тухай гэх тушаал, нэхэмжлэгч П.*******ын Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан байдлыг нотлож мэдүүлэг өгсөн гэрч Д., П. нарын мэдүүлэг хооронд зөрүүгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үйл баримттай тохирч байгаа тул хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөвд тооцож, нэхэмжлэгч П.*******ыг ******* аймгийн сэргэлэн сумын т ын зам нэгдэлд оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл үхэрчнээр, 1986 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл гачегараар, 1988 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үхэрчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

 

Харин үлдэх хугацааны буюу 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч ажилласан жил тэтгэвэрийн даатгалыг шимтгэлийг нөхөн тооцуулсан байх тул энэ хэсгийг хэрэгсэхгүй болгов.

           

******* аймгийн сэргэлэн сумын т зам нэгдлийн даргын 1992 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 58, 1995 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 77 дугаар тушаал нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овогт *******ийн *******ыг ******* аймгийн ******* сумын т ын зам нэгдэлд оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл үхэрчнээр, 1986 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл гачегараар, 1988 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үхэрчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож, үлдэх 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.УРАНЗАЯА