Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 104/ШШ2024/00591

 

 

 

 

 

2024              11             11                                  104/ШШ2024/00591                

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,

Нэхэмжлэгч: *******,*******,******* тоот хаягт оршин суух, ******* овогт *******ы *******ын нэхэмжлэлтэй

  Хариуцагч: *******,*******,*******, тоотод оршин суух, овогт ы д холбогдох

Гэм хорын хохиролд 8,476,280 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2017 оны 07 дүгээр сарын 09-ний аймгийн сум, Хөшөөт дугаар багийн нутаг 94 дахь километрийн зайд замын хажууд машинтайгаа зогсож байгаад араасаа мөргүүлсэн. Тус хэрэг024 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Э.г гэм буруутай гэж тогтоогдож, хэрэг нь дууссан. Тус өдрөөс хойш одоог хүртэл миний хохирлыг барагдуулж өгөхгүй байгаа тул миний хохирол 8,476,280 төгрөгийг хариуцагч Э.гаас гаргуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагч Э. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ж.*******ид 8,476,280 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд гарах үр дагаврыг ойлголоо гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Э.д холбогдуулан гэм хорын хохиролд 8,476,280 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.д нь нэхэмжлэлийн шаардлага 8,476,280 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг зөвшөөрсөн байна.

           Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 150,570 төгрөгийн тал хувиар бууруулан тогтоож, 75,320 төгрөгийг улсын төсвөөс, 75,320 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байх тул зохигч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

Хариуцагч Э. нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.д холбогдох гэм хорын хохиролд 8,476,280 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 150,570 төгрөгийн тал хувиар бууруулан тогтоож, 75,320 төгрөгийг улсын төсвөөс, 75,320 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Ж.*******ид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Э. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                     Б.УРАНЗАЯА